ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  • Аяллын код: MN7.1
  • Аяллын чиглэл: УБ - ХӨВСГӨЛ - УБ
  • Аялын хугацаа: 7 өдөр/6 шөнө
  • Аяллын огноо: 2021 он
  • Аяллын үнэ: xxx ₮
  • Холбоо барих: 80202050, 80202060

Аяллын хүсэлт илгээх

ХӨВСГӨЛ НУТГИЙН АЯЛАЛ > Эх сайхан орны минь хоймор болсон нутаг, Хөвсгөл далай ээжийг нүдээр үзэж, сэтгэлээ баясгахын сацуу Хөвсгөл аймгийн хамгийн үзэсгэлэнт газруудаар аялах тав тухтай аялалдаа таныг урьж байна.

Аяллын онцлог зүйлс:

  • Бошлой хад
  • Бэлтэс гол
  • Уширын хүрхрээ
  • Хорьдол Сарьдагийн нуруу
  • Ар босготын хавцал
  • Дэлгэрхаан уул
  • Хөвсгөл нуур
  • Завин аялал
  • Морин аялал
  • Цаа буга

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

Хоймор нутгийн гайхамшигт байгалиар аялах аялал маань энэ өглөө Чингис Хаан нисэх онгоцны буудалд 7:30 цагт цугласнаар эхлэнэ. Бид Улаанбаатар хотоос 10:20 цагт нисч Мөрөн хотод газардмагц мэргэжлийн хөтөч, жолооч нар тосон авна. Өдрийн хоолоо зам зуурт идээд Баянзүрх сумын нутагт байрлах үзэсгэлэнт Бошлой хаданд хүрч хоноглоно.

Үдээс хойш бид аяллын багийнхантайгаа танилцаж, Дэлгэр мөрний хөвөөгөөр зугаалж, бахдам сайхан байгальд зургаа татуулан өдрийг хөгжилтэй өнгөрөөнө. Оройн хоолоо идээд голын эрэгт майханд хоноглоно.

Байрлах: Майхан. Хоол: Өдөр, Орой.

Энэ өдөр бид Хөвсгөл аймгийн бахархал болсон Хорьдол Сарьдагийн нурууг үзэхээр хүлгийн жолоо зална. Эртний мөстлөгийн ул мөр бүхий дархан цаазат уул нь Монгол орны хэмжээнд байгалийн унаган төрхөө өдийг хүртэл хадгалсаар ирсэн цөөн газруудын нэг билээ.

Хээрийн амтат хоолоо зам зууртаа зооглоод үлгэрийн юм шиг үзэсгэлэнтэй Хорьдол сарьдагийн нуруунд нэвтэрч цааш явсаар Дэлгэрхаан уулын орчимд хоноглоно.

Байрлах: Майхан. Хоол: өглөө, өдөр, орой.

Эртлэн босч өглөөний цайгаа уугаад Ар босготын хавцал хэмээх газрыг зорино. Хорьдол Сарьдагийн нурууны ноён оргил Дэлгэрхаан уулын өвөр хэсэгт байрлах үзэсгэлэнт газар юм. 2 талаараа эгц цавчим хадаар хүрээлүүлсэн хавцлын дундуур Босготын гол мяралзна.

Өдрийн хоолоо боолтоор авч хавцлын ойролцоо зооглоод явганаар аяллаа үргэлжлүүлнэ. Ойролцоогоор 20 орчим километрийн цаанаас ч дүнхийн харагдах сүрлэг Дэлгэрхаан уулыг дэргэдээс нь тольдож дуу алдам байгалийн үзэсгэлэнд зургаа татуулаад буцаж отогтоо ирэн амарна.

Байрлах: Майхан. Хоол: өглөө, өдөр, орой.

Энэ өдөр бид хоймор нутгийн нэр, монгол түмний шүтээн болсон Хөвсгөл далайг үзэхээр зорино. Эгц цавчим хад асга, тайгын бүсийн мөнх ногоон ургамал, эртний мөстлөгөөс үүдэлтэй уулын гол горхийг үзэж нүд хужирлаж, сэтгэл баясган явсаар зорьсон газартаа ирнэ. Зам зуурт Дэлгэр мөрний эх орчимд нийлэн урсах Бэлтэс голын үзэсгэлэнт хүрхэрээг үзээд цааш хөдөлнө.

Монгол орны төдийгүй дэлхийн хэмжээнд нэн эртнийх хэмээн тооцогдох Хөх Сувд – Хөвсгөл далайн эрэгт дараагийн 2 өдөр тавтай морилж тухлан саатна. Ирэх өдрүүдэд биднийг төсөөлөмгүй адал явдал хүлээж байна.

Байрлах: Жуулчны бааз. Хоол: өглөө, өдөр, орой.

Тайгад өнгөрөөсөн гайхалтай өдрүүдийн дараагаар бид далай ээж Хөвсгөл нуурын эрэгт тухлан амарна. Эхний өдөр бид хагас өдрийн морин аяллыг ойр орчмын үзэсгэлэнт байгалиар хийх бөгөөд мэргэжлийн морьны хөтөч нар таны аюулгүй байдлыг ханган ажиллах юм. Дараагаар нь бид хоймор нутагт зочилсон хүмүүсийн заавал очих ёстой газар болох Хүслийн хад руу завин аялал хийнэ.

Үлдсэн хугацааг та аян замын алжаалаа тайлан амарч өнгөрөөх боломжтой. Мөн баазын зүгээс санал болгодог олон төрлийн үйлчилгээнээс сонгон цагийг зугаатай өнгөрөөх боломжтой. Аяллын сүүлийн өдөр бид аян замын сонин сайхнаа хуваалцан үдшийг мартагдашгүй өнгөрүүлнэ.

