ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  • Аяллын код: G9-3
  • Аяллын чиглэл: УБ - Шанхай - Хүжөү - Ханжоу- Шанхай - УБ
  • Аялын хугацаа: 8 өдөр / 7 шөнө
  • Аяллын огноо: 7/25, 8/1, 8/8, 8/15, 8/22, 8/29
  • Аяллын үнэ: 3,590,000₮
  • Холбоо барих: 80202070, 70001160
Шанхай хотын Диснейландтай шууд нислэгтэй аялал

ШАНХАЙ-ХАНЖОУ ШУУД НИСЛЭГТЭЙ АЯЛАЛ

Аяллын онцлох зүйлс:

  • Цаг зав хэмнэсэн шууд нислэгтэй
  •  Шанхайн шууд нислэгтэй
  •  Шанхай Диснейланд парк
  • Дорнын сувд цамхаг дээрээс Шанхай бүтнээр нь тольдох
  • Алдарт Баруун нуурын завин аялал
  • Лонгжи цайны цэцэрлэгт хүрээлэн
  • Пуфан байгалийн үзэсгэлэнт усан тосгон

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

  • Энэ өдөрбид бүхэн 10:00 цагт Чингис Хаан Олон улсын нисэх буудал дээр цугларч 13:00 цагт УБ – Шанхай чиглэлийн шууд нислэгт суун аялал эхлэнэ. Шанхай хотод 17:00 цагт газардсаны дараа байрлах зочид буудлын зүг хөдлөн буудалдаа орж амрана.

Зочид буудал:  5* одтой зочид буудал  

  • Өглөөний цайны дараа бид Шанхай Диснэйланд руу хөдлөнө. Нийт 7 сэдэвт хүрээлэнгээс бүрдэх  төрөл бүрийн тоглоом, шоу үзүүлбэрийг үзэж сонирхох боломжтой.
  • Мартагдашгүй гайхалтай өдрийг өнгөрүүлэх бөгөөд оройн гэрлэн шоу үзүүлбэрйн дараа зочид буудалдаа ирж амрана.

Зочид буудал:  5* одтой зочид буудал  | Хоол: Өглөөний цай

  • Энэ өдөр Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа аялагчид товлосон цагтаа цуглан Хүжөү хотыг зорино.
  • Хүжөүд хүрэлцэн ирээд Longemont Paradise цогцолборт зочлох бөгөөд тус газар нь орчин үеийн тоглоомын парк, усан парк, гэр бүлийн амралт зугаалгын төвүүдээрээ алдартай. Аялагчид төрөл бүрийн усан гулсуур, үзвэр үйлчилгээ, сонирхолтой тоглоомуудаар өдөржин чөлөөтэй тоглон хөгжилтэй өдрийг өнгөрөөнө.
  • Орой нь нуурын эрэг дээр байрлах өвөрмөц архитектур бүхий зочид буудалдаа байрлан амрана.
Зочид буудал: Taihu Longemont Diamond 5* зочид буудал | Хоол: Өглөө, өдрийн хоол
  • Өглөөний цайны дараа Пуфуан хот руу хөдөлнө. Аяллын үеэр Хятадын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Пуфуан байгалийн үзэсгэлэнт газарт зочлох бөгөөд уламжлалт усан тосгон, чулуун гүүр, нарийн сувгуудтай тайван орчин нь Италийн Венец хотыг санагдуулах болно.
  • Эртний Хятадын архитектур бүхий байшингууд, завин аялал, үзэсгэлэнт гэрэлтүүлэг нь аялагчдад онцгой мэдрэмж төрүүлнэ.
  • Орой нь усан тосгоны төвд байрлах тансаг зэрэглэлийн 5 одтой зочид буудалдаа амарч тухална. Үүний дараа оройн хоолоо идээд зочид буудалдаа ирж амрана.

Зочид буудал: 5* зочид буудал | Хоол: Өглөөний цай, өдрийн хоол

  • Өглөөний цайгаа уусны дараа Пуфуан хотын алдарт торгоны дэлгүүрээр орж, Хятадын уламжлалт торго үйлдвэрлэлийн талаар танилцана.
  • Үүний дараа үзэсгэлэнт Ханжоү хот руу аялна. Ханжоүд хүрэлцэн ирээд Торгоны музей үзэж, олон зуун жилийн түүхтэй торго урлал, үйлдвэрлэлийн соёлтой танилцах болно.
  • Дараа нь эртний уур амьсгал хадгалсан Хэфан гудамжаар зугаалж, гар урлал, үндэсний амтат хоол, дурсгалын худалдааг сонирхоно.
  • Орой нь дэлхийд алдартай томоохон шоу тоглолтуудын нэг болох “Сун улсын хайрын түүх” дуулалт жүжгийг өөрийн хүсэлтээр үзэх боломжтой.
  • Энэхүү тоглолт нь орчин үеийн тайз, гэрэл, усан эффект болон уран бүжгийн хослолоороо алдартай бөгөөд Хятадын түүх, хайрын домгийг гайхамшигтайгаар харуулдгаараа онцлог юм. /Нэмэлт төлбөр: 60$/

Зочид буудал:  5* зочид буудал | Хоол: Өглөөний цай, өдөр, оройн хоол

  • Өглөөний цайны дараа алдарт Лууны цайны тариалангийн бүсэд очиж, дэлхийд нэртэй Хятадын ногоон цай хэрхэн тарьж боловсруулдгийг үзэж танилцана. Аялагчид шинэхэн ногоон цай амталж, цайны соёлын талаар сонирхолтой мэдээлэл авах боломжтой.
  • Үүний дараа Ханжоугийн алдарт Баруун нуур дээр завин аялал хийж, байгалийн үзэсгэлэнт төрх, бадамлянхуа цэцгийн үзэмжийг сонирхоно.
  • Мөн хотын түүхэн дурсгал болсон өндөр суваргад зочилж, орой нь гэрэлтсэн нуурын эргээр тайван алхаж амралтын үдшийг өнгөрөөнө.

