ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  • Аяллын код: G7-5
  • Аяллын чиглэл: УБ - Египет - УБ
  • Аялын хугацаа: 8 өдөр/7 шөнө
  • Аяллын огноо: 2025:12/16, 2026: 1/10, 2/17, 3/14
  • Аяллын үнэ: 6,990,000₮
  • Холбоо барих: 80202060, 70001160

Аяллын хүсэлт илгээх

Египет аялал
КАЙР + ЛУКСОР + ХУРГАДА

ЕГИПЕТИЙН АЯЛАЛ

Египет аялал : Эртний түүх, гайхамшигт соёл, уран барилга, амралт аяллыг төгс хослуулсан Египетийн аялалд таныг урьж байна. Энэхүү Кайр – Луксор – Хургада маршрутаар та хүн төрөлхтний соёл иргэншлийн өлгий нутагт аялан, дэлхийд ховор нандин дурсгалуудтай нүүр тулж, Улаан тэнгисийн тунгалаг усанд амарч, гайхамшигт амралтыг мэдрэх болно.

  • Аяллын эхний хэсэгт та Египетийн нийслэл Кайр хотын бахархал болсон Гиза пирамидад зочлон, Сфинксийн нууцлаг дүртэй учирч, Египетийн үндэсний музейн эртний олдворуудаар аялна.
  • Дараа нь Нил мөрний эрэг дээр орших эзэнт гүрний их нийслэл Луксор хотод очиж, Кингс Валлей, Карнак, Луксорын сүмүүдийн тэгш бус барилга, сүрлэг багануудын дороос эртний фараонуудын агуу түүхийг мэдрэх болно.
  • Аяллын төгсгөлд та Улаан тэнгисийн аялал жуулчлалын алдарт төв Хургада хотод тухлан амарч, далайн эргийн тайван амгалан, дулаахан уур амьсгалд алжаалаа тайлах боломжтой.

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

  • 06:00 цагт Чингис хаан ОУ-ын нисэх буудал дээр цуглах
  • 09:00 – 13:30 Туркиш эйрлайс–аар Истанбул хотын зүг ниснэ.
  • Истанбулын ОУ-ын нисэх буудал дээр 5 цаг транзит хийгээд 18:25 цагт бид Египет улсын Кайр хотыг чиглэн ниснэ.
  • Орон нутгийн цагаар 19:45 цагт Кайрын ОУ-ын нисэх буудалд хүрэлцэн ирээд зочид буудалдаа ирж амарна.
    Байрлах: Зочид буудал 4*. Хоол: Онгоцонд хоолтой
  • Өглөөний цайны дараа эртний Египетийн соёлын өвтэй танилцах аяллаа эхэлнэ.
  • Өнөөдрийн аялал таныг хүн төрөлхтний хамгийн эртний бөгөөд гайхамшигт соёл иргэншлийн өлгий болсон Гиза пирамидад хүргэнэ.
  • Үүний дараа бид 5000 жил үргэлжилсэн түүхийг нэг дор харуулах, 120 мянга гаруй үзмэртэй Египетийн Үндэсний Музейг үзнэ.
    Байрлах: Зочид буудал 4*
    Хоол: Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
  • Өглөөний нислэгээр 1 цаг нисээд бид Луксор хотод хүрэлцэн ирнэ.
  • Өнөөдөр бид Луксорын түүхэн гайхамшгуудаар аялна.
  • Луксор нь Египетийн хамгийн түүхэн баялаг, сүрлэг хот юм. Нил мөрний эрэг дээр орших энэ хотыг дэлхийн хамгийн том ил задгай музей гэж нэрлэгддэг. Энд эртний Египетийн хаад, хатад, фараонуудын түүх, соёл, сүм хийд, бунхан, хөшөө баримлууд хамгийн сайн хадгалагдан үлджээ.
    Байрлах: Зочид буудал 5*
    Хоол: Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
  • Өглөөний цайны дараа Хургада руу газар авто замаар 4 цаг орчим аялна.
  • Хургада нь Египетийн хамгийн алдартай амралтын хотуудын нэг бөгөөд Улаан тэнгисийн тунгалаг хөх ус, цагаан элсэн эрэг, дээд зэрэглэлийн амралтын газруудаараа жуулчдыг татдаг. Тайван амралт, усан спорт, шүрэн хадны адал явдал, all-inclusive амралт зэрэг бүхий л зүйлсийг нэг дор санал болгодог аялал жуулчлалын гол төв юм.
    • 5★ All-Inclusive зочид буудалд байлана
    • Далайн эрэг, бассейнд амрах
    • Хоол, ундааны бүх үйлчилгээ багтсан
      Байрлах: Зочид буудал 5* (all-inclusive)
      Хоол: Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол + ундааны зүйлс
  • Чөлөөт амралтын өдөр ба та өөрийн сонирхсон зүйлээ хийж амрах боломжтой.
  • Буфет өглөөний цай, өдөр, оройн хоол болон цай, ундаа, орон нутгийн коктейль, архи, виски, шар айраг зэрэг төрөл бүрийн уух зүйлс нь аяллын үнэд багтсан тул та бүхэн өөрийн сонголтоор сонгож чөлөөтэй үйлчлүүлэх боломжтой.
  • Далайн эргээр алхах, буудлын дотор болон гадна талын усан санд орох, спорт төвөөр үйлчлүүлэх зэргээр чөлөөт цагаа идэвхтэй өнгөрөөж болно.
  • Мөн төлбөртэй нэмэлт хөтөлбөр авч аялах боломжтой.
    Байрлах: Зочид буудал 5* (all-inclusive)
    Хоол: Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол + ундааны зүйлс
  • Өглөө үүрээр эртлэн босож онгоцны буудал хүргүүлээд Туркийн Истанбул хотын зүг ниснэ.
  • Истанбул хотын төвд байрлах зочид буудалд ирж байрлана.
  • Өдрийн үлдсэн хэсэг чөлөөт цаг ба та зочид буудалдаа амрах, ойр орчмын дэлгүүрээр хэсэг зэргээр цагийг өнгөрөөж болно.
    Байрлах: Зочид буудал 4-5*. Хоол: онгоцонд хоолтой
  • 12:00 хүртэл чөлөөт амралтын цаг
  • Өдөр 12:30 цагт Истанбулын онгоцны хүргүүлж бүртгэлээ хийлгээд 16:20 цагийн нислэгээр Улаанбаатар хот буцна.
    Хоол: онгоцонд хоолтой
  • Монголын цагаар өглөө 07:30 цагт Чингис Хаан Олон Улсын нисэх буудалд хүрэлцэн ирснээр бидний аялал өндөрлөнө.
    Хоол: онгоцонд хоолтой

