ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  • Аяллын код: MN6.1
  • Аяллын чиглэл: УБ - Баян Өлгий - УБ
  • Аялын хугацаа: 6 өдөр/5 шөнө
  • Аяллын огноо: 2021/6/16, 7/3, 7/10, 7/17, 7/24, 7/31, 8/7, 8/14, 8/21, 8/28, 9/4, 9/11, 9/18
  • Аяллын үнэ: ххх ₮
  • Холбоо барих: 70001160, 99975457

Аяллын хүсэлт илгээх

Аяллын онцлох зүйлс:

Алтай Таван Богд аялал > Эрхэм аялагч та хаана, хэрхэн амрахаа хараахан шийдээгүй байгаа бол үзэсгэлэнт сайхан байгальтай, эртний хүмүүсийн ул мөр бүхий Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газраар аялж, амрахыг санал болгож байна.

               Монгол Улсын хамгийн баруун хязгаар Монгол Алтайн нурууны мөнх цаст өндөр уулсаар хүрээлэгдсэн Баян-Өлгий аймаг нь Улаанбаатар хотоос 1760 км зайд байрладаг.

               Энэхүү аяллаар та төрийн тахилгат Алтай Таван Богд уулын үзэсгэлэн гоо төрх, Монгол орны хамгийн өндөр цэг болох Хүйтний оргил, Потанины мөсөн гол, сүү мэт сүлрэн урсах Цагаан гол, Алтайн уулсын чимэг болсон үзэсгэлэнт Хотон-Хурган нуур, байгалийн үзэмж, үзэсгэлэн төгс бүрдсэн Бага түргэний хүрхрээ, их түүхийн бичээс хүүрнэл болсон хүн чулуу, хадны бичээс зэрэг г.м олон зүйлсийг үзнэ. Мөн Казак түмний ахуй амьдрал, бүргэдээр ан хийх урлагтай танилцаж дурсгалын зураг татуулна.

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

  • Бидний аялал Чингис Хаан нисэх буудлаас 5:10 минутад Улаанбаатар Баян-Өлгий чиглэлийн онгоцонд сууснаар эхэлнэ. Өлгий хотод 7:10 цагт газардсаны дараа, өглөөний цай уугаад цааш Алтай Таван Богдын зүг хөдөлнө. Алтай таван богд аялал
  • Байгалийн унаган төрхөө хадгалсан мөнх цаст сүрлэг өндөр уулс, уудам хөндий, тунгалаг уст гол мөрөн, нуур цөөрөм, рашаан булаг, жимс жимсгэнэ, дэлхийд ховордсон эмийн ургамал, ан амьтан, жигүүртэн шувуудын өлгий болсон Алтайн их уулсын дунд бидний аяллын үргэлжилнэ
  • Бид Алтайн Таван Богд уулын бэлд ойрхон байрлах нэгэн үзэсгэлэнт нуурын хөвөөнд ирж буудална. Ойр орчмын байгальтай танилцаж, маргаашийн аялалдаа бэлдэн оройн хоолоо идээд амарна.
  • Байрлах: Майхан. Хоол: өглөө, өдөр, орой. Алтай таван богд аялал
  • Та өглөө эртлэн босож нуурын усанд тольдсон Алтайн сүрлэг уулсын үзэмжийг гэрэл зурагт буулгах боломжтой. Өглөөний цайгаа уугаад цааш аяллаа үргэлжлүүлэн Алтайн Таван Богд хайрханд бараалхана.
  • Энэ өдөр бид төрийн тахилга үйлддэг Ерөнхийлөгчийн овоо, Потанинын мөсөн голыг үзэж сонирхоно. Хүйтэн, Найрамдал, Малчин, Наран, Бүргэд, Цагаан Суврага бүхий 6 мөнх цаст оргил бүхий хайрханы маань хамгийн өндөр цэг нь улсын хил дээр орших Хvйтэн оргил 4374 м өндөр. Цаг агаарын хувьд Монгол орны хамгийн тогтворгүй газруудын нэг бол Алтай Таван Богд. Нэг өдөр, нэг цагийн дотор нар шарж, цас, бороо орж, шуурга тавих нь энгийн үзэгдэл. Өөрөөр хэлбэл нэг өдөр 4 улирлын шинжийг та тэндээс харж болно гэсэн үг. Алтай Таван Богд ууланд Потанинын мөсөн гол, Александрын, Гранег гэсэн Монголын хамгийн том гурван мөсөн гол байдаг.
  • Байрлах: Майхан. Хоол: өглөө/ц, өдөр, орой. Алтай таван богд аялал
  • Алтай Таван Богдын өвөрт өнгөрүүлсэн гайхалтай 2 өдрийн дараагаар бид байгалийн үзэсгэлэнт Хотон, Хурган нуурыг үзэхээр аяллаа үргэлжлүүлнэ. Замдаа байгалийн нэгэн өвөрмөц бүтээл болох Цагаан голыг (Сүүн гол), их түүхийн гэрч болсон Билүү толгойн хадны сүг зургуудыг үзнэ.
  • Бидний очих газар нь Түүхэнд Хотон нуурын тулаан гэж тэмдэглэгдсэн. Ойрад Монголын цөст хөвгүүдийн цөсийг хөөргөж, зүрхийг дэлсүүлсэн тулалдаанд Ойрадын зүүн гарын цэргүүд Манжийн 20000 цэргийг бут ниргэж Халх Монголыг манжаас салгахын төлөөх тэмцлийг хийж байсан ажээ.
  • Цэнгэг уст Хотон нуур, Хурган нуурууд нь ой мод бүхий өндөрлөг уулсаар хүрээлэгдсэн байгалийн үзэмж төгс сайхан газар юм. Нуурын ойр орчмоор явган алхаж сонирхоод орой хээрийн аяллын тогоочийн бэлтгэсэн амтат хоолоо идсэний дараа түүдэг гал тойрон сууж мартагдашгүй дурсамжаа хуваалцана.
  • Байрлах: Майхан. Хоол: өглөө, өдөр/х, орой. Алтай таван богд аялал
  • Баян-Өлгий аймгийн 7 гайхамшгийн нэг болох Бага Түргэний хүрхрээ нь мөнх цаст уулсаас эх аван урсаж, байгалийн үзэсгэлэнт гайхамшгийг цогцлоосон онгон зэрлэг байгаль дунд Бага Түргэний хавцлаас буудаг 15 метр өндөр хүрхрээ юм. Эргэн тойрны уул, ус, байгалийн үзэмж нь Монголын орны баруун бүс нутгийн хамгийн үзэсгэлэнт газар гэж хэлж болохоор гайхамшигтай.
  • Үдээс хойш бид аяллаа үргэлжлүүлэн мөнх цаст Цэнгэл хайрханы өвөр бэлд нутаглах улсын алдарт бүргэдчин, малчин нэгэн айлд зочилж, ахуй аж амьдралтай танилцан сонирхолтой яриа өрнүүлнэ. Бүргэдээр ан хийх уламжлал нь төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдан ирсэн. Энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн нь манай Казак түмэн юм. Энэ өдөр бид бүргэдчин айлынхаа ойролцоо хоноглоно.
  • Байрлах: Майхан. Хоол: өглөө, өдөр, орой/х. Алтай таван богд аялал
  • Өглөө бид Цэнгэл хайрхандаа аян замаа даатгаад Өлгий хотын зүг хөдөлнө. Үдээс хойш бид Өлгий хоттой танилцах аялал хийж Найрамдал толгойгоос аймгийн төвийг бүхэлд тольдож, орон нутгийн бэлэг дурсгал, бараа бүтээгдэхүүн сонирхож аймгийн захаар хэснэ. Та эндээс нүүдэлчин соёлын толь болсон хээ хатгамал, казак ястны ахуй, соёлыг шингээсэн хээ хуар бүхий цүнх, малгай, хэтэвч зэрэг олон зүйлсийг сонирхож болно.
  • Байрлах: Жуулчны бааз. Хоол: ө/цай, өдөр, орой.
  • Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, Алтайн сүрлэг уулсаар аялсан 6 өдрийн аялал маань өндөрлөж Өлгий –  Улаанбаатар чиглэлийн онгоцоор бид гэрийн зүг буцна. Хоол: өглөөний цай

АЯЛЛЫН ҮНЭ:

Том хүн

* ххх₮

12 нас хүртэлх хүүхдийн үнэ

* ххх₮

Аялын үнэд багтсан зүйлс:

  • УБ - Өлгий - УБ чиглэлийн 2 талын нислэгийн тийз
  • Орон нутгийн жуулчны аяллын хөтөч тайлбарлагч
  • 5 шөнийн хоноглох байр: Жуулчны бааз 1 шөнө, аяны Майхан 4 шөнө
  • Аяллын үеийн хоол: Өглөөний цай; 6, Өдрийн хоол; 5, Оройн хоол; 5 удаа
  • Хээрийн аяллын мэргэжлийн тогоочийн бэлтгэсэн хоол
  • Хээрийн аяллын гал тогооны пургон
  • Машин + шатахуун + орон нутгийн туршлагатай жолооч
    - 4x4 Жийп авто машинууд (Toyota Land Cruiser 100/105, Prado)
    - Нэг машинд 3-4 хүн сууж явна.
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, ТХГН-ийн хураамж
  • Хил орчим аялах зөвшөөрөл

Үнэд багтаагүй зүйлс:

  • Аяны хөнжил буюу мишок,
  • Аяллын үнэд багтаагүй бусад зардал
  • Хувийн хэрэглээний зардал
  • Илүүл тээшний хураамж (онгоцонд үнэгүй авч явах тээшний хэмжээ нийт 15км)
  • Бид аяллын үеэр хоол, цайны аяга, таваг, халбага, сэрээгээр хангана. Хэрэв хүсвэл та өөрийн хоолны хэрэгслээ авч явж болно

АЯЛЛЫН ХУВААРЬ:

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ

  • Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
  • Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайнаар болон утсаар холбогдож тодруулах.
  • Аялал захиалгын онлайн хуудсыг бөглөж, аяллын гэрээтэй танилцаад, аяллын урьдчилгаа төлбөрийг төлснөөр таны аялал баталгаажна.
  • Иргэний үнэмлэх, аяллын даатгалын бичиг баримт
  • Аялалд тохиромжтой аяллын чемодан, аяны үүргэвч
  • Аяллын улирал, тухайн аялах бүс, нутгийн цаг агаарт тохирсон гутал, хувцас
  • Цаг агаарын урьдчилсан 30 хоногийн мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
  • Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
  • Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, цэвэр усны сав
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
  • Зургийн камер, аппарат
  • Гар утасны зөөврийн цэнэглэгч (power bank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
  • Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув, усны гутал
  • Жижиг хэмжээтэй хармааны гар чийдэн
  • Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
  • Та орон нутгийн нислэгээр аяллын замд гарахын өмнө иргэний үнэлэх, бичиг баримтаа бүрэн эсэхийг шалгах.
  • Нислэг эхлэхээс 2 цагийн өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
  • Орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг бүртгүүлээд үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй. Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох хэмжээнээс хэтэрсэн тээшийг илүү жингийн нэгж тутамд тогтоосон тарифаар үнийг төлөөд тээвэрлүүлж болно.
  • Зорчигч нь биедээ 5 кг-аас хэтрэхгүй тээшийг авч явах эрхтэй бөгөөд өөрийн тээшний бүрэн бүтэн байдлыг хариуцна.
  • Гар тээшинд авч явах шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
  • Аюулгүй байдлын үүднээс зарим төрлийн аюултай бодис, эд зүйлсийг агаарын хөлгийн бүхээгт тээвэрлэхийг хориглодог тул Та аялалд гарахын өмнө хориотой болон хязгаарлагдсан эд зүйлсийн талаарх мэдээлэлтэй сайтар танилцаарай.

Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа