ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  • Аяллын код: G8-2
  • Аяллын чиглэл: УБ - ДАНАНГ - УБ
  • Аялын хугацаа: 8 өдөр/7 шөнө
  • Аяллын огноо: 12/12, 12/19, 12/22, 12/29, 01/05, 01/16, 01/23, 01/30, 02/06,
  • Аяллын үнэ: 4,990,000₮ - 5,290,000₮
  • 88202050, 70001160

Аяллын хүсэлт илгээх

ВЬЕТНАМЫН АЯЛАЛ

Аяллын онцлох зүйлс:
Вьетнамын төв хэсэгт орших Да Нанг хот нь далайн эрэг, уулс, ширэнгэн ой, гантиг чулуун уулс, орчин үеийн хот хосолсон аялал жуулчлалын бүс юм.  Та далайн эрэгт амарч, Хан голын эргээр зугаалж, Сон Трад байрлах гантиг чулуун уулс, Ба На Хиллс, болон Хой Аны эртний хотын түүх нь жуулчдын сонирхлыг их татдаг.

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

  • Өглөө ,,,, цагт Чингис Хаан ОУ-ын шинэ нисэх буудал дээр цуглана.
  • Бидний аялал  (….) ХҮННҮ ЭЙР-ийн шууд нислэгээр Вьетнам улсын Дананг хотод газардана.
  • Бид нисэх буудлаас 20минут явж байрлах зочид буудалдаа бүртгэлээ хийлгээд хэсэг амарна.
  • Орой Хан голын дагуу круз хөлөг онгоцонд сууж оройн хоолоо идэх зуураа шөнийн Дананг хоттой танилцаж Han river Bridge, Dragon Bridge, Tran Ly Bridge зэрэг алдартай үзвэрийг тольдон харах боломжтой.

 Байрлах: Wyndham Soleil Danang Hotel 5*. Хоол: Оройн хоол

  • Өглөө цайны дараа Дананг хотын орчин үеийн зугаа цэнгэлийн томоохон цогцолбор болох Винвондерс паркаар зугаална. Бүх насныханд зориулсан уг  парк нь үндсэн 5 хэсэгт хуваагдана.
    River Safari-Та завинд суун голын эргээр 1,7км зугаалахдаа нэг дороос 50 зүйлийн, 550гаруй амьтдыг харах боломжтой.
    Water world- 11төрлийн гол, усан тоглоомуудтай.
    Adventure Land- 100 орчим дотор байрлах тоглоом, 20гаруй гадаа байрлах галзуу хөгжөөнт тоглоом таныг хүлээж байна.
    Island of Folk Culture– Уламжлалт архитектур, гар урлал, нэхмэл, ардын дуу бүжиг, уламжлалт тоглолт гээд Вьетнамын бусад паркуудаас ялгаруулдаг хамгийн онцгой хэсэг нь.
    Harbor Corner- Хой Аны эртний худалдааны боомтын уур амьсгал, Европ болон Азийн архитектурын элементүүдийг хослуулсан кафе, рестораны хэсэг.
    Бид эдгээр хэсгүүдээс үзэж сонирхсны дараа товлосон цагтаа цуглаж өдрийн хоолоо идэхээр хөдөлнө.
  • Буфет ресторанд өдрийн хоолоо идсэний дараа үргэлжлүүлэн Винвондерс паркд зугаа цэнгэл, төрөл бүрийн шоу тоглолт үзэж, чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлээд оройн хоолоо BBQ буфет ресторанд орж оройн хоолоо идэн буудалдаа ирж амарна.

Зочид буудал: Wyndham Soleil Hotel Danang 5*
Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

  • ·         Энэ өдөр бид өглөө цайгаа буудалдаа уусны дараа Son Tra Peninsula-д хүрнэ. Нутгийн нэрээрээ Monkey Mountain гэж алдаршсан тус бүс нь далай, ширэнгэн ойг хослуулсан гайхалтай үзэмж бүхий далайн түвшснээс 693метр өндөрт орших байгалийн бүс юм.

    ·         Linh Ung Pagoda– 67метрийн өндөр  Lady Buddha хөшөөг үзэж сонирхонгоо Да Нанг хотыг өндрөөс тольдон харах.

