ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  • Аяллын код: G6-5
  • Аяллын чиглэл: УБ – БАЛИ АРАЛ - УБ
  • Аялын хугацаа: 7 өдөр/ 6 шөнө
  • Аяллын огноо: 2026
  • Аяллын үнэ: 2,990,000₮ + тийз
  • Холбоо барих: 70001160, 80202050

Аяллын хүсэлт илгээх

БАЛИ АРАЛ + УБУД ТОСГОН + ОЙН САВЛУУР + ДИВААНЖИНГИЙН ХААЛГА

БАЛИ АРАЛ

Аяллын онцлох зүйлс:

Энэхүү 6 өдрийн Бали аялал нь таныг үзэсгэлэнт байгальд аялах, амрах боломжийг бүрэн хангана. Аяллын турш Индонез улсын соёлын өв, байгалийн өвөрмөц тогтоц, ан амьтад, амралт зугаа цэнгэлийн газруудаар зочлохоос гадна худалдааны төвүүдээр хэсэх боломжтой.

  • Үзэсгэлэнт Канто Лампо хүрхрээ.
  • Тегилаланг будааны талбай болон ойн савлуур.
  • Балигийн хамгийн эртний бөгөөд ариун дагшин газруудын нэг болох “Хандара” хаалга.
  • Үзэсгэлэнт  “Нусан Пенида” арлын аялал буюу буюу усан спортууд
  • Бали үндэсний кофе амталгаа
  • Улун Дану сүм

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

  • Хөшигтийн хөндийд байрлах ОУ-н Чингис Хаан нисэх онгоцны буудалд цуглана. Бүртгэлээ хийлгээд, ачаа тээшээ өгч …. нислэгээр Индонез улсын Бали арлыг зорин …. цагт ОУ-н Денпасар онгоцны буудалд газардана.
  • Өглөөний цайны дараа бид Убуд тосгоны аяллаа эхэлнэ. Өнөөдрийн аяллаар бид:
  • Гайхамшигт мөн сүрдмээр Канто Лампо хүрхрээг үзэж зураг даруулсны дараа Тегилаланг  будааны талбайтай танилцан, лувак кофе амталгааг хийнэ .
  • Бали арлын алдарт ойн савлуур дээр гоёлын даашинз өмсөн савлаж, дурсгалт зураг татуулна.
  • Үүний дараа бид Бали арлын хамгийн тансаг өдрийн клуб болох “Cretya Ubud” 3 давхар усан сантай клубд өдрийг өнгөрүүлнэ.
    Зочид буудал: Grand Istana Rama hotel 4* | Хоол: өглөөний цай
  • Өглөөний цайны дараа та бүхэн чөлөөтэй тул өөрсдийн хүслээр буудалдаа амрах, далайн эрэг эсвэл ойр орчмын үзэсгэлэнт газруудаар зугаалж мөн худалдаа үйлчилгээний төвүүдээр явж дэлгүүр хэсэх боломжтой.
  • Grand Istana Rama буудал нь Бали арлын хамгийн том шоппинг молл болох “Beach Walk”-н яг хажууд мөн Кута далайн эрэг дээр байрлалтай тул та бүхэн чөлөөт өдрөө хөгжилтэй, үр дүнтэй өнгөрүүлэх бүрэн боломжтой юм.
    Зочид буудал: Grand Istana Rama hotel 4* | Хоол: өглөөний цай
  • Өглөөний цайны дараа бид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, ачаа тээшээ аван өдрийн аялалдаа гарна.
  • Энэ өдөр бид Балигийн өндөр уулархаг шигүү ойтой хэсэгт үзэсгэлэнт байгалд орших Хандара буюу Тэнгэрийн хаалга хэмээх нэршлээрээ алдартай аялал жуулчлалын гол үзвэр дээр хүрэлцэн ирнэ.
  • Үүний дараа ойролцоо байрлах Хинду шашны сүм Улун Дану сүмийг үзэж дурсгалын зураг татуулна.
  • Оройн хоолоо идсний дараа бид Нуса Дуа эрэг дээрх 5 одтой резортдоо хүрэлцэн ирж бүртгэлээ хийлгээд өрөөндөө орж амарна.
    Зочид буудал: Merusaka Nusa Dua resort 5* | Хоол: өглөөний цай
  • Өглөөний цайны дараа бид Нуса Пенида арлын аяллаа эхлүүлнэ.
  • 40 минутын турш хурдны завиар явж тус арал дээр хүрэлцэн ирэх ба энд та Бали арлын үзэсгэлэнг жинхэн утгаар нь мэдрэх болно. Тус арал дээр байрлах байгалийн содон, өвөрмөц тогтоц бүхий Angel bay, Broken Bay болон Kelingking beach зэргийг үзэж, үзэсгэлэнт Crystal Bay наран  шарлагын хэсэгт 1 цагийн турш амрах болно
  • Орой буудалдаа ирж амарна
    Зочид буудал: Merusaka Nusa Dua resort 5* | Хоол: өглөөний цай
  • Өглөөний цайны дараа та бүхэн чөлөөтэй тул өөрсдийн хүслээр буудалдаа амрах, далайн эрэг эсвэл ойр орчмын үзэсгэлэнт газруудаар зугаалж мөн худалдаа үйлчилгээний төвүүдээр явж дэлгүүр хэсэх боломжтой.
  • Merusaka Nusa Dua резорт нь томоохон амралтын бүс бас цэвэр тунгалаг далайн ус, зөөлөн нарийн ширхэгтэй цагаан элст эрэгээрээ алдартай ба резортын ойролцоо олон үндэсний хоолтой ресторан, дэлгүүр үйлчилгээний төвүүд их байдаг тул та чөлөөт өдрөө хөгжилтэй үр бүтээлтэйгээр өнгөрүүлэх боломжтой.
    Зочид буудал: Merusaka Nusa Dua resort 5* | Хоол: өглөөний цай
  • Өглөөний цайгаа уусны дараа ачаагаа бэлдэж буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд нисэх онгоцын буудлын зүг хөдөлнө.
  • Бали – Улаанбаатар хотыг зорин ниссэнээр бидний дурсамж дүүрэн аялал ийнхүү өндөрлөнө
    Хоол: өглөөний цай

АЯЛЛЫН ҮНЭ:

Том хүн

* 2,990,000₮ + тийз (+4 дээш хүнтэй тохиолдолд үйлчлэх групп үнэ)

12 нас хүртэлх хүүхдийн үнэ

* 2,090,000₮+тийз (нэмэлт ор багтсан үнэ )

Аялын үнэд багтсан зүйлс:

  • Балид байрлах 4-5 одтой резорт
  • Хөтөлбөрт заагдсан хоол.
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар хураамжийн үнэ.
  • Хөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ.
  • Гадаадад аялагчийн иж бүрэн даатгал
  • Индонез улсын виз

Үнэд багтаагүй зүйлс:

  • УБ - БАЛИ - УБ нислэгий тийз
  • Монгол хөтөч авах бол нэмэлт төлбөртэй
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
АЯЛЛЫН ХУГАЦААҮНЭАялал захиалга
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
  • Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
  • Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайнаар болон утсаар холбогдож тодруулах.
  • Аялал захиалгын онлайн хуудсыг бөглөж, аяллын гэрээтэй танилцаад, аяллын урьдчилгаа төлбөрийг төлснөөр таны аялал баталгаажна.

Шаардлагатай бичиг баримт

  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
  • Аяллын даатгалын бичиг баримт
  • 18 нас хүрээгүй хүүхэд хууль ёсны харгалзан дэмжигчээс (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ.
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.

Жирэмсэн аялагч, зорчигч

  • Та манай аялал хариуцсан менежертэй холбогдон аяллын ачаалал, гарч болох эрсдэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсны дараа аяллын шийдвэрээ гарга уу!
  • Мөн жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
  • Жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн аялалд хамрагдах, тухайн агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой. Маягтыг эндээс авна уу.
  • Энэхүү магадалгааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд аливаа агаарын тээвэр нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй болохыг анхаараарай.
  • Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
  • Аялалд тохиромжтой цоожтой чемодан
  • Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
  • Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
  • Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
  • Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
  • Зургийн камер, аппарат
  • Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
  • Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
  • Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
  • Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
  • Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур

Нислэг, тээвэрлэлт

  • Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
  • Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
  • Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
  • Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.

Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай

  • Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
  • Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
  • Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
  • Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.

Шингэн зүйл гэдэгт:

  • Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
  • Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
  • Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
  • Шүршдэг бүтээгдэхүүнүүд
  • Бусад ижил төрлийн шингэн зүйлс

Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа

Гар тээш

  • Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.

Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш

  • Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.