ЖИНИНЬ – ХӨХ ХОТ /МИНИ АВАТАР/ АЯЛАЛ 2026
ЖИНИНЬ - ХӨХ ХОТ АЯЛАЛ
Аяллын онцлох зүйлс:
Дэлхийн аялал жуулчлалын топ таван улсуудын нэг, Ази тивийн хүчирхэг улс болох Хятад улсыг жил бүр cая сая аялагч, жуулчид зорих болсон билээ. Орон орны жуулчид тус улсын түүх соёл, техник, технологийн хурдацтай хөгжил, гайхамшигт бүтээн байгуулалттай танилцахын сацуу үзэсгэлэнт газруудаар зочилдог юм.
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:
- Улаанбаатар төмөр замын буудалд 15:30 цагт цуглана.
- 16:50 цагт Улаанбаатар – Замын үүд чиглэлийн галт тэргээр хөдлөнө. 2-р зэрэглэл буюу “унтлагын вагон” – зорчигчийн нээлттэй таславчуудтай (цагаан хэрэглэл, зөөлөн эдлэлтэй) вагоноор аялана.
- Өглөөний 7:20 цагт Замын – Үүд хотноо хүрэлцэн ирнэ.
- Үүний дараа Эрээн хотын хил гаалиар нэвтрэн гарна. Эрээн хотоос цааш Жининь хотруу автобусаар явна /350км.
- Орой Жининь хотод хүрэлцэн ирж Өвөр Монголын хамгийн том усан амралтын цогцолборт байрлана. Энэхүү газар нь 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун /хуурай болон чулуун/, бассейн, жакузи , бүх төрлийн бариа, массаж , кино театр , шатрын өргөө болон хүүхдийн тоглоомын төвтэй тул та бүхэн эдгээр үйлчилгээнүүдийг авч, аян замын алжаалаа тайлж болох юм.
- Оройн хоол буфетээр тул та бүхэн хүссэн хоолоо сонгож мөн амттан, жимс, дарс, пиво, зэргийг үнэ төлбөргүй авч үйлчлүүлэх боломжтой.
Зочид буудал: Water World 5* resort
Хоол: орой
- Өглөөний цай – Буфет. Өглөөний цайны дараа Жининь хотоос аялалын автобусаар Мини аватар руу ойролцоогоор 2 цаг явна.
- Тус усан парк нь бүх насныханд зориулсан хэсгүүдтэй тул та өөрт тохирох хэсгүүдэд алжаалаа тайлан амарч зугаацах боломжтой , Мөн Мини аватар үзвэрийн газарт шилэн гүүрэн дээгүүр явахаас гадна амьтны хүрээлэн үзнэ. Орой ӨМӨЗО-ны нийслэл хот болох Хөх хотын руу хөдлөнө.
Зочид буудал: 4 одтой
Хоол: өглөө , оройн хоол
- Өглөөний цайг зочид буудалдаа ууна.
- Хөх хот нь ӨМӨЗО-ны нийслэл бөгөөд эдийн засаг, соёл боловсрол, санхүүгийн төв болж буй 3 сая гаруй хүн амтай хот юм. Тус хотод хуучин хотын гудамж, Чингис хааны талбай зэргийг үзэх хотын аялал хийнэ.
- Чөлөөт өдөр
Зочид буудал: 4 одтой
Хоол: өглөө, орой
- Өглөөний цайг зочид буудалдаа ууна.
- Өглөөний цайны дараагаар Хөх хотын томоохон дэлгүүрүүд болох Ванда, Гуомао, Яболу дэлгүүрээр орно.
- Үдээс хойш Эрээн хотын зүг хөдлөнө. Хөх хотоос аялалын автобусаар Эрээн хот руу 400 км замыг ойролцоогоор 4 – 5 цаг туулна.
- Эрээн хотод ирээд оройн хоолоо идээд 4 одтой зочид буудалд амрана.
Зочид буудал: 4 одтой
Хоол: өглөө, орой
- Өглөөний цайг зочид буудалдаа ууна. 12:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд улс хоорондын автобусанд сууж Дорноговь аймгийн Замын үүд суманд ирнэ.
- 18:00 цагт Замын үүд – Улаанбаатар чиглэлийн галт тэргээр хөдлөнө. 2-р зэрэглэл буюу “унтлагын вагон” – зорчигчийн нээлттэй таславчуудтай (цагаан хэрэглэл, зөөлөн эдлэлтэй) вагоноор аялана.
Хоол: өглөө
- Өглөө 9:20 цагт Улаанбаатар хотод хүрэлцэн ирснээр бидний дурсамж дүүрэн аялал ийнхүү өндөрлөнө.
АЯЛЛЫН ҮНЭ:
Том хүн
*1,090,000₮ (2 том хүн 1 өрөөнд байрлах нэг хүний үнэ)
12 нас хүртэлх хүүхдийн үнэ
* 890.000₮(ээж, аавын хамт нэг ортой)
Аялын үнэд багтсан зүйлс:
Үнэд багтаагүй зүйлс:
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
- Аяллын хөтөлбөр болон аяллын гэрээтэй сайтар уншиж танилцах,
- Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлай чат болон утсаар холбогдож тодруулах: 88202050, 7001160.
- Та аялал захиалах бол аяллын эхлэх хугацаа, том хүний тоо, хүүхдийн тоо & нас, өөрийн бүтэн овог нэр, регистрийн дугаар, холбогдох утасны дугаар гэсэн мэдээллүүдийг бидэнд чатаар болон холбогдсон аяллын менежерийн утасны дугаарлуу илгээнэ үү.
- Бид танд буцаагаад аяллын гэрээ болон хөтөлбөрийг илгээнэ.
- Аяллын гэрээ байгуулж, урьдчилгаа 50%-ийн төлбөр төлснөөр таны суудал баталгаажна.
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
- Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
- Аялалд тохиромжтой цоожтой чемодан
- Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
- Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
- Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
- Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
- Хувийн ариун цэврийн хэрэгсэл
- Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
- Зургийн камер, аппарат
- Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
- Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
- Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
- Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
- Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур
Нислэг, тээвэрлэлт
- Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
- Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
- Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
- Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.
Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай
- Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
- Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
- Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
- Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.
Шингэн зүйл гэдэгт:
- Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
- Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
- Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
- Шүршдэг бүтээгдэхүүнүүд
- Бусад ижил төрлийн шингэн зүйлс
Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа
Гар тээш
- Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.
Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш
- Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.

