    ·         Marble Mountains– Вьетнамын уламжлалаар 5 мах бодыг бэлгэддэг  шохойн чулуу, гантиг чулуун уулс, агуйн байгалийн тогтоцтой танилцаад өдрийн хоолоо нутгийн ресторанд зооглоно.

    ·           Statue Cam Thanh Coconut Forest– Кокосын модоор хүрээлэгдсэн усан сувгаар Вьетнамын үндэсний /Basket Boat/ хулсан завиар нарийн суваг даган, байгалийн үзэмжийг сонирхон, нутгийн загасчны амьдрал, хулсан завьны уралдааныг сонирхох боломжтой.

    ·         Үдээс хойш бид Хой Аны Юнескогийн Дэлхийн өвд бүртгэгдсэн эртний худалдааны боомт хотоор Европын Архитектур, соёлын нөлөө нэг дор шингэсэн, өвөрмөц хотын түүхээр аялна.

    ·         Хой Ан хотын хамгийн алдартай түүхийн бэлэг тэмдэг болох Fujian Assembly Hall,  Japanese Covered Bridge хуучны худалдааны байшингуудыг үзэж, шар өнгийн дэнлүүгээр чимэглэсэн гудмаар алхахдаа Вьетнам, Хятад, Японы соёлын өвөрмөц хослолтой танилцаад оройн хоолоо Хой Аны нутгийн ресторанд идээд буудлын зүг хөдөлнө.  

    Зочид буудал:  Wyndham Soleil Danang Hotel 5*
    Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

     

·         Энэ өдөр та зочид буудалдаа өглөө цайгаа уугаад өдрийг өөрийн хүслээр өнгөрүүлэх боломжтой. Өөрийн зочид буудалтай ойр байрлах алдартай хоолны газар болон кофе шоп-уудаар үйлчлүүлээд Дананг хотын шөнийн үзэмжийг үзэж сонирхоорой.

Зочид буудал:  Wyndham Soleil Danang Hotel 5*
Хоол: Өглөөний цай

    • Бана Хиллс нь CHUA уулын оройд байрлах уулын сэрүүн уур амьсгал, үүлэн дээгүүрх үзэмж, Европын хэв маягтай алдарт Golden Bridge дээр аяллаа үргэлжлүүлэх болно.
    • Дүүжин замаар дээш гарч аварга чулуун гар дээр тогтсон мэт гүүр дээр гарна.
    • Үргэлжлүүлэн Европын эртний хэв маягийн Франц тосгоноор зугаалж чөлөөт цагийг өнгөрүүлнэ.
    • Өдрийн хоолоо нутгийн буфет ресторанд идээд үргэлжлүүлэн Бана Хиллс хэсгээр зугаална.
    • 15:00 цагт дүүжин замаар бууж хотын төврүү буцаж өдрийн аяллын алжаалыг тайлах 90минутын массажинд орох болно.
    • Оройн 18:30минутанд нутгийн алдартай ресторан болох Kicki Kichi ресторанд туузан дамжуургаар хүргэгдэн ирэх төрөл бүрийн орцуудаас сонгон өөрийн шөлөнд чанаж идэх сонирхолтой хоолны туршлага мэдрэх болно.

    Зочид буудал: Wyndham Soleil Danang Hotel 5*
    Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

  • Хоёр өдөр дараалсан чөлөөт өдөр тул та өөрийн сонирхлын дагуу хүссэн зүйлээ хийж өнгөрөөх боломжтой. Та зочид буудалдаа амрах, дэлгүүр хэсэх, өөр сонирхсон зүйлээ хийж энэ өдрийг өнгөрөөх боломжтой.
  • Эсвэл буудалдаа амрах, буудлын ойр орчмын далайн эрэг амралт зугаалгын газартай танилцан өдрийг өнгөрүүлээрэй.

Зочид буудал: Wyndham Soleil Danang Hotel 5*
Хоол: Өглөөний цай

  • Өдөр 12:00 цагт хүртэл чөлөөт цаг. Энэ хугацаанд та зах, дэлгүүр орох боломжтой.
    Захууд нь өглөө 08:00 цагт нээдэг. Худалдааны төвүүд нь 10:00 цагт нээдэг.
  • Буудлын өрөөгөө 12:00 цагт хүлээлгэж өгнө.
  •  цагт автобус буудлаас нисэх онгоцны буудал руу хөдөлнө.
  •  цагт онгоцны бүртгэлээ хийлгээд цагт Улаанбаатарын зүг ниснэ.
  • Монголын цагаар  цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд бууснаар бидний мартагдашгүй дурсамжит аяллаа өндөрлөнө.