АЯЛЛЫН ҮНЭ:

Том хүн

* 6,990,000₮

12 нас хүртэлх хүүхдийн үнэ

* XXX₮+тийзний үнэ (ээж, аавын хамт нэг ортой)
* XXX₮+тийзний үнэ (тусдаа нэмэлт ортой)

Аялын үнэд багтсан зүйлс:

  • ОУ-ын нислэгийн тийз (Turkish Airlines)
  • Кайр – Луксор дотоодын нислэг
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал: - Кайр – 2 хонох: 4 одтой зочид буудал - Луксор – 1 хонох: 5 одтой зочид буудал - Хургада– 2 хонох: 5 одтой all-inclusive зочид буудал - Истанбул хот – 1 хонох: Туркиш эйрлайнс-ийн хуваарилсан транзит зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөлбөрт заагдсан Монгол-Англи хэлтэй аяллын хөтөч тайлбарлагч
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, хураамжийн үнэ
  • Хөтөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ
  • Египпет улс - визийн хураамж 25$

Үнэд багтаагүй зүйлс:

  • Хувийн хэрэглээний зардал, хөтөлбөрт бичээгүй зүйлс
  • Аяллын хөтөч жолоочийн гарын мөнгө нэг хүний 30$
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
  • Аяллын үнэд багтаагүй бусад зардал
АЯЛЛЫН ХУВААРЬ
АЯЛЛЫН ХУГАЦАААЯЛЛЫН ҮНЭАЯЛЛЫН ЗАХИАЛГА
2025: 12/16 – 12/236,990,000₮Аялал захиалах
2026: 1/10 – 1/176,990,000₮Аялал захиалах
2026: 2/17 – 2/246,990,000₮Аялал захиалах
2026: 3/14 – 3/216,990,000₮Аялал захиалах
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
  • Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
  • Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайнаар болон утсаар холбогдож тодруулах.
  • Аялал захиалгын онлайн хуудсыг бөглөж, аяллын гэрээтэй танилцаад, аяллын урьдчилгаа төлбөрийг төлснөөр таны аялал баталгаажна.

Шаардлагатай бичиг баримт

  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
  • Аяллын даатгалын бичиг баримт
  • 18 нас хүрээгүй хүүхэд хууль ёсны харгалзан дэмжигчээс (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ.
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.

Жирэмсэн аялагч, зорчигч

  • Та манай аялал хариуцсан менежертэй холбогдон аяллын ачаалал, гарч болох эрсдэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсны дараа аяллын шийдвэрээ гарга уу!
  • Мөн жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
  • Жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн аялалд хамрагдах, тухайн агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой. Маягтыг эндээс авна уу.
  • Энэхүү магадалгааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд аливаа агаарын тээвэр нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй болохыг анхаараарай.
  • Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
  • Аялалд тохиромжтой цоожтой чемодан
  • Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
  • Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
  • Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
  • Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
  • Зургийн камер, аппарат
  • Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
  • Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
  • Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
  • Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
  • Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур

Нислэг, тээвэрлэлт

  • Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
  • Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
  • Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
  • Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.

Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай

  • Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
  • Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
  • Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
  • Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.

Шингэн зүйл гэдэгт:

  • Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
  • Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
  • Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
  • Шүршдэг бүтээгдэхүүнүүд
  • Бусад ижил төрлийн шингэн зүйлс

Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа

Гар тээш

  • Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.

Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш

  • Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.