ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  • Аяллын код: G8-3
  • Аяллын чиглэл: УБ - ФРАНКФУРТ- УБ
  • Аялын хугацаа: 8 өдөр/7 шөнө
  • Аяллын огноо: 2025/10/22, 12/17
  • Аяллын үнэ: 11,990,000₮
  • Холбоо барих: 80202060, 70001160,

Аяллын хүсэлт илгээх

ЕВРОПЫН АЯЛАЛ

Аяллын онцлох зүйлс:

Дэлхийн 2-р дайн дууссаны дараа олон улсын аялал жуулчлал дэлхийн өнцөг булан бүрт идэвхтэй хөгжиж эхэлснээс хойш Европ  нь аялал жуулчлалын гол бүс болжээ.

Энэхүү аяллаар та  Европын төдийгүй дэлхийн нийгэм, улс төр, санхүү, аялал жуулчлалын төв болсон хамгийн том улсууд болох Герман, Нидерланд, Белги, Франц, Люксенбург, улсуудаар аялна. Мөн Европын хотуудын хүний гараар бүтээсэн барилга архитектор, түүхийн гайхамшиг болох ЮНЕСКО-ийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн газруудыг үзэж сонирхоно.

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

    • Шинэ нисэх буудал дээр цуглах цаг: 07:30
    • Улаанбаатар хотоос өглөө 10:10 цагт хөөрч Франкфурт хотын нисэх буудал дээр 12:30 цагт газардана.
    • Бид бүгдийг жолооч маань тосон авч Аахэн хотын зүг 2 цаг орчим яваад   Зочид буудалдаа ирж байрлан  амарна.

    Зочид буудал:  Hotel

    Хоол: Онгоцонд 2 хоолтой, Оройн хоол

  • Өглөөний цайгаа уугаад бид Амстердам хотын зүг  аяллаа эхлүүлнэ.
  • Анна Франкын музей (Anne-Frank-Haus)- Энэ бол 2 – р дайны үед үрэгдсэн еврейчүүдийн төлөөлөл болох Анне Франкийн дурсгалд зориулсан  музей юм. Тэрээр Германд еврейчүүдийг хавчин гадуурхах үеэр Нидерланд руу зугтжээ. Музейд Анне Франк болон түүний гэр бүл 263 хоног хэрхэн амьдарч, хэрхэн нуугдаж байсныг харах боломжтой.
  • Өнөөдөр бидний аялал Белгийн Антверпен хотоор эхэлнэ.
  • Антверпен хотын төв талбай болох  (Grote Markt – д зочилно. Энд хотын хамгийн чухал үйл явдлуудыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Мэргэжилтнүүд уг талбайг XVI зууны архитектурын сувд гэж нэрлэдэг.
  • Өдрийн хоолоо зооголсоны дараагаар бид алдарт голын доогуур баригдсан Аннилийн туннелиэр гарч завины музей үзнэ.
  • Ингээд бид  Белги улсын нийслэл Бруссель хотруу явна.  Антверпен  болон Бруссель  хотууд нь  хоорондоо 50 км зайтай.
  •  Зочид буудал:HotelХоол: Өглөө, Өдрийн хоол
  • Өглөөний цайны дараагаар бидний Бруссель хотын аялал эхэлнэ.
    • Бруссель  хотын аялал маань “дэлхийн хамгийн гоё талбай” гэж нэрлэгддэг төв талбайг үзсэнээр эхэлнэ. Энэхүү талбайн эргэн тойронд 17-р зуунд баригдсан хотын захиргаа, хааны ордон г.м гайхалтай сайхан барилгууд байдаг. Брюссель хотын бэлэг тэмдэг болсон дайснаас хотоо хамгаалсан түүхтэй шээж буй бяцхан хүүгийн хүрэл хөшөөг үзнэ. Белги улсын алдартай шоколадны дэлгүүрээр зочлон худалдан авалт хийх боломжийг танд олгож байна.   Ингээд бид Люксенбург хотын аялалдаа гарна.
    • Энэ өдөр  бид Францын нийслэл Парис хотын зүг хөдөлнө.  Замдаа нийт 4 цаг орчим явж хүрнэ.
    Зочид буудал:Hotel

    Хоол: Өглөө, Өдрийн хоол

    •              Парис хотын билэг тэмдэг болсон алдарт Эйфеллийн цамхаг, Ялалтын хаалга зэргийг үзэж сонирхоно.
    • Үдээс хойш бид Луврын музейгээр зочилно. Тус музейд Эртний дорно дахин, Египет, Грек, Ромын болон баримал, уран зураг, чимэглэлийн урлагийн гэсэн зургаан салбар хэсэгтэй. Эртний Египетийн салбарын голлох үзмэрийг Наполеоны Египетэд хийсэн аяныг дагалдаж явсан эрдэм шинжилгээний анхны экспедицийн олсон олдворууд эзэлдэг
    •       Зочид буудал:  Hotel

