ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  • Аяллын код: G8-9
  • Аяллын чиглэл: УБ - НАТРАНГ - УБ
  • Аялын хугацаа: 8 өдөр/7 шөнө
  • Аяллын огноо:
  • Аяллын үнэ: 3,390,000₮-8,490,000₮
  • 88202050, 70001160

Аяллын хүсэлт илгээх

ВЬЕТНАМЫН АЯЛАЛ

Аяллын онцлох зүйлс:

100 сая хүн амтай Вьетнамын газар нутаг урдаасаа хойшоо 1650км урт сунаж тогтсон байдаг. Тиймээс жилийн 4 улирал, цаг агаарын 7 бүсчилэлд хуваагддаг ба экваторын бүсэд ойрхон орших Хошимин хот болон Фукуок нь бидний гол аялдаг 11-3 дугаар сарын хооронд бусад хот, бүсүүдээ хамгийн дулаан, халуун орны таатай уур амьсгалтай байдаг. Энэ үеийн дундаж темпратур нь (+27С)-(-28С).

Аялал, амралтыг зөв хослуулсан Вьетнам улсын хөтөлбөртэй болон чөлөөт аяллуудтай танилцаж, та бүхнийг бидэнтэй хамт Вьетнам улсаар аялахыг урьж байна.

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

  • Өглөө 10:00 цагт Чингис Хаан ОУ-ын шинэ нисэх буудал дээр цуглана.
  • Бидний аялал эхэлж (12:15-17:45) МИАТ-ийн шууд нислэгтэй Boeing 787-9 Dreamliner онгоцоор Вьетнам улсын Натранг хотод хүрэлцэн ирж зочид буудалдаа ирж бүртгэлээ хийлгээд амарна.

 Байрлах:

  • ЧӨЛӨӨТ ӨДРҮҮД:
    • Аяллын чөлөөт өдрүүдэд та өөрийн сонирхлоор хүссэн зүйлээ хийж амарна.
    • Бидний зүгээс санал болгосон өдрийн нэмэлт төлбөртэй хөтөлбөрүүдэд урьдчилсан захиалга өгч хамрагдах боломжтой.

Хоол: өглөөний цай.

  • АЯЛЛЫН СҮҮЛИЙН ӨДӨР:
    • Өрөөгөө хүлээлгэн өгөөд товлосон цагт зочид буудлаас нисэх буудал руу хөдөлнө.
    • Бүртгэлээ хийлгээд Улаанбаатарын зүг ниссэнээр бидний чөлөөт аялал өндөрлөнө.

Хоол: өглөөний цай

АЯЛЛЫН ҮНЭ:

Том хүн: 3.690,000 – 8.790,000
Хүүхэд:   3,490,000 – 6.390,000
Аяллын үнэ аялал эхлэх хугацаа, зочид буудлын сонголтоос хамаарч өөр өөр үнэтэй байгаа тул дэлгэрэнгүй үнийн мэдээллийг доорх үнийн хүснэгтээс харна уу.

Аялын үнэд багтсан зүйлс:

  • МИАТ (787-9 Dreamliner) шууд нислэг: УБ – Хошимин – УБ
  • Дотоодын нислэг: Хошимин – Фукуок - Хошимин
  • Монгол хэлтэй аяллын хөтөч, орчуулагч
  • Хошимин хотод байрлах 5 одтой: WINDSOR PLAZA HOTEL – 3 хонох
  • Фукуокд байрлах 5-одтой зочид буудал: RADISSON BLU HOTEL 5* Phu Quoc – 4 хонох
  • Фукуокд байрлах 4 одтой зочид буудал: WYNDHAM GARDEN HOTEL 4* - 4 хонох
  • Хөтөлбөрт заагдсан хоол: өглөө, өдөр, орой
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, хураамжийн үнэ
  • Хөтөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ
  • Гадаадад аялагчдын даатгал
  • Вьетнамын дата сим карт

Үнэд багтаагүй зүйлс:

  • Аяллын хөтөлбөр, үнэд багтаагүй бусад зардал
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөр 1.190.000₮ - 1.490.000₮
  • Хүүхдэд тусад нь нэмэлт ор авах бол "том хүний үнэ"-ээс 500.000₮ хасаж тооцно
  • 2 болон 3 настай хүүхдийн үнийг "хүүхдийн үнэ"-ээс 400.000₮ хасаж тооцно
  • 0-2 хүртэлх насны нярай - 790.000₮
  • Аялалд 1 том хүн + 1 хүүхэд явах бол хүүхэд том хүний үнээр тооцогдоно
  • Нутгийн хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө нэг хүний 15$

АЯЛЛЫН ХУВААРЬ:

АЯЛЛЫН ХУГАЦАА: 8 ӨДӨР / 7 ШӨНӨАялал захиалга
12/16-12/235.290.0005.890.000Аялал захиалах
12/19-12/265.790.0006.190.000Аялал захиалах
12/23-12/305.990.0006.490.000Аялал захиалах
12/26-01/025.990.0006.490.000Аялал захиалах
12/30-01/065.990.0006.490.000Аялал захиалах
01/02-01/095.990.0006.290.000Аялал захиалах
01/06-01/135.990.0006.090.000Аялал захиалах
01/09-01/165.990.0006.090.000Аялал захиалах
01/13-01/205.890.0005.590.000Аялал захиалах
01/16 - 01/235.790.0005.990.000Аялал захиалах
01/23 - 01/304.990.0005.190.000Аялал захиалах
01/30 - 02/064.990.0005.190.000Аялал захиалах
02/06 - 02/134.990.0005.190.000Аялал захиалах
02/13 - 02/205.990.0006.490.000Аялал захиалах
02/17 - 02/246.290.0006.690.000Аялал захиалах
02/20 - 02/275.190.0005.390.000Аялал захиалах
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
  • Аяллын хөтөлбөр болон аяллын гэрээтэй сайтар уншиж танилцах,
  • Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайн чат болон утсаар холбогдож тодруулах: 88202050, 70001160.
  • Та аялал захиалах бол аяллын эхлэх хугацаа, том хүний тоо, хүүхдийн тоо & нас, өөрийн бүтэн овог нэр, регистрийн дугаар, холбогдох утасны дугаар гэсэн мэдээллүүдийг бидэнд чатаар болон холбогдсон аяллын менежерийн утасны дугаарлуу илгээнэ үү.
  • Бид танд буцаагаад аяллын гэрээ болон хөтөлбөрийг илгээнэ.
  • Аяллын гэрээ байгуулж, урьдчилгаа 50%-ийн төлбөр төлснөөр таны суудал баталгаажна.
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
  • Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
  • Аялалд тохиромжтой цоожтой чемодан
  • Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
  • Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
  • Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
  • Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
  • Зургийн камер, аппарат
  • Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
  • Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
  • Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
  • Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
  • Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур

Нислэг, тээвэрлэлт

  • Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
  • Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
  • Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
  • Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.

Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай

  • Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
  • Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
  • Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
  • Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.

Шингэн зүйл гэдэгт:

  • Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
  • Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
  • Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
  • Шүршдэг бүтээгдэхүүнүүд
  • Бусад ижил төрлийн шингэн зүйлс

Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа

Гар тээш

  • Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.

Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш

  • Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.