ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  • Аяллын код: G12-2
  • Аяллын чиглэл: УБ - ФРАНКФУРТ- УБ
  • Аялын хугацаа: 12 өдөр/11 шөнө
  • Аяллын огноо: 2026: 7/20, 8/8, 9/12, 10/10, 11/7, 12/12
  • Аяллын үнэ: 11,590,000₮ + Тийз
  • Холбоо барих: 80202060, 70001160,

Аяллын хүсэлт илгээх

ЕВРОПЫН АЯЛАЛ

Аяллын онцлох зүйлс:

  • Дэлхийн 2-р дайн дууссаны дараа олон улсын аялал жуулчлал дэлхийн өнцөг булан бүрт идэвхтэй хөгжиж эхэлснээс хойш Европ  нь аялал жуулчлалын гол бүс болжээ.
  • Энэхүү аяллаар та Европын төдийгүй дэлхийн нийгэм, улс төр, санхүү, аялал жуулчлалын төв болсон хамгийн том улсууд болох Герман, Нидерланд, Белги, Франц, Люксенбург, улсуудаар аялна.
  • Мөн Европын хотуудын хүний гараар бүтээсэн барилга архитектор, түүхийн гайхамшиг болох ЮНЕСКО-ийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн газруудыг үзэж сонирхоно.

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

  • Шинэ нисэх буудал дээр цуглах цаг: 06:40Улаанбаатар хотоос өглөө 09:40 цагт хөөрч Франкфурт хотын нисэх буудал дээр 14:20 цагт газардана.Бид бүгдийг жолооч маань тосон авч Франкфурт хотын Зочид буудалд хүргэж өгнө.  Энэ өдөр бид Зочид буудалдаа ирж байрлан  амарна.

Зочид буудал:Hotel / Хоол: Онгоцонд 2 хоолтой, Оройн хоол

  • Өглөөний цайны дараа бид Чехийн нийслэл Праг хотын зүг хөдөлнө. Тус хотын хамгийн чухал үзмэрүүд болох Гиннесийн номонд орсон Хуучин хотын цайз  ”Прагийн цайз” болон Алтан гудамжаар аялж түүний хаалга болох Дарин цамхаг, Чарльз гүүр, Праг хотын соёлын болон худалдааны төв зэрэг олон гайхамшигтай зүйлсийг үзэж сонирхоно.
  • Мөн Прагийн Алтан цаг, Готын үеийн хийцийн Гэгээн Витусын сүм, дэлхийд алдартай Чех улсын нэрийн хуудас болсон Болор эдлэлийн дэлгүүрүүдээр орж худалдан авалт хийхээс гадна томоохон худалдааны төв болох Palladium Praha төвөөр зочилно.

Зочид буудал: Hotel / Хоол: Өглөө, Оройн хоол

  • Өглөөний цайгаа уусны дараагаар Вена хот руу хөдөлнө. Бид Вена хотод 1200 оноос хойш 600 жил баригдаж, үе үеийн уран барилгачдын ур, ухаан шингэсэн ‘’Palais Hofburg’’ болон Австри-Унгарийн эзэнт гүрний бэлэгдэл болсон ‘’Schonnebrunn’’ шилтгээн ‘’Belvedere’’ зочилж, Ромын эзэнт гүрний үеийн гайхамшигт бүтээлүүд болох ’Saint-Étienne’ сүм болон ’Hoher Markt Clock’ /Ankeruhr/.
  • Үүний дараа хамгийн сонин зүйлсийн цуглуулга Kunsthaus музейгээр аялаж мөн Хатан хаан СиСигийн амьдарч байсан гэр музейгээр зочилно /335км – 3,5 цаг/

Зочид буудал: Зочид буудал: Hotel Хоол: Өглөө, Өдрийн хоол

  • Энэ өдөр бид Австрийн том хотын нэг болох Иннсбруг хотын зүг хөдөлнө. Тус хотын дэлхийд алдартай Сваровский музейтэй танилцна. /495км – 5,5 цаг/

Зочид буудал:Hotel Хоол: Өглөөний цай

  • Венеци явах замдаа бид Верона хотоор дайрна. Вильгелм Шекспирийн алдарт “Ромео , Жульетта 2 ” жүжгийн гол дүр Жульеттагийн амьдарч байсан байшин болон Эртний Ромын Цэнгэлдэх хүрээлэн хотын туурь үзэж сонирхоно.
    Адриатын тэнгисийн сувд хэмээн нэрлэгддэг 118 арлаас бүрддэг энэ хотын аялал маань хотын нийтийн тээвэр болох усан онгоцонд сууснаар эхэлнэ.
  • Хотын усан гудамжаар явж “Grand canal”, “Rialto гүүр” зэргийг үзэж сонирхон Дэлхийд алдартай “Венецийн Багт наадам” болдог “Сан Марко” талбай дээр очин гайхамшигт хийцтэй барилга болон сүм хийдүүдтэй танилцана .
  • Хүсвэл Та Хотын нэрийн хуудас болсон Кондоло завиар зугаалж болно. /Тикетийн үнэ 20-28€ /390км – 4 цаг/