Зочид буудал:  5* зочид буудал | Хоол: Өглөө, өдөр, оройн хоол

  • Бид өглөөний цайгаа уусны дараа нь Шанхай хотын нэг өдрийн аялалдаа гарах болно.
  • Өглөөний цайны дараа эртний бурхны сүмээр зочилж, Хятадын уламжлалт шашин, архитектурын өв соёлтой танилцана.
  • Дараа нь Бунд буюу Шанхайн алдарт голын эргээр аялж, хуучны Европ хэв маягийн барилгууд болон орчин үеийн өндөр шилэн барилгуудын хослолыг сонирхоно.Мөн худалдаа, шоппингийн төв болсон Зүүн Нанжин гудамжаар чөлөөтэй зугаалж, Шанхайн амьдралын хэмнэлийг мэдрэх боломжтой.
  • Орой нь дэлхийн алдартай шөнийн гудамжнуудын нэг болох Шанхайн гэрэлт үдшийг үзэж сонирхоно.
  • Хүсвэл аялагчид өөрийн зардлаар Хуангпү голын шөнийн круз аялалд хамрагдаж, хоёр эргийн өнгөлөг гэрэлт хотыг усан дээрээс харах боломжтой. Мөн 88 давхар Жинмао цамхаг дээрээс шөнийн Шанхай хотыг бүхэлд нь тольдон харах нэмэлт хөтөлбөртэй. /Нэмэлт төлбөр: 50$/

Зочид буудал:  5* зочид буудал | Хоол: Өглөөний цай, өдрийн хоол

  • Энэ өдөр бид зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараагаар буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Шанхай олон улсын нисэх онгоцны буудал руу хөдлөнө.
  • 08:10 цагийн нислэгээр УБ хотын зүг ниснэ. 12:00 цагт УБ хотод газардсанаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ

АЯЛЛЫН ҮНЭ:

  • Том хүн : 3,290,000 – 3,590,000₮
    (2 том хүн нэг өрөөнд байрлах үнэ)

Хүүхэд : 2,590,000 – 2,890,000₮
(ээж, аавын хоёрын хамт нэг ортой)

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • Улаанбаатар – Шанхай 2 талын шууд нислэгийн тийз
  • Монгол, Хятад хэлтэй аяллын хөтөч, орчуулагч
  • Шанхай Диснэйландийн тасалбар
  • Аяллын туршид байрлах 5 одтой зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, хураамжийн үнэ
  • Хөтөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ
  • Гадаадад зорчигчийн аяллын иж бүрэн даатгал

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Хувийн хэрэглээний зардал
  • Аяллын үнэ, хөтөлбөрт багтаагүй бусад зардал
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
АЯЛЛЫН ХУГАЦАА
АЯЛЛЫН ХУГАЦААҮНЭ - ТОМ ХҮНҮНЭ - ХҮҮХЭДАЯЛЛЫН ЗАХИАЛГА
07/25 - 08/013,590,000₮2,890,000₮Аялал захиалах
08/01 - 08/083,590,000₮2,890,000₮Аялал захиалах
08/08 - 08/153,590,000₮2,890,000₮Аялал захиалах
08/15 - 08/223,490,000₮2,790,000₮Аялал захиалах
08/22 - 08/293,490,000₮2,790,000₮Аялал захиалах
08/29 - 09/053,290,000₮2,590,000₮Аялал захиалах
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
  • Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
  • Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлай чат болон утсаар холбогдож тодруулах: 80202060, 99061160, 7001160.
  • Та аялал захиалах бол аяллын эхлэх хугацаа, том хүний тоо, хүүхдийн тоо & нас, өөрийн бүтэн овог нэр, регистрийн дугаар, холбогдох утасны дугаар гэсэн мэдээллүүдийг бидэнд чатаар болон холбогдсон аяллын менежерийн утасны дугаарлуу илгээнэ үү.
  • Бид танд буцаагаад аяллын гэрээ болон хөтөлбөрийг илгээнэ.
  • Аяллын гэрээ байгуулж, урьдчилгаа 50%-ийн төлбөр төлснөөр таны суудал баталгаажна.

Шаардлагатай бичиг баримт

  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
  • Вакцины гэрчилгээг утсан дээрээ юмуу хэвлэж биедээ авч явах
  • 18 нас хүрээгүй хүүхэд хууль ёсны харгалзан дэмжигчээс (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ.
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.

Жирэмсэн аялагч, зорчигч

  • Та манай аялал хариуцсан менежертэй холбогдон аяллын ачаалал, гарч болох эрсдэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсны дараа аяллын шийдвэрээ гарга уу!
  • Мөн жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
  • Жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн аялалд хамрагдах, тухайн агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой. Маягтыг эндээс авна уу.
  • Энэхүү магадалгааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд аливаа агаарын тээвэр нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй болохыг анхаараарай.
  • Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
  • Аялалд тохиромжтой цоожтой чемодан
  • Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
  • Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
  • Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
  • Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
  • Зургийн камер, аппарат
  • Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
  • Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
  • Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
  • Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
  • Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур

Нислэг, тээвэрлэлт

  • Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
  • Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
  • Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
  • Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.

Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай

  • Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
  • Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
  • Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
  • Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.

Шингэн зүйл гэдэгт:

  • Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
  • Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
  • Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
  • Шүршдэг бүтээгдэхүүнүүд
  • Бусад ижил төрлийн шингэн зүйлс

Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа

Гар тээш

  • Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.

Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш

  • Та олон улсын нислэгээр зорчихдоо энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.