ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

  • Аяллын код: ТMN51
  • Аяллын чиглэл: УБ - Хэнтий - УБ
  • Аялын хугацаа: 5 өдөр/4 шөнө
  • Аяллын огноо: 2021
  • Аяллын үнэ: ххх ₮
  • Холбоо барих: 80202050, 80202060

Аяллын хүсэлт илгээх

Хэнтийн аялал & онцлох зүйлс:

  • Та Хэнтий аймгаар аялах төлөвлөгөөтэй бол энэхүү Хэнтийн аяллын маршрут хөтөлбөрийн дагуу 5 өдөр Их эзэн Чингис хааны төрж өссөн газар, их хааны амьдрал, тэмцэлтэй холбоотой домог түүхт нутаг ус, дурсгалт газрууд, мөн байгалийн сайхныг үзэж нүд, сэтгэлээ баясгах боломжтой.
  • Их хааныхаа мэлмий гийж, өлмий батажсан тэр сайхан нутаг усыг үзэж, Онон голын усыг амсаж, Дэлүүн болдгийн салхинд илбүүлж, Хар зүрхний Хөх нуур, Хорхунаг Жубур буюу Хурхын хөндий, Монгол төрийн голомт хэмээн өргөмжлөгдсөн Биндэрийн Рашаан  хад тэргүүт түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газар нутагт хөл тавихыг урьж байна.
  •  Хэнтий аймгийн дурсгалт газрууд,  их хааны мэндэлсэн тоонот нутгаар хамтдаа аялцгаая.

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

  • Өглөө эрт 06:00 цагт бидний Хэнтийн аялал наран ургах зүгт, эзэн Чингис хааны өлгий нутгийн зүг хөдөлнө.
  • Энэ өдөр бид Хэнтий аймгийн төв Чингис хотоор дайран, нийт 570 орчим километр замыг туулж Дадал сумын төвд, 70 жилийн түүхт Гурван нуурын амралтад хүрэлцэн ирнэ.
  • Дадал суманд өдгөө Монгол угсааны нэгэн онцлог төлөөлөл болох Буриад зон олон зонхилон амьдардаг бөгөөд уг газраас бид буриад зоны ахуй амьдралыг бэлхнээ тольдож болохуйц билээ.
  • Байрлах: Гурван нуурын жуулчны бааз. Хоол: өдөр, орой. Хэнтийн аялал

Буриад талх, шинэхэн цөцгийтэй өглөөний цайгаа уусны дараа Онон, Балжийн байгалийн цогцолборт газраар аялж, доорх түүхэн дурсгалт газар, байгалийн сайхнаар аялна.

  • Чингис хааны гэрэлт хөшөө
  • Домогт Дэлүүн Болдог
  • Хажуу булгийн рашаан
  • Анчин Баавайн ангийн гэр музей

Аяллын төгсгөлд Дадал сумын төвөөр алхаж нутгийн иргэдийн ахуй амьдралыг тольдож, нутгийн дэлгүүрээр орж орон нутгийн бренд бүтээгдэхүүнийг сонирхон, худалдан авалт хийх боломжтой.
Хоноглох: Гурван нуурын амралт. Хоол: өглөө, өдөр/х, орой. хэнтий аймагаар аялах

  • Өглөөний цайны дараа Биндэр сумын зүг хөдлөн, үзэсгэлэнт байгалаар аялан, Онон мөрнийг гатлан Онон мөрний хөндийд байрлах жуулчны баазад ирэн амарч, өдрийн хоолоо иднэ.
  • Үдээс хойш бид Биндэр сумын ойр орчмоор аялж, Цагаан нуурын хөвөөнд байрлах 4м 10 см өндөртэй Тогорууны хөшөө, байгалийн үзэсгэлэнт Яргуйт хавцал, амар амгалан орчинг бүрдүүлсэн Нарсан ойн хүрээлэнд зочилно.
  • Байрлах: Жуулчны бааз. Хоол: өглөө, өдөр, орой/х. хэнтий аймагаар аялах
  • Аяллаа цааш үргэлжлүүлэн Рашаан хадны дурсгалд хүрэлцэн ирнэ. Рашаан хаднаа ан амьтан, хүнийг зургийг цоолборлон зурж, овгийн хэдэн зуун тамгыг сийлсэн байхаас гадна Кидан, Араб, Перс, Түвд, Хятад, Монгол бичгээр 20 гаруй бичээсийг бичиж үлдээжээ.
  • Бид байгалийн үзэсгэлэн бүрдсэн Жаргалантын голын хөвөөнд байрлах гэр буудалд хүрэлцэн ирж өдрийн хоолоо идээд хэсэг амарна. Үдээс хойш  бид цагтаа Ар халхын Утай Гүмбэн хэмээн алдаршиж байсан Балдан Бэрээвэн хийдэд зочилж, ажил, амьдралаа даатган сүсэглэж, хийдийн түүх дурсгалтай танилцана.
  • Байрлах: Бэрээвэн гэр амралт. Хоол: өглөө/ц, өдөр, орой/х.
  • Өнөөдөр бид Тэмүүжинг Хамаг Монголын хаан Чингист өргөмжилсөн түүхэн дурсгалт газар болох Хар зүрх хайрхан, Хөх нуурт.хүрэлцэн ирнэ. Энэхүү байгалийн үзэсгэлэн бүрдсэн түүхт газартай танилцаад бид үдээс хойш Улаанбаатар хотын зүг хөдөлнө.
  • Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, түүхэн дурсгалт газруудтай танилцсан бидний аялал Улаанбаатарт хүрэлцэн ирснээр өндөрлөнө. Хоол: өглөө, өдөр. хэнтий аймагаар аялах

