ТАЙЛАНД – КАМБОЖ
ТАЙЛАНД + КАМБОЖ АЯЛАЛ
Азийн хамгийн гайхамшигт дурсгал болох Камбож улсын Ангкор Ват цогцолбор, Тайланд улсын хааны их ордон, үзэсгэлэнт байгаль, далайн эрэг гээд бүхий л зүйлсийг нэг дор цогцлоосон Камбож – Тайланд хосолсон аялалд таныг урьж байна. Энэхүү аяллаар зөвхөн, амрах аялах бус эртний Хмер гүрний түүхээр аялахаас гадна, зүүн өмнөд азийн томоохон худалдааны төвүүдээр дэлгүүр хэсэх боломжтой.
Аяллын онцлох зүйлс:
- Цаг хугацаа хэмнэсэн Тайландын Шууд нислэгтэй
- Нэг аяллаар Зүүн Өмнөд Азийн Камбож, Тайланд 2 улсаар аялах
- Тайланд, Бангкок хот: Хааны ордон, Хаш бурханы сүм, Baiyoke Sky Tower
- Паттаяа: Далайн эргийн наран шарлагын газрууд, үзэсгэлэнт арлуудын аялал, шүрэн арал, усан парк, Нон Нооч цэцэрлэг хүрээлэн
- Камбож, Сием Рийп– Гайхамшигт Ангкор Ват цогцолбор, Зүүн Өмнөд Азийн үнэт эрдэнэ Сием Риеп
- Камбож, Фном Пен – Хааны ордон, түүхэн музей, үзмэрүүд.
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:
- Өглөө 08:00 цагт шинэ Чингис Хаан нисэх онгоцны буудалд цуглана.
- Бүртгэлээ хийлгээд МИАТ компанийн шууд нислэгээр өглөөний 10:25 цагт Тайландын нийслэл Бангкок хотыг зорин хөөрч орон нутгийн цагаар 15:20 цагт Бангкокийн Суварнабуми нисэх онгоцны буудалд газардана
- Хилээр нэвтэрсний дараа бид Бангкок хотын төвд байрлах 5 одтой зочид буудалдаа ирж оройн хоолоо идээд амарна.
Зочид буудал: The Sukosol hotel 5*
Хоол: оройн хоол
- Өглөөний цайны дараа Бангкок хотын аяллаа эхэлнэ. Тайландын эзэн хааны Их Ордонд (Grand Palace) зочилж эзэн хааны шүтээн Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha) үзнэ
- Үүний дараа Тайланд үндэсний урт сүүлт завиар Бангкок хотын дундуур урсах “Хаадын мөрөн” хэмээн нэрийдэх Чао Праяа (Chao Phraya) мөрнөөр аялна. Голын хоёр эргийн дагуух шинэ болон хуучин хотын хэсгийг тольдонгоо, загас хооллох боломжтой.
- Өдрийн хоолоо Бангкок хотын хамгийн өндөр барилгуудын нэг болох “Bayoke Sky Tower” – т идсэний дараагаар Ват Арун буюу Үүрйин туяаны сүмээр зочилно. Хинду шашинд Нарны бурхан хэмээгддэг Аруна бурхны нэрээр нэрлэгдсэн тус сүм нь 16 – р зууны үеээс эхлэн тус улсын гол сүмүүдийн нэг байсаар ирсэн билээ.
- Оройн хоолоо Тайландын хамгийн өндөр барилгуудын нэг болох “Bayoke Sky Tower”-ийн 84 давхарт олон улсын буфет хоол зооглоод зочид буудалдаа ирж амарна.
Зочид буудал: The Sukosol hotel 5*
Хоол: өглөө, өдөр, оройн хоол
- Өглөөний цайны дараа бид аяллын автобусандаа сууж Камбож улсын зүг хөдөлнө.
- Камбож улс нь 17 сая хүн амтай, Тайланд, Вьетнам, Лаос улсуудтай хиллэдэг бөгөөд жилд 5 сая гаруй гаднын аялагч, жуулчдыг хүлээж авдаг Зүүн Өмнөд Азийн улс юм.
- Өнөөдөр бид хоёр улсын хилээр гарах, орох хугацаагаа оруулаад нийт 8 цаг гаруй тав тухтай аяллын автобусаар аялах ба замдаа Тайланд болон Камбожийн олон том, жижиг тосгодоор дайран өнгөрч зам дагуух хөдөөгийн амьдралтай танилцана.
- Өдрийн төгсөлд Камбожийн амралт, аялал жуулчлалын хот болох Зүүн Өмнөд Азийн үнэт эрдэнэ гэж нэрлэгддэг Сием Реап-д хүрэлцэн ирнэ. Сием Рийп хот нь өнөө цагийн Хинду шашны хамгийн том цогцолбор, ЮНЕСКО – ын хүн төрөлхтний соёлын үнэт өв болох Анкор Ват цогцолбороор алдартай.
- Оройн хоолоо идээд, буудалдаа ирж амарна.
Зочид буудал: Royal Angkor resort 4*
Хоол: өглөө, өдөр, оройн хоол
- Өнөөдрийн аяллаар бид Дэлхий дээрх хамгийн том шашны байгууламж, ЮНЕСКО-ын дэлхийн өвийн жагсаалтад орсон Ангкор Ват цогцолбортой танилцна.
- Ангкор Ват цогцолборыг 7-12 – р зууны үед 300.000 хүн, 600 орчим зааны хүч хөдөлмөрөөр барьж байгуулсан бөгөөд олон зууны турш хамгийн сайн хадгалагдан үлдсэн эрт үеийн барилга, архитектурын гайхамшигт бүтээл юм.
- Ангкор Ват нь Камбожийн төрийн далбаа, мөнгөн тэмдэгт дээр дүрслэгдсэн байдаг.
- Ангкор Ват хийдийг бүрэн судалж аялахад 3-7 өдрийг зарцуулдаг. Бид энэхүү нэг өдрийн аяллаар тус цогцолборын Ангкор Том, Байон сүм, Заануудын тавцан зэрэг зөвхөн гол гол дурсгалуудыг үзэж сонирхоно.
- Оройн хоолоо зооглонгоо Камбож үндэсний Абсара бүжгийн үзүүлбэрийг үзэж, бүжигчидтэй хамт зургаа авхуулах боломжтой. Дараагаар нь буудалдаа ирж амарна.
Зочид буудал: Royal Angkor Resort.
Хоол: Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
- Өглөөний цайны дараа бид Камбож улсын нийслэл ПНОМПЕНЬ хотын зүг хөдлөнө. Ойролцоогоор 2.3 сая хүнтэй уг хот нь анх 5 – р зууны үед байгуулагдаж, Хмерийн эзэнт гүрний үеээс нийслэл болон ашиглагдаж ирсэн арвин түүхтэй. Сием Рийп болон Фном Пен хотууд нь хоорондоо 320 орчим км зайд оршдог.
- Зам зууртаа бид 12 – р зууны үед байгуулагдсан Кампон Дей хэмээх үзэсгэлэнт гүүрэн дээр хэсэг саатна. Биеийн чилээгээ гаргаж хэсэг амарсны дараа аяллаа үргэлжлүүлэх бөгөөд Фном Пенд хүрэхийн өмнөхөн Скун тосгоны Аалзны захаар зочилно. Жуулчдын асар ихээр зорин ирдэг тус зах нь этгээд сонин хоол хүнсийг жуулчдад санал болгодог бөгөөд хэрэв зоригтой бол туршаад үз хэмээн уриалдаг.
- Оройн хоолны дараа буудалдаа ирж амарна.
Зочид буудал: Sunway Hotel
Хоол: Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
- Өнөөдөр бид Камбож улсын нийслэл ПНОМПЕНЬ хотоор аялна.
- Үдээс өмнө бид Хааны ордон, Үндэсний музей, Нөхөрлөлийн болон тусгаар тогнолын хөшөө зэрэг олон сонирхолтой үзмэрийг үзнэ.
- Өдрийн хоолны дараагаар бидэнд 2 сонголт бий бөгөөд хотын аяллаа үргэлжлүүлэн Хэлмэгдэгсдийн музей, Туол Сэн геноцид музей зэрэг коммунист дэглэмийн үеийн түүхээр аялах эсвэл ПНОМПЕНЬ хотоор дэлгүүр хэсэх боломжтой.
- Оройн хоолны дараагаар зочид буудалд ирж байрлана.
Зочид буудал: Sunway Hotel
Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол, оройн хоол
- Өглөөний цайны дараа ПНОМПЕНЬ хотын онгоцны буудлаас Бангкок хот руу ниснэ.
- Эндээсээ бид 3 цаг орчим аяллын автобусаар Паттая (Pattaya) хот руу аялна. Паттаяа нь Бангкок хотоос 150км зайтай.
- Паттаяа далайн эрэгт байлах зочид буудалд ирж байрлана.
Зочид буудал: Jomtien Palm Beach Hotel & Resort
Хоол: Өглөөний цай, оройн хоол
- Өнөөдөр чөлөөт амралтын өдөр ба та өөрийн сонирхсон зүйлээ хийж амрах боломжтой.
- Та энэ өдөр өөрийн хүссэнээрээ байх чөлөөт амралтын өдөр ба та зочид буудалдаа амрах, далайн эргээр зугаалах, наран шарлагын газарт биеэ шарах, Патаяа хотын төвөөр хэсэх, дэлгүүр хэсэх зэргээр чөлөөт цагаа өөрийн хүссэнээр өнгөрөөх боломжтой. Патаяа хотод хэд хэдэн том худалдааны төвүүд байдаг.
