СОЛОНГОСЫН АЯЛАЛ
ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
БНСУ-ын Сөүл хотын шууд нислэгтэй аялал
СӨҮЛ ХОТЫН АЯЛАЛ
Аяллын онцлох зүйлс:
- Сөүлийн хотын гол үзмэрүүдтэй танилцана
- Өвлийн аялал – Эоби мөсөн хөндий, Нами арал
- Цанын баазад зочлох, цанаар гулгах боломжтой
- Солонгосын түүх, соёлтой танилцана
- Мёндон, Хондэ, COEX зэрэг худалдааны газруудаар аялна
- Орчин үеийн Сөүлийн хотын өнгө төрхийг мэдэрнэ
- Чөлөөт цаг болон худалдааны цагийг хөтөлбөрт багтаасан
- Нисэх буудал, зочид буудал, аяллын тээврийг цогцоор нь зохион байгуулна
- Гэр бүл, найз нөхөд болон групп аялагчдад тохиромжтой
- 5 өдөрт хот, байгаль, соёл, худалдааг хослуулсан оновчтой хөтөлбөр
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:
- Инчон олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирсний дараа аяллын хөтөч тосон авч, Сөүл хотын зочид буудалд хүргэнэ.
- Зочид буудалдаа бүртгүүлж байрласны дараа чөлөөт цагтай байх бөгөөд ойр орчмын дэлгүүр, кафе, ресторануудаар өөрсдийн сонирхлоор үйлчлүүлэх боломжтой.
Зочид буудал : Golden Seoul hotel 4* | Хоол: онгоцонд хоолтой
- Өглөөний цайны дараа Сөүл хотын түүх, соёлтой танилцах аяллаа эхлүүлж, Кёнбоккун хааны ордон, Кванхвамүн талбай болон уламжлалт Eunpyeong Hanok Village-ээр зочилно.
- Үүний дараа N Seoul Tower-оос хотын үзэмжийг сонирхон, Мёндон худалдааны гудамж болон Мёндон сүмээр аялна.
- Хүссэн аялагчид нэмэлт төлбөрөөр ханбок өмсөн дурсгалын зураг авах боломжтой.
Зочид буудал: Golden Seoul hotel 4* | Хоол: өглөө, өдрийн хоол
- Өглөөний цайны дараа Сөүл хотоос хөдөлж, өвлийн улиралд мөсөн тогтоц, цагаан байгалиараа алдартай Eobi Ice Valley-ээр зочилсны дараа үзэсгэлэнт Нами арлыг зорин аялна.
- Үдээс хойш цанын баазад очиж, хүссэн аялагчид нэмэлт төлбөрөөр цана болон сноубордоор гулгах боломжтой.
- Өвлийн байгаль, зугаа цэнгэлийг хослуулсан сонирхолтой нэг өдрийг өнгөрүүлнэ.
Зочид буудал: Golden Seoul hotel 4* | Хоол: өглөө, өдөр, оройн хоол
- Өглөөний цайны дараа Кёнгдон уламжлалт зах болон Starbucks Gyeongdong 1960-тай танилцаж, дараа нь COEX Mall дахь алдарт номын сангаар зочилно.
- Үргэлжлүүлэн Lotte World Tower-ийн Seoul Sky орчмоор аялж, улаан нарсны бүтээгдэхүүн болон гоо сайхны дэлгүүрүүдээр орно.
- Өдрийн төгсгөлд Хондэ худалдааны гудамжинд чөлөөт цагаар дэлгүүр хэсэж, Сөүлийн орчин үеийн залуусын соёлтой танилцана.
Зочид буудал: Golden Seoul Hotel 4* | Хоол: өглөө, өдөр
- Өглөөний цайны дараа зочид буудлаас 11:00 цагт гарч, нислэг хүртэл өөрийн хүссэнээр чөлөөт цагаа өнгөрөөнө.
- Товлосон цагт зочид буудлын лоббид цуглан, хувийн машинаар Инчон олон улсын нисэх буудал руу хүргүүлнэ. Ийнхүү бидний Сөүл хотын 5 өдрийн аялал өндөрлөж, эх орон руугаа буцна
АЯЛЛЫН ҮНЭ:
- Том хүн : 3,990,000₮
(2 том хүн нэг өрөөнд байрлах үнэ)
Хүүхэд : 3,390,000₮
(ээж, аавын хоёрын хамт нэг ортой)
Аяллын үнэд багтсан зүйлс:
Аяллын үнэд багтаагүй зүйлс:
АЯЛЛЫН ХУГАЦАА
| АЯЛЛЫН ХУГАЦАА | Үнэ | Аялал захиалга |
|---|---|---|
| 01/11 - 01/18 | 3'990'000₮ | Аялал захиалах |
| 01/18 - 01/25 | 3'990'000₮ | Аялал захиалах |
| 01/25 - 02/01 | 3'990'000₮ | Аялал захиалах |
| 02/01 - 02/08 | 3'990'000₮ | Аялал захиалах |
| 02/08 - 02/15 | 3'990'000₮ | Аялал захиалах |
| 02/15 - 02/22 | 4'190'000₮ | Аялал захиалах |
| 02/22 - 03/01 | 4'190'000₮ | Аялал захиалах |
| 03/01 - 03/08 | 4'190'000₮ | Аялал захиалах |
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
- Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
- Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлай чат болон утсаар холбогдож тодруулах: 80202060, 99061160, 7001160.
- Та аялал захиалах бол аяллын эхлэх хугацаа, том хүний тоо, хүүхдийн тоо & нас, өөрийн бүтэн овог нэр, регистрийн дугаар, холбогдох утасны дугаар гэсэн мэдээллүүдийг бидэнд чатаар болон холбогдсон аяллын менежерийн утасны дугаарлуу илгээнэ үү.
- Бид танд буцаагаад аяллын гэрээ болон хөтөлбөрийг илгээнэ.
- Аяллын гэрээ байгуулж, урьдчилгаа 50%-ийн төлбөр төлснөөр таны суудал баталгаажна.
Шаардлагатай бичиг баримт
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
- Вакцины гэрчилгээг утсан дээрээ юмуу хэвлэж биедээ авч явах
- 18 нас хүрээгүй хүүхэд хууль ёсны харгалзан дэмжигчээс (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ.
- Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
- Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.
Жирэмсэн аялагч, зорчигч
- Та манай аялал хариуцсан менежертэй холбогдон аяллын ачаалал, гарч болох эрсдэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсны дараа аяллын шийдвэрээ гарга уу!
- Мөн жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
- Жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн аялалд хамрагдах, тухайн агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой. Маягтыг эндээс авна уу.
- Энэхүү магадалгааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд аливаа агаарын тээвэр нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй болохыг анхаараарай.
- Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
- Аялалд тохиромжтой цоожтой чемодан
- Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
- Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
- Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
- Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
- Хувийн ариун цэврийн хэрэгсэл
- Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
- Зургийн камер, аппарат
- Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
- Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
- Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
- Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
- Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур
Нислэг, тээвэрлэлт
- Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
- Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
- Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
- Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.
Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай
- Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
- Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
- Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
- Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.
Шингэн зүйл гэдэгт:
- Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
- Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
- Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
- Шүршдэг бүтээгдэхүүнүүд
- Бусад ижил төрлийн шингэн зүйлс
Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа
Гар тээш
- Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.
Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш
- Та олон улсын нислэгээр зорчихдоо энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.

