Зочид буудал: Hotel  / Хоол: Өглөө, Оройн хоол

  • Энэхүү хот нь хувцас загварын нийслэл гоёмсог чамин хот гэгддэгээрээ мөн хөл бөмбөгийн Интер, Милан хоёр багаараа энэхүү  нэрийг дэлхийд дуурсгадаг бөгөөд  энд жил тутам олон улсын шинж чанартай загварын үзэсгэлэн шоу олноор зохион байгуулагддаг.
  • Милан хотын худалдааны гудамжаар явж худалдаа хийнгээ Дэлхийд алдартай Дуурийн театр “Ла Скала”. Ромын эзэнт улсын үеийн “DUOMO” Сүмээс гадна” Галерей” худалдааны ордон,  1000 гаруй жилийн түүхтэй “Сфорза” Цайзаар зочилно. /270км – 3 цаг/

Зочид буудал: Hotel  / Хоол: Өглөө, Оройн хоол

  • Өглөөний цайны дараа Швецарийн Женев  хотын зүг хөдөлнө. Энэ өдөр цаг агаарын байдлаас хамааран Алпийн Нуруу, Мон Блан оргил эсвэл Анхны “Өвлийн Олимп” зохиогдож байсан “Шамони” хотод  буюу Италийн хилийн хотод хоноглоно. /250км – 3 цаг/

Зочид буудал: Hotel / Хоол: Өглөө

  • Энэхүү өдөр бид Швецарийн Женев хотын аялалаа эхэлнэ. Женевийн алдарт Цэцгэн цагны дэргэд дурсгалын зургаа даруулан, ЛеМан нуурын  усан оргилуур, НҮБ-ийн байр зэрэг газруудаар явж сонирхон,  Дэлхийд алдартай Цаг болон Шоколадан бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлс сонирхон, худалдаа хийнэ. /90км – 1 цаг/

Зочид буудал: Hotel / Хоол: Өглөө

  • Өглөө эртлэн гарч Парис хотыг зорино. Буудалдаа байрлаж хэсэг амарсны дараагаар Парис хотын аялалаа эхэлж, Парис хотын гэгээн Зүрхэн сүмээр зочлон тэнд байрлах зураачдын хотхоноор аялал хийнэ.
  • Хайрын бэлэг тэмдэг болсон “Би чамд хайртай” хэмээх үгийг Дэлхийн бүх орны хэлээр бичсэн цэцэрлэгээр зочилж дурсгалын зургаа авaхуулна. Дэлхийд алдартай кабаре театр Moulin Rouge-н гадна дурсгалын зураг авахуулна.
  • Парис хотын дундуур урсах Сейн мөрнөөр усан онгоцоор зугаалж шөнийн Парис, Ейффелийн цамхагыг хэрхэн гэрэлтэхийг өөрийн нүдээр харах болно. /540км – 5,5цаг/

Зочид буудал: Hotel / Хоол: Өглөө, Өдрийн хоол

  • Парисын  Ейффелийн цамхагийн 1,2,3-р давхаруудаар зочлон Парис хотыг тольдож түүний гайхамшигтай танилцах болно. Үүний дараа Дэлхийн хамгийн Том Музей болох  Лувраар зочилж ,Парисын Дарь эхийн сүм, Алдарт жанжин Напелеоний зарлигаар босгосон Ялалтын хаалга, Дэлхийн хамгийн том худалдааны гудамж Елисейн өргөн чөлөөгөөр аялна.

Зочид буудал:Hotel / Хоол: Өглөө, Өдрийн хоол

  • Өглөөний цайны дараа бид Франкфурт хотын зүг хөдөлнө. Ойролцоогоор 6 цаг яваад очино.
  • Үдээш хойш чөлөөт цаг учраас та шоппинг хийх боломжтой

Хоол: Өглөөний цай

  • Өглөөний цайны дараа 10:00 цагт бид зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Франкфурт хотын онгоцны буудалруу хөдөлнө.Нисэх буудал дээр хүрэлцэн ирж, бүртгэлээ хийлгээд үдээс хойш 14:30 цагт Улаанбаатар хотын зүг ниснэ.    

Хоол: Өглөөний цай, Онгоцонд 2 удаа хоолтой

АЯЛЛЫН ҮНЭ:

Том хүн

  • 11,590,000₮ + Тйиз (2 том хүн 1 өрөөнд байрлах нэг хүний үнэ)
  •  700€  (ганцаар 1 өрөөнд байрлах бол нэмэлт төлбөртэй)

Аялын үнэд багтсан зүйлс:

  • ОУ-ын нислэгийн тийз, онгоцны буудлын хураамж
  • Европ-д хөтөлбөрийн дагуу үйлчлэх аяллын автобус, тээврийн үйлчилгээ