           Хоол: өглөөний цай

АЯЛЛЫН ҮНЭ:

Том хүн: 4,990,000 – 5.290,000
Хүүхэд:   4.690,000 – 4,890,000
Аяллын үнэ аялал эхлэх хугацааны сонголтоос хамаарч өөр өөр үнэтэй байгаа тул дэлгэрэнгүй үнийн мэдээллийг доорх үнийн хүснэгтээс харна уу.

Аялын үнэд багтсан зүйлс:

  • Шууд нислэг: УБ – Дананг – УБ
  • Монгол хэлтэй аяллын хөтөч, орчуулагч
  • Дананг хотод байрлах 5 одтой: Wyndham Soleil Danang Hotel
  • Хөтөлбөрт заагдсан хоол: өглөө, өдөр, орой
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, хураамжийн үнэ
  • Хөтөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ
  • Гадаадад аялагчдын даатгал
  • Вьетнамын дата сим карт

Үнэд багтаагүй зүйлс:

  • Аяллын хөтөлбөр, үнэд багтаагүй бусад зардал
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөр 990.000₮
  • 2 болон 3 настай хүүхдийн үнийг "хүүхдийн үнэ"-ээс 300.000₮ хасаж тооцно
  • 0-2 хүртэлх насны нярай - 790.000₮
  • Аялалд 1 том хүн + 1 хүүхэд явах бол хүүхэд том хүний үнээр тооцогдоно
  • Нутгийн хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө нэг хүний 15$

АЯЛЛЫН ХУВААРЬ:

АЯЛЛЫН ХУГАЦАА: 8 ӨДӨР / 7 ШӨНӨАялал захиалга
12/16-12/235.290.0005.890.000Аялал захиалах
12/19-12/265.790.0006.190.000Аялал захиалах
12/23-12/305.990.0006.490.000Аялал захиалах
12/26-01/025.990.0006.490.000Аялал захиалах
12/30-01/065.990.0006.490.000Аялал захиалах
01/02-01/095.990.0006.290.000Аялал захиалах
01/06-01/135.990.0006.090.000Аялал захиалах
01/09-01/165.990.0006.090.000Аялал захиалах
01/13-01/205.890.0005.590.000Аялал захиалах
01/16 - 01/235.790.0005.990.000Аялал захиалах
01/23 - 01/304.990.0005.190.000Аялал захиалах
01/30 - 02/064.990.0005.190.000Аялал захиалах
02/06 - 02/134.990.0005.190.000Аялал захиалах
02/13 - 02/205.990.0006.490.000Аялал захиалах
02/17 - 02/246.290.0006.690.000Аялал захиалах
02/20 - 02/275.190.0005.390.000Аялал захиалах
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
  • Аяллын хөтөлбөр болон аяллын гэрээтэй сайтар уншиж танилцах,
  • Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайн чат болон утсаар холбогдож тодруулах: 88202050, 70001160.
  • Та аялал захиалах бол аяллын эхлэх хугацаа, том хүний тоо, хүүхдийн тоо & нас, өөрийн бүтэн овог нэр, регистрийн дугаар, холбогдох утасны дугаар гэсэн мэдээллүүдийг бидэнд чатаар болон холбогдсон аяллын менежерийн утасны дугаарлуу илгээнэ үү.
  • Бид танд буцаагаад аяллын гэрээ болон хөтөлбөрийг илгээнэ.
  • Аяллын гэрээ байгуулж, урьдчилгаа 50%-ийн төлбөр төлснөөр таны суудал баталгаажна.
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
  • Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
  • Аялалд тохиромжтой цоожтой чемодан
  • Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
  • Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
  • Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
  • Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
  • Зургийн камер, аппарат
  • Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
  • Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
  • Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
  • Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
  • Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур

Нислэг, тээвэрлэлт

  • Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
  • Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
  • Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
  • Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.

Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай

  • Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
  • Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
  • Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
  • Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.

Шингэн зүйл гэдэгт:

  • Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
  • Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
  • Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
  • Шүршдэг бүтээгдэхүүнүүд
  • Бусад ижил төрлийн шингэн зүйлс

Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа

Гар тээш

  • Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.

Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш

  • Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.