АЯЛЛЫН ҮНЭ:

Том хүн

* xxx₮
* xxx₮ (ганцаар 1 өрөөнд байрлах бол)

12 нас хүртэлх хүүхдийн үнэ

* xxx₮

Аялын үнэд багтсан зүйлс:

  • Аяллын хөтөч тайлбарлагч
  • 4 шөнийн хоноглох байр,
    - Дадал сум, Гурван нуурын амралт – 2 шөнө,
    - Биндэр сум, Жуулчны бааз – 1 шөнө,
    - Бэрээвэн гэр амралт – 1шөнө,
  • Аяллын үеийн хоол: Өглөөний цай – 4, Өдрийн хоол – 4, Оройн хоол – 4 удаа
  • Аяллын 4x4 тээврийн хэрэгсэл + бензин, тос
    Нэг машинд 3-4 хүн сууж явна.
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, ТХГН-ийн хураамж

Үнэд багтаагүй зүйлс:

  • Аяны хөнжил буюу мишок (аяллын 4 дэх өдөр Бэрээвэн гэр амралтад хоноход бидэнд аяны хөнжил хэрэг болох тул та үүнийг хувийн бэлтгэлдээ оруулж бэлдэнэ үү),
  • Хөтөлбөрт тусгагдсанаас бусад зардал,
  • Хувийн хэрэглээний зардал

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ

  • Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
  • Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайнаар болон утсаар холбогдож тодруулах.
  • Аялал захиалгын онлайн хуудсыг бөглөж, аяллын гэрээтэй танилцаад, аяллын урьдчилгаа төлбөрийг төлснөөр таны аялал баталгаажна.
  • Иргэний үнэмлэх, аяллын даатгалын бичиг баримт
  • Аялалд тохиромжтой аяллын чемодан, аяны үүргэвч
  • Аяллын улирал, тухайн аялах бүс, нутгийн цаг агаарт тохирсон гутал, хувцас
  • Цаг агаарын урьдчилсан 30 хоногийн мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
  • Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
  • Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, цэвэр усны сав
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
  • Зургийн камер, аппарат
  • Гар утасны зөөврийн цэнэглэгч (power bank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
  • Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув, усны гутал
  • Жижиг хэмжээтэй хармааны гар чийдэн
  • Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
  • Та орон нутгийн нислэгээр аяллын замд гарахын өмнө иргэний үнэлэх, бичиг баримтаа бүрэн эсэхийг шалгах.
  • Нислэг эхлэхээс 2 цагийн өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
  • Орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг бүртгүүлээд үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй. Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох хэмжээнээс хэтэрсэн тээшийг илүү жингийн нэгж тутамд тогтоосон тарифаар үнийг төлөөд тээвэрлүүлж болно.
  • Зорчигч нь биедээ 5 кг-аас хэтрэхгүй тээшийг авч явах эрхтэй бөгөөд өөрийн тээшний бүрэн бүтэн байдлыг хариуцна.
  • Гар тээшинд авч явах шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
  • Аюулгүй байдлын үүднээс зарим төрлийн аюултай бодис, эд зүйлсийг агаарын хөлгийн бүхээгт тээвэрлэхийг хориглодог тул Та аялалд гарахын өмнө хориотой болон хязгаарлагдсан эд зүйлсийн талаарх мэдээлэлтэй сайтар танилцаарай.

Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа