СИНГАПУР-МАЛАЙЗ АЯЛАЛ
Аяллын онцлох зүйлс:
- Цаг зав хэмнэсэн шууд нислэгтэй
- Куала Лампурт 5* зочид буудалд – 4 шөнө
- Сингапурын 4* зочид буудалд – 3 шөнө
- Худалдаа үйлчилгээний томоохон гудамж болон төвүүд
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:
- Энэ өдөр бид бүхэн 07:00 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр цугларан Улаанбаатар хотоос 09:30 цагт нисч Сингапурын Чанги олон улсын нисэх буудалд 16:55 цагт газардана.
- Хилээр гарч ачаа тээшээ авсны дараа зочид буудалдаа ирж амарна.
Зочид буудал: Hotel Boss 4* / Хоол: онгоцонд хоолтой
- Өглөөний цайны дараа бид загасчин тосгоноос орчин үеийн хот улс болсон Сингапурын түүхтэй таницлцах аяллаа эхэлнэ.
- Merlion Park: Сингапурын бэлгэ тэмдэг болсон арслан хөшөөний дэргэд зургаа татуулна.
- Singapore River Boat Ride: Сингапурын голын уламжлалт завин аялал хийж хотын хуучин түүхэн барилга болон орчин үеийн барилгуудыг үзэж сонирхоно.
- Өдрийн хоолоо идсний дараа Marina Bay Sands болон дэлхийн хамгийн орчин үеийн цэцэрлэгүүдийн нэг Gardens by the Bay зочлоно.
- Mairna Bay Sands – Spectra Light & Water Show(20:00 эсвэл 21:00): Дэлхийн хамгийн танигдсан тансаг цогцолборын усан сангийн дэргэд болж өнгөрөх гала гэрэл, ус, хөгжмийн үзүүлбэрийг үзнэ.
- Зочид буудалдаа ирж амарна
Зочид буудал: Hotel Boss 4* / Хоол: өглөө, өдрийн хоол
- Өглөөний цайны дараа чөлөөт өдөр бөгөөд нэмэлтээр санал болгож буй доорх аялалаар нэмэлт төлбөртэйгөөр аялах боломжтой.
- Sentosa Island – Сентоза арлын аялал буюу Сингапурын хамгийн алдартай амралт, зугаа цэнгэлийн арал билээ. Universal Studios Singapore болон Adventure Cove Waterpark зэрэг байдаг.
Зочид буудал: Hotel Boss 4* / Хоол: өглөөний цай
- Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Малайз улсын нийслэл Куала Лумпур хотын зүг аяллаа эхэлнэ.
- Аяллын автобусаар Сингапурын хил дээрх JB Checkpoint (Johor Bahru) хил дээр ирнэ.
- JB Checkpoint–д Малайзын орон нутгийн хөтөч, жолооч тосч авч, Куала Лампур дахь зочид буудал руу хүргэнэ.
- Өдрийн үлдсэн хэсэг нь чөлөөт амралтын цаг ба хотын төвийн алдарт Bukit Bintang зугаалан дэлгүүр хэсэн боломжтой.
- Bukit Bintang нь Куала Лумпурын хамгийн алдартай shopping & entertainment district бөгөөд тансаг худалдааны төвүүд, орчин үеийн ресторан, кофе шоп, шөнийн амьдралын төвлөрөлтэй газар
Зочид буудал: Hotel Royal Signature 5* / Хоол: өглөө, өдрийн хоол
- Өглөөний цайны дараа өдрийн аяллаар Малайзын уулын амралтын бүс болох Genting Highland-аар аялна.
- Awana Skyway(cable car) – 10 минут орчим үргэлжлэх шилэн кабельтай агаарын гүүрээр өгсөх бөгөөд байгалийн үзэмжийг дээрээс харах онцгой боломж олгоно.
- Chin Swee Temple – Кабель машинаас буугаад уулын энгэрт байрлах сүмийг үзнэ. Буддын шашны ариун хийд бөгөөд үзэсгэлэнт цэцэрлэг, уулын үзэмж, аварга Буддагийн хөшөөгөөрөө алдартай.
- Theme Parks(нэмэлт төлбөртэй) – Genting сэдэвчилсэн паркуудаар зочилж цагийг хөгжилдөн өнгөрөөх боломжтой.
Зочид буудал: Hotel Royal Signature 5* / Хоол: өглөө, оройн хоол
- Энэ өдрийн эхний хагасд бид Куала Лумпурын хотын ойр орших (Batu Caves) агуйн аялал жуулчлалын цогцолбороо аялна. Энэхүү Хинду шашны хамгийн ариун газар гэж алдаршсан шохойн чулуун агуй дотор байрлах сүмрүү 272 шатаар өгсөж ордог. Олон өнгийн шат болон аварга Lord Murugan бурхны алтан хөшөө нь жуулчдын заавал очиж үзэх үзмэрүүдийн нэг юм.
- Хотын аяллаар бид доорх газруудаар зочилно.
- KL Tower(Menara Kuala Lumpur) – хотын бэлгэ тэмдэг болсон өндөр цамхагийн дэргэд түр саатан зургаа авхуулна.
- Chinatown(Petaling Street) – Хятад хорооллоор зочилно.
- Merdeka Square(Dataran Merdeka) – Малайзын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон талбай
- Petronas Twin tower – 452м өндөр дэлхийн хамгийн алдартай хоёр ихэр цамхагийн дэргэд дурсгалын зураг авхуулна.
Зочид буудал: Hotel Royal Signature 5* / Хоол: өглөө, өдрийн хоол
- Энэ өдөр аяллын хөтөлбөргүй чөлөөт амралтын өдөр. Энэ өдрийн та доорх байдлаар өнгөрөөж болно.
- Дэлгүүр хэсэх: манай зочид буудал нь хотын хамгийн алдартай шоппинг, ресторан, зугаа цэнгэлийн төв болсон Bukit Bintang гудамжинд ойр байдаг.
- Усан парк: Sunway Lagoon буюу Куала Лумпурын баруун хэсэгт байрлах, дэлхийн хэмжээний усны болон адал явдалт паркд өдрийг зугаацаж өнгөрөөх боложмтой. Гэр бүл, хүүхдүүдэд хамгийн тохиромжтой, бүх насныханд зориулсан үзвэр, тоглоомоор дүүрэн билээ.
Зочид буудал: Hotel Royal Signature 5* / Хоол: өглөөний цай
- Өглөөний цайны дараа Куала Лумпурын зочид буудлаас хөдлөн, ойролцоогоор 6 цаг автобусаар аялж Сингапурын Changi Airport нисэх онгоцны буудалд ирнэ.
- Сингапурын Changi Airport нь дэлхийн хамгийн шилдэг нисэх буудлуудын нэгээр олон жил дараалан шалгарсан. Зөвхөн нислэг хүлээх биш, олон сонирхолтой үзвэрүүдийг үзэж цагийг сонирхолтой өнгөрөөх боломжтой.
- Нислэгийн бүртгэлээ хийлгээд 19:25 цагт Улаанбаатарын зүг ниснэ. Монголын цагаар шөнийн 02:25 (+1) цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд бууснаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
Зочид буудал: Hotel Royal Signature 5* / Хоол: өглөөний цай, онгоцонд хоолтой
АЯЛЛЫН ҮНЭ:
- Том хүн: 5,390,000-5,790,000₮
- (2 том хүн нэг өрөөнд байрлах үнэ)
- Хүүхэд : 3,490,000-4,290,000₮
- (ээж, аавын хоёрын хамт нэг ортой)
Аялын үнэд багтсан зүйлс:
Үнэд багтаагүй зүйлс:
АЯЛЛЫН ХУГАЦАА
| АЯЛЛЫН ХУГАЦАА: | ТОМ ХҮН | ХҮҮХЭД(4-12 нас) | ХҮҮХЭД (2-3 нас) | Аялал захиалга |
|---|---|---|---|---|
| 11/08-11/15 | 5,390,000 | 4,290,000 | 3,490,000 | Аялал захиалах |
| 11/15-11/22 | 5,490,000 | 4,290,000 | 3,490,000 | Аялал захиалах |
| 11/22-11/29 | 5,490,000 | 4,290,000 | 3,490,000 | Аялал захиалах |
| 11/29-12/06 | 5,490,000 | 4,290,000 | 3,490,000 | Аялал захиалах |
| 12/06-12/13 | 5,490,000 | 4,290,000 | 3,490,000 | Аялал захиалах |
| 12/13-12/20 | 5,490,000 | 4,290,000 | 3,490,000 | Аялал захиалах |
| 12/20-12/27 | 5,590,000 | 4,290,000 | 3,490,000 | Аялал захиалах |
| 12/27-01/03 | 5,690,000 | 4,290,000 | 3,490,000 | Аялал захиалах |
| 01/03-01/10 | 5,690,000 | 4,290,000 | 3,490,000 | Аялал захиалах |
| 01/10-01/17 | 5,490,000 | 4,290,000 | 3,490,000 | Аялал захиалах |
| 01/17-01/24 | 5,490,000 | 4,290,000 | 3,490,000 | Аялал захиалах |
| 01/24-01/31 | 5,390,000 | 4,290,000 | 3,490,000 | Аялал захиалах |
| 01/31-02/07 | 5,390,000 | 4,290,000 | 3,490,000 | Аялал захиалах |
| 02/07-02/14 | 5,390,000 | 4,290,000 | 3,490,000 | Аялал захиалах |
| 02/14-02/21 | 5,790,000 | 4,290,000 | 3,490,000 | Аялал захиалах |
| 02/17-02/24 | 5,790,000 | 4,290,000 | 3,490,000 | Аялал захиалах |
| 02/21-02/28 | 5,490,000 | 4,290,000 | 3,490,000 | Аялал захиалах |
ЗОЧИД БУУДАЛ
Сингапурын зочид буудал: Hotel Boss 4*
Багтаамж: 2 ортой (25m2) / 1 ортой (27m2)
Куала Лумпурын зочид буудал: Hotel Royal Signature 5*
Багтаамж: 2 ортой (25m2) / 1 ортой (27m2)
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
- Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
- Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлай чат болон утсаар холбогдож тодруулах: 80202070, 99061160, 7001160.
- Та аялал захиалах бол аяллын эхлэх хугацаа, том хүний тоо, хүүхдийн тоо & нас, өөрийн бүтэн овог нэр, регистрийн дугаар, холбогдох утасны дугаар гэсэн мэдээллүүдийг бидэнд чатаар болон холбогдсон аяллын менежерийн утасны дугаарлуу илгээнэ үү.
- Бид танд буцаагаад аяллын гэрээ болон хөтөлбөрийг илгээнэ.
- Аяллын гэрээ байгуулж, урьдчилгаа 50%-ийн төлбөр төлснөөр таны суудал баталгаажна
Шаардлагатай бичиг баримт
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
- Аяллын даатгалын бичиг баримт
- 18 нас хүрээгүй хүүхэд хууль ёсны харгалзан дэмжигчээс (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ.
- Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
- Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.
Жирэмсэн аялагч, зорчигч
- Та манай аялал хариуцсан менежертэй холбогдон аяллын ачаалал, гарч болох эрсдэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсны дараа аяллын шийдвэрээ гарга уу!
- Мөн жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
- Жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн аялалд хамрагдах, тухайн агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой. Маягтыг эндээс авна уу.
- Энэхүү магадалгааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд аливаа агаарын тээвэр нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй болохыг анхаараарай.
- Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
- Аялалд тохиромжтой цоожтой чемодан
- Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
- Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
- Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
- Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
- Хувийн ариун цэврийн хэрэгсэл
- Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
- Зургийн камер, аппарат
- Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
- Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
- Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
- Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
- Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур
Нислэг, тээвэрлэлт
- Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
- Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
- Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
- Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.
Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай
- Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
- Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
- Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
- Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.
Шингэн зүйл гэдэгт:
- Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
- Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
- Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
- Шүршдэг бүтээгдэхүүнүүд
- Бусад ижил төрлийн шингэн зүйлс
Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа
Гар тээш
- Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.
Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш
- Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.

