               Хоол: Өглөө, Өдөр

  • Өглөө эртлэн гарч Парис хотыг зорино. Буудалдаа байрлаж хэсэг амарсны дараагаар Парис хотын аялалаа эхэлж, Парис хотын гэгээн Зүрхэн сүмээр зочлон тэнд байрлах зураачдын хотхоноор аялал хийнэ.Хайрын бэлэг тэмдэг болсон “Би чамд хайртай” хэмээх үгийг  Дэлхийн бүх орны хэлээр бичсэн цэцэрлэгээр зочилж дурсгалын зургаа авaхуулна. Дэлхийд алдартай кабаре театр Moulin Rouge-н гадна дурсгалын зураг авахуулна. Парис хотын дундуур урсах Сейн мөрнөөр усан онгоцоор зугаалж шөнийн Парис, Ейффелийн цамхагыг хэрхэн гэрэлтэхийг өөрийн нүдээр харах болно.Зочид буудал:  Hotel  Хоол: Өглөө, Оройн хоол
  • Энэ өдөр бид Германы Франкфурт хотын зүг хөдөлнө. Замдаа бид Outlet -ээр орж шоппинг хийх боломжтой.

 Зочид буудал:  Hotel

Хоол: Өглөө,

  • Өглөөний цайны дараа 10:00 цагт бид зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Франкфурт хотын онгоцны буудалруу хөдөлнө.
  • Нисэх буудал дээр хүрэлцэн ирж, бүртгэлээ хийлгээд үдээс хойш 14:30 цагт Улаанбаатар хотын зүг ниснэ.    
  • Хоол: Өглөөний цай,  Онгоцонд 2 удаа хоолтой   Зочид буудал:  Hotel Хоол: Өглөө, Өдрийн хоол

АЯЛЛЫН ҮНЭ: 11,990,000

Том хүн

* 11,990,000₮ (2 том хүн 1 өрөөнд байрлах нэг хүний үнэ)
* 590€  (ганцаар 1 өрөөнд байрлах бол)

Аялын үнэд багтсан зүйлс:

  • ОУ-ын нислэгийн тийз, онгоцны буудлын хураамж
  • Европ-д хөтөлбөрийн дагуу үйлчлэх аяллын автобус, тээврийн үйлчилгээ
  • Европ-ын аяллын визний өргөдөл гаргах үйлчилгээ
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Монгол-Герман хэлтэй аяллын хөтөч тайлбарлагч
  • Хөтөлбөрт заагдсан өдрийн аяллууд
  • Хөтөлбөрт багтсан үзвэр, үйлчилгээний хураамж
  • Гадаадад зорчигчийн аяллын иж бүрэн даатгал

Үнэд багтаагүй зүйлс:

  • Европ-ын аяллын виз, визний хураамж /80 евро+89,000 хураамж/
  • Аяллын үнэд багтаагүй бусад зардал
  • ОУ-ын нислэгийн илүү тээшний хураамж
  • Хувийн хэрэглээний зардал
  • Хөтөч Жолоочын гарын мөнгө 25€
АЯЛЛЫН ХУВААРЬ
[table “104” not found /]
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
  • Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
  • Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайнаар болон утсаар холбогдож тодруулах.
  • Аялал захиалгын онлайн хуудсыг бөглөж, аяллын гэрээтэй танилцаад, аяллын урьдчилгаа төлбөрийг төлснөөр таны аялал баталгаажна.

Шаардлагатай бичиг баримт

  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
  • Аяллын даатгалын бичиг баримт
  • 18 нас хүрээгүй хүүхэд хууль ёсны харгалзан дэмжигчээс (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ.
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.

Жирэмсэн аялагч, зорчигч

  • Та манай аялал хариуцсан менежертэй холбогдон аяллын ачаалал, гарч болох эрсдэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсны дараа аяллын шийдвэрээ гарга уу!
  • Мөн жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
  • Жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн аялалд хамрагдах, тухайн агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой. Маягтыг эндээс авна уу.
  • Энэхүү магадалгааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд аливаа агаарын тээвэр нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй болохыг анхаараарай.
  • Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
  • Аялалд тохиромжтой цоожтой чемодан
  • Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
  • Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
  • Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
  • Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
  • Зургийн камер, аппарат
  • Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
  • Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
  • Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
  • Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
  • Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур

Нислэг, тээвэрлэлт

  • Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
  • Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
  • Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
  • Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.

Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай

  • Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
  • Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
  • Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
  • Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.

Шингэн зүйл гэдэгт:

  • Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
  • Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
  • Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
  • Шүршдэг бүтээгдэхүүнүүд
  • Бусад ижил төрлийн шингэн зүйлс

Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа

Гар тээш

  • Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.

Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш

  • Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.