Байрлах: Жуулчны бааз. Хоол: өглөө, өдөр, орой.

Өглөөний цайны дараагаар Мөрөн хот руу буцна. Замдаа Мөрөн хотоос баруун зүгт 20 орчим километрийн зайтай байрлах Уушгийн өврийн буган чулуун хөшөөг үзэж сонирхоно. Хүрэл зэвсгийн болоод түрүү төмрийн үед хамаарах уг цогцолбор нь Евразийн буган чулуун хөшөөт цогцолбор дурсгалуудын хамгийн олон хөшөөтэй нь бөгөөд хиргисүүр, буган хөшөөний соёлыг тээгч эртний ард түмний судалгаанд онцгой байр суурийг эзэлдэг.

Дараагаар нь Мөрөн хотын онгоцны буудлаас Мөрөн – Улаанбаатар чиглэлийн онгоцонд сууж Улаанбаатар хотод газардсанаар бидний аялал өндөрлөнө.

Хоол: өглөө.

АЯЛЛЫН ҮНЭ:

Том хүн

* xxxx₮

12 нас хүртэлх хүүхдийн үнэ

* xxx₮

Аялын үнэд багтсан зүйлс:

  • УБ - МӨРӨН - УБ чиглэлийн нислэгийн тийз
  • Мэргэжлийн аяллын хөтөч тайлбарлагч
  • 6 шөнийн хоноглох байр, - Майхан: 3 шөнө - Жуулчны бааз: 3 шөнө,
  • Аяллын үеийн хоол: Өглөөний цай: 6, Өдрийн хоол: 6, Оройн хоол: 6 удаа
  • Машин + шатахуун + орон нутгийн туршлагатай жолооч
    - o Туулах чадвар сайтай 4Х4 Жийп авто машинууд (Toyota Land Cruiser/Prado)
    - Нэг машинд 3-4 хүн сууж явна.
  • Хээрийн аяллын мэргэжлийн тогооч + гал тогооны пургон
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, ТХГН-ийн хураамж
  • Аяллын даатгал

Үнэд багтаагүй зүйлс:

  • Аяллын үнэд багтаагүй бусад зардал
  • Хувийн хэрэглээний зардал
  • Бид аяллын үеэр хоол, цайны аяга, таваг, халбага, сэрээгээр хангана. Хэрэв хүсвэл та өөрийн хоолны хэрэгслээ авч явж болно

АЯЛЛЫН ХУВААРЬ:

АЯЛЛЫН ХУГАЦААҮНЭАялал захиалга
17/10 - 70/160₮Хаасан

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ

  • Аяллын хөтөлбөрийг сайтар уншиж танилцах,
  • Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайнаар болон утсаар холбогдож тодруулах: 7000-1160.
  • Аялал захиалгын онлайн хуудсыг бөглөж, аяллын гэрээтэй танилцаад, аяллын урьдчилгаа төлбөрийг төлснөөр таны аялал баталгаажна.
  • Таны аялал захиалгын хүсэлтийг бид хүлээж аваад утсаар холбогдож давхар баталгаажуулаад таны и-мэйл хаягруу аяллын төлбөрийн нэхэмжлэх хуудас болон бусад мэдээллийг илгээнэ.
  • Аялал баталгаажуулах урьдчилгаа төлбөр: 50%
  • Аяллын үлдэгдэл төлбөрийг аялал эхлэх өдрөөс 7 өдрийн өмнө төлсөн байна.
  • Онгоцны тийзийн захиалга болон аяллын даатгал хийлгэх тул та аялалаа баталгааж, урьдчилгаа төлбөр төлсний дараа и-мэйл [email protected] хаягруу өөрийн болон аяллын бусад гишүүдийн иргэний үнэмлэхийн 2 талын хуулбарыг явуулна уу.
  • Иргэний үнэмлэх, аяллын даатгалын бичиг баримт
  • Аялалд тохиромжтой аяллын чемодан, аяны үүргэвч
  • Аяллын улирал, тухайн аялах бүс, нутгийн цаг агаарт тохирсон гутал, хувцас
  • Цаг агаарын урьдчилсан 30 хоногийн мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
  • Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
  • Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, цэвэр усны сав
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
  • Зургийн камер, аппарат
  • Гар утасны зөөврийн цэнэглэгч (power bank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
  • Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув, усны гутал
  • Жижиг хэмжээтэй хармааны гар чийдэн
  • Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
  • Та орон нутгийн нислэгээр аяллын замд гарахын өмнө иргэний үнэлэх, бичиг баримтаа бүрэн эсэхийг шалгах.
  • Нислэг эхлэхээс 2 цагийн өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
  • Орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг бүртгүүлээд үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй. Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох хэмжээнээс хэтэрсэн тээшийг илүү жингийн нэгж тутамд тогтоосон тарифаар үнийг төлөөд тээвэрлүүлж болно.
  • Зорчигч нь биедээ 5 кг-аас хэтрэхгүй тээшийг авч явах эрхтэй бөгөөд өөрийн тээшний бүрэн бүтэн байдлыг хариуцна.
  • Гар тээшинд авч явах шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
  • Аюулгүй байдлын үүднээс зарим төрлийн аюултай бодис, эд зүйлсийг агаарын хөлгийн бүхээгт тээвэрлэхийг хориглодог тул Та аялалд гарахын өмнө хориотой болон хязгаарлагдсан эд зүйлсийн талаарх мэдээлэлтэй сайтар танилцаарай.

Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа

ХОЛБООТОЙ АЯЛАЛ

Баруун аймгийн аялал