Гоийн аялал & онцлох зүйлс:
- Говийн аялал > Зуны дэлгэр цагт эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газар, түүх, соёлын дурсгалуудыг үзэж, амарч аялахаар төлөвлөсөн олон хүн байгаа. Эрхэм үйлчлүүлэгч та ч гэсэн тэдний нэг гэдэгт эргэлзэхгүй байна. Хэрвээ хаана амрахаа төлөвлөөгүй бол танд Өмнөговийн аялалын маршрутыг санал болгож байна.
- Говь гэхээр хүмүүс элчилгүй их улайдсан, шаргалтсан элс гэж хүмүүс боддог. Говь бол ховор амьтан, ургамлаар баялаг, байгалийн олон дүр, төрөхийг өөртөө цогцлоосон энгүй их байгалийн гайхамшигт урлан юм. Их Говийн үзэсгэлэнт уул, хад, хавцал, ус, ургамал, мод, элсэн манхан, хараа цуцаам тал хээр гээд байгалийн бүхийл өнгө төрхийг хослуулан, нараа дагаж зүс нь солигддог, өнгө хуарын гайхамшиг юм.
- Бидэнтэй хамт үлэг гүрвэлийн өлгий нутаг болсон Дэлхийд алдартай Монголынхоо Говь нутгаар аялахыг урьж байна. Өмнөговь аялалын маршрут
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:
- Говийн аялал > Өглөө 04:30 цагт Чингис Хаан ОУ-ын нисэх буудалд цуглана. Бидний онгоц 06:00 цагт нисэж, Даланзадгад хотод 07:00 цагт газардана.
- Өнөөдөр Говь нутгийн чимэг болсон Хонгорын элсийг үзэхээр аяллаа цааш үргэлжлүүлнэ. Хонгорын элс нь 180 км сунаж тогтсон, 5-20 км сунаж тогтсон элсэн манхан, Говийн Баян Бүрдүүдийн нэг юм.
- Бид Хонгорын элсний ойролцоо байрлах жуулчны баазад ирж байрлана. Үдээс хойш бид Сэрүүн булангийн Баян Бүрдийг үзэж, Хонгорын элсний хамгийн өндөрлөг цэг болох 195м орчим өндөртэй Дуут манхны оройд авирч Говь нутагт наран жаргах агшны үзэсгэлэнг мэдрэх болно. Бааздаа ирж оройн хоолоо идээд амарна.
- Байрлах: Жуулчны бааз. Хоол: өдөр, орой. Говийн аялал
- Өглөөний цайны дараа Говийн тэмээчин айлаар зочилж, малчин ахуй амьдралтай танилцан, 1 цаг орчим тэмээн аялал хийнэ.
- Үдээс хойш бид алдарт Баянзагийн зүг хөдөлнө. Жил бүр Монголын Говь, энэ л гайхамшигт газрыг үзэхээр олон мянган жуулчин Баянзагт зочилдог. Заг мод их ургадаг учраас Баянзаг гэж нэрлэгдсэн. Мөн Баянзагийн улаан шаварлаг хөрс нь оройн наранд асаж буй улаан гал шиг харагддаг учраас “асаж буй толгод” буюу “flaming cliffs” гэж нэрлэгдэх болжээ. Энэхүү нэрийг 1920-иод онд Баянзагт ирж судалгаа хийсэн Америкийн эрдэмтэд өгсөн хэмээдэг. Тэрхүү судалгааны үеэр 60-80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн чулуужсан олдворын шинэ шинэ нээлтүүдийг хийсэн учраас палеонтологийн салбарт дэлхийд алдартай газар болж хувирсан юм. Зөвхөн эндээс л үлэг гүрвэл нь өндөглөдөг болохыг дэлхийд анх нээсэн юм.
- Байрлах: Жуулчны бааз. Хоол: өглөө, өдөр/х, орой. Говийн аялал
- Өнөөдөр бид Говь нутгийн нэрийн хуудас болсон Говь гурван сайхан ууланд орших үзэсгэлэнт нарийхан хавцал болох Ёлын амыг үзнэ. Хавцлын голоор жижиг горхи урсдаг, харин өвөл мөсөн бүрхүүлээр хучигдаж, 7 сарын дунд хүртэл мөстэй байгаад хайлж урсдаг. Сүрлэг өндөр, эгц цавчим хадан хавцлын дээгүүр ёл шувуу халин нисэхийг, мөн аргаль, янгир байхыг олж харах боломжтой.
- Өдрийн төгсгөлд Даланзадгад хотод ирж аймгийн соёл амралт, үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэнгээр зочилно.
- Байрлах: Зочид буудал. Хоол: өглөө, өдөр, орой. Өмнөговь аялалын маршрут
- Богинохон боловч, их зүйл үзэж мэдсэн Говийн аялал маань өндөрлөж Даланзадгад Улаанбаатар чиглэлийн онгоцоор бид өглөө эртлэн буцна. Хоол: Өглөөний цай Өмнөговь аялалын маршрут
АЯЛЛЫН ҮНЭ:
Том хүн
* xxx₮
12 нас хүртэлх хүүхдийн үнэ
* ххх₮
Аялын үнэд багтсан зүйлс:
Үнэд багтаагүй зүйлс:
АЯЛЛЫН ХУВААРЬ:
№ | АЯЛАЛ ЭХЛЭХ | ҮНЭ | Аяллын статус |
---|---|---|---|
1 | 2022 | XXX₮ | Аялал захиалах |
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
- Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
- Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайнаар болон утсаар холбогдож тодруулах.
- Аялал захиалгын онлайн хуудсыг бөглөж, аяллын гэрээтэй танилцаад, аяллын урьдчилгаа төлбөрийг төлснөөр таны аялал баталгаажна.
- Иргэний үнэмлэх, аяллын даатгалын бичиг баримт
- Аялалд тохиромжтой аяллын чемодан, аяны үүргэвч
- Аяллын улирал, тухайн аялах бүс, нутгийн цаг агаарт тохирсон гутал, хувцас
- Цаг агаарын урьдчилсан 30 хоногийн мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
- Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
- Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, цэвэр усны сав
- Хувийн ариун цэврийн хэрэгсэл
- Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
- Зургийн камер, аппарат
- Гар утасны зөөврийн цэнэглэгч (power bank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
- Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув, усны гутал
- Жижиг хэмжээтэй хармааны гар чийдэн
- Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
- Та орон нутгийн нислэгээр аяллын замд гарахын өмнө иргэний үнэлэх, бичиг баримтаа бүрэн эсэхийг шалгах.
- Нислэг эхлэхээс 2 цагийн өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
- Орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг бүртгүүлээд үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй. Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох хэмжээнээс хэтэрсэн тээшийг илүү жингийн нэгж тутамд тогтоосон тарифаар үнийг төлөөд тээвэрлүүлж болно.
- Зорчигч нь биедээ 5 кг-аас хэтрэхгүй тээшийг авч явах эрхтэй бөгөөд өөрийн тээшний бүрэн бүтэн байдлыг хариуцна.
- Гар тээшинд авч явах шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
- Аюулгүй байдлын үүднээс зарим төрлийн аюултай бодис, эд зүйлсийг агаарын хөлгийн бүхээгт тээвэрлэхийг хориглодог тул Та аялалд гарахын өмнө хориотой болон хязгаарлагдсан эд зүйлсийн талаарх мэдээлэлтэй сайтар танилцаарай.
Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа