ФУКУОК ЧӨЛӨӨТ АЯЛАЛ – ВЬЕТНАМ
ФУКУОК АРЛЫН АЯЛАЛ - ВЬЕТНАМ
Аяллын онцлох зүйлс:
Вьетнамын Фукуок (Phú Quốc) нь цагаан элсэрхэг наран шарлагын газар, тансаг зэрэглэлийн амралтын газруудаараа алдартай Вьетнамын амралт, аялал жуулчлалын гол бүс нутаг юм. Жилийн 4 улирал, цаг агаарын 7 бүсчилэлд хуваагддаг ба экваторын бүсэд ойрхон орших Фукуок нь бидний гол аялдаг 11-3 дугаар сарын хоорогд бусад хот, бүсүүдээ хамгийн дулаан, халуун орны таатай уур амьсгалтай байдаг. Энэ үеийн дундаж температур нь +28 цельсийн градустай байдаг.
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:
- Товлосон цагт Чингис Хаан ОУ-ын шинэ нисэх буудал дээр цуглана.
- Бидний аялал эхэлж Вьетнам улсын хамгийн үзэсгэлэнтэй Фукуок арал дээр хүрэлцэн ирнэ.
- Оройн хоолоо идээд зочид буудалдаа ирж бүртгэлээ хийлгээд амарна.
Байрлах: Vinholiday 4* /Wyndham Grand 5* / Vinpearl Resort Spa 5* / Vinpearl Melia 5* / Vinpearl Wonderworld 5*
- Хөтөлбөргүй, чөлөөт амралтын өдрүүд тул та аяллын үеэр хатуу тогтсон хөтөлбөр, цагийн хуваарьт баригдалгүй өөрийн хүслээр өнгөрүүлэрэй.
Байрлах: Vinholiday 4* /Wyndham Grand 5* / Vinpearl Resort Spa 5* / Vinpearl Melia 5* / Vinpearl Wonderworld 5*
Хоол: Өглөөний цай
- Товлосон цагт өрөөгөө хүлээлгэнэ өгч онгоцны буудал руу явна.
- Онгоцны бүртгэлээ хийлгээд Улаанбаатарын зүг ниснэ.
- Монголын цагаар … цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд бууснаар бидний мартагдашгүй дурсамжит аяллаа өндөрлөнө.
Хоол: өглөө
АЯЛЛЫН ҮНЭ
Том хүн
4,290,000₮ – 9,190,000₮
12 нас хүртэлх хүүхдийн үнэ
3,990,000₮ – 5,990,000₮
Аяллын үнэд багтсан зүйлс:
Аяллын үнэд багтаагүй зүйлс:
АЯЛЛЫН ХУГАЦАА, ҮНЭ
- Аяллын хөтөлбөр болон аяллын гэрээтэй сайтар уншиж танилцах,
- Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайн чат болон утсаар холбогдож тодруулах: 88202050, 7001160.
- Та аялал захиалах бол аяллын эхлэх хугацаа, том хүний тоо, хүүхдийн тоо & нас, өөрийн бүтэн овог нэр, регистрийн дугаар, холбогдох утасны дугаар гэсэн мэдээллүүдийг бидэнд чатаар болон холбогдсон аяллын менежерийн утасны дугаарлуу илгээнэ үү.
- Бид танд буцаагаад аяллын гэрээ болон хөтөлбөрийг илгээнэ.
- Аяллын гэрээ байгуулж, урьдчилгаа 50%-ийн төлбөр төлснөөр таны суудал баталгаажна.
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
- Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
- Аялалд тохиромжтой цоожтой чемодан
- Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
- Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
- Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
- Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
- Хувийн ариун цэврийн хэрэгсэл
- Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
- Зургийн камер, аппарат
- Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
- Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
- Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
- Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
- Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур
Нислэг, тээвэрлэлт
- Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
- Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
- Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
- Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.
Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай
- Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
- Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
- Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
- Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.
Шингэн зүйл гэдэгт:
- Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
- Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
- Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
- Шүршдэг бүтээгдэхүүнүүд
- Бусад ижил төрлийн шингэн зүйлс
Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа
Гар тээш
- Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.
Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш
- Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.

















