ХӨВСГӨЛИЙН АЯЛАЛ
ХӨВСГӨЛИЙН АЯЛАЛ > Манай гаргийн нэн эртний 17 нуурын нэг, дэлхий дээр орших хамгийн цэвэр тунгалаг нууруудын нэг болох Хөвсгөл нуурын эрэгт жинхэнээсээ амарч, алжаалаа тайлахын зэрэгцээ сонирхолтой, адал явдал дүүрэн хөтөлбөртэй аяллыг та бүхэндээ санал болгож байна.
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:
Хоймор нутгийн гайхамшигт байгалиар аялах аялал маань энэ өглөө Их дэлгүүрийн урд цугласнаар эхлэнэ. Бид Улаанбаатар хотоос 05:00 цагт хөдөлж Мөрөнд оройн 19:00 цагт хүрч хоноглоно.
Замдаа Сэлэнгэ мөрөн, Намнангийн нуруу, Их уул зэрэг газруудаар зогсолтууд хийж зураг авч аяллаа тааваараа өнгөрүүлнэ
Байрлах: зочид буудал. Хоол: өдөр, орой.
Энэ өдөр бид хоймор нутгийн нэр, монгол түмний шүтээн болсон Хөвсгөл далайг үзэхээр зорино. Эгц цавчим хад асга, тайгын бүсийн мөнх ногоон ургамал, эртний мөстлөгөөс үүдэлтэй уулын гол горхийг үзэж нүд хужирлаж, сэтгэл баясган явсаар зорьсон газартаа ирнэ.
Монгол орны төдийгүй дэлхийн хэмжээнд нэн эртний 17 нуурын нэг хэмээн тооцогдох Хөх Сувд – Хөвсгөл далайн эрэгт дараагийн 2 өдөр тавтай морилж тухлан саатна. Ирэх өдрүүдэд биднийг төсөөлөмгүй адал явдал хүлээж байна.
Байрлах: Жуулчны бааз. Хоол: өглөө, өдөр, орой.
Энэ өдөр чөлөөт өдөр байх болно. Өглөөний цайгаа буудалдаа уугаад тааваараа өнгөрөөх болно. Та морин аялал хийх, шинэсэн ойд алхах гэх мэт цагийг зугаатай өнгөрөөж болно.
Байрлах: Жуулчны бааз. Хоол: өглөө, өдөр, орой.
Өглөөний цайгаа уугаад Улаанбаатар хотын зүг буцна. Замдаа Эрдэнэт хот-д хононо.
Байрлах: Зочид буудал. Хоол: өглөө, өдөр, орой.
Өглөөний цайгаа уугаад Улаанбаатар хотын зүг буцна. Өдрийн хоолоо замдаа идээд Улаанбаатарт 16:00 цагт орж ирснээр бидний аялал өндөрлөнө.
Хоол: өглөөний цай.
АЯЛЛЫН ҮНЭ:
Том хүний үнэ: ХХХ₮
Хүүхдийн үнэ (12 нас хүртэл ): ХХХ₮
Аялын үнэд багтсан зүйлс:
Үнэд багтаагүй зүйлс:
АЯЛЛЫН ХУВААРЬ:
| № | АЯЛЛЫН ХУГАЦАА | ҮНЭ | Аялал захиалга |
|---|
Албан байгууллага, хамт олны захиалгаар 7 болон түүнээс дээш хүн дээр аяллыг зохион байгуулж өгнө.
БОЛОМЖИТ ӨРӨӨНҮҮД
Энгийн Монгол Гэр
Багтаамж: 4 ортой (25m2)
Гэр бүр дотоод суурин холбоотой.
Цэвэр модон сандал, ширээ, шүүгээтэй.
Байшин
Багтаамж: 3 ортой (30m2)
1 том өргөн ортой (200*150), 2 жижиг ортой (200*100)
Өрөө бүр дотоод суурин холбоотой. OO-ариун цэврийн өрөө, tv, хөргөгч, сэйф.
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
- Насанд хүрсэн аялагчид Ковид 19-ийн эсрэг вакцины 2 тунд бүрэн хамрагдаж, 2 дахь тунгаа хийлгүүлээд 14 хоносон байна.
- Эцэг, эхийн хамт явж байгаа 0-17 насны хүүхдээс PCR- шинжилгээ шаардахгүй.
- Аяллын хөтөлбөрийг сайтар уншиж танилцах,
- Аяллын гэрээтэй танилцаад, аялал захиалгын хуудсыг бөглөж, аяллын төлбөрийг бүрэн төлснөөр таны аялал баталгаажна.
- Нислэгийн тийз бичүүлэх тул [email protected] -д иргэний үнэмлэхийн 2 талын хуулбаруудыг яаралтай явуулах!
- Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайнаар болон утсаар холбогдож тодруулах: 80202050, 80202060, 70001160
- Иргэний үнэмлэх, аяллын даатгалын бичиг баримт
- Аялалд тохиромжтой аяллын чемодан, аяны үүргэвч
- Аяллын улирал, тухайн аялах бүс, нутгийн цаг агаарт тохирсон гутал, хувцас
- Цаг агаарын урьдчилсан 30 хоногийн мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
- Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
- Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, цэвэр усны сав
- Хувийн ариун цэврийн хэрэгсэл
- Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
- Зургийн камер, аппарат
- Гар утасны зөөврийн цэнэглэгч (power bank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
- Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув, усны гутал
- Жижиг хэмжээтэй хармааны гар чийдэн
- Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
- Та орон нутгийн нислэгээр аяллын замд гарахын өмнө иргэний үнэлэх, бичиг баримтаа бүрэн эсэхийг шалгах.
- Нислэг эхлэхээс 2 цагийн өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
- Орон нутгийн нислэгт 15 хүртэл кг (гар тээш орсон) тээшийг бүртгүүлээд үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй. Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох хэмжээнээс хэтэрсэн тээшийг илүү жингийн нэгж тутамд тогтоосон тарифаар үнийг төлөөд тээвэрлүүлж болно.
- Гар тээшинд авч явах шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
- Аюулгүй байдлын үүднээс зарим төрлийн аюултай бодис, эд зүйлсийг агаарын хөлгийн бүхээгт тээвэрлэхийг хориглодог тул Та аялалд гарахын өмнө хориотой болон хязгаарлагдсан эд зүйлсийн талаарх мэдээлэлтэй сайтар танилцаарай.
Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа

