- Мөн үдэш нь та Паттая хотын шөнийн амьдралтай танилцаж шоу цэнгээний гудам (Walking Street) –аар зугаалах боломжтой. Энэхүү гудамж нь баар, диско клуб, стриптиз клубууд, рок хөгжмийн хамтлагийн тоглолттой фаб, Тай боксын бооцоот тоглолт зэрэг төрөл бүрийн зугаа цэнгээний газруудтай.
Зочид буудал: Jomtien Palm Beach Hotel & Resort
Хоол: Өглөөний цай
- Өглөөний цайны дараагаар Coral island буюу Шүрэн арал руу завиар явна. Арал дээр цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн усанд орж, наран шарлагын газарт тааваараа амрахаас гадна шүхрээр татуулах, усны мотоцикл унах, далай доогуур аялах, банана завиар татуулах гэх мэт усан спортуудаас нэмэлт төлбөртэйгөөр зугаацаж болно.
- Шүрэн арлаас буцаж ирээд буудалдаа ирж амарна.
Зочид буудал: Jomtien Palm Beach Hotel & Resort .
Хоол: Өглөөний цай, өдрийн хоол
- Өнөөдөр чөлөөт амралтын өдөр ба та өөрийн сонирхсон зүйлээ хийж амрах боломжтой.
- Та энэ өдөр өөрийн хүссэнээрээ байх чөлөөт амралтын өдөр ба та зочид буудалдаа амрах, далайн эргээр зугаалах, наран шарлагын газарт биеэ шарах, Патаяа хотын төвөөр хэсэх, дэлгүүр хэсэх зэргээр чөлөөт цагаа өөрийн хүссэнээр өнгөрөөх боломжтой. Патаяа хотод хэд хэдэн том худалдааны төвүүд байдаг.
- Мөн үдэш нь та Паттая хотын шөнийн амьдралтай танилцаж шоу цэнгээний гудам (Walking Street) –аар зугаалах боломжтой. Энэхүү гудамж нь баар, диско клуб, стриптиз клубууд, рок хөгжмийн хамтлагийн тоглолттой фаб, Тай боксын бооцоот тоглолт зэрэг төрөл бүрийн зугаа цэнгээний газруудтай.
Зочид буудал: Jomtien Palm Beach Hotel & Resort
Хоол: Өглөөний цай
- Өнөөдөр бид “Nong Nooch” цэцэрлэгт хүрээлэнтэй танилцаж, зааны шоу тоглолт үзнэ.
- Өдрийн үлдсэн хагасыг бид Паттаяа усан парк дээр ирж өдрийг зугаатай өнгөрөөнө.
- Оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна.
Зочид буудал: Jomtien Palm Beach Hotel & Resort.
Хоол: Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
- Өглөөний цайгаа уусны дараа та буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Бангкокийн онгоцны буудлын зүг хөдлөнө.Нислэгийн бүртгэлээ хийлгэсний дараа 16:20 цагт Бангкок Улаанбаатарын чиглэлд ниснэ. Улаанбаатарын шинэ нисэх буудалд 23:40 цагт газардана.
Хоол: Өглөөний цай
АЯЛЛЫН ҮНЭ:
Хөтөлбөртэй аяллын үнэ
- Том хүн 6,990,000 төг
- Хүүхэд 2-11.99 нас: 5,890,000 төг (ээж, аавын хамт нэг ортой)
- Хүүхэд 2-11.99 нас: 6,490,000 төг (тусдаа нэмэлт ортой)
Хөтөлбөрт аялын үнэд багтсан зүйлс:
Үнэд багтаагүй зүйлс:
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
Шаардлагатай бичиг баримт
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
- Вакцины гэрчилгээг утсан дээрээ юмуу хэвлэж биедээ авч явах
- 18 нас хүрээгүй хүүхэд хууль ёсны харгалзан дэмжигчээс (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ.
- Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
- Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.
Жирэмсэн аялагч, зорчигч
- Та манай аялал хариуцсан менежертэй холбогдон аяллын ачаалал, гарч болох эрсдэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсны дараа аяллын шийдвэрээ гарга уу!
- Мөн жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
- Жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн аялалд хамрагдах, тухайн агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой. Маягтыг эндээс авна уу.
- Энэхүү магадалгааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд аливаа агаарын тээвэр нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй болохыг анхаараарай.
- Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
- Аялалд тохиромжтой цоожтой чемодан
- Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
- Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
- Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
- Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
- Хувийн ариун цэврийн хэрэгсэл
- Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
- Зургийн камер, аппарат
- Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
- Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
- Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
- Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
- Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур
Нислэг, тээвэрлэлт
- Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
- Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
- Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
- Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.
Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай
- Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
- Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
- Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
- Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.
Шингэн зүйл гэдэгт:
- Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
- Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
- Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
- Шүршдэг бүтээгдэхүүнүүд
- Бусад ижил төрлийн шингэн зүйлс
Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа
Гар тээш
- Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.
Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш
- Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.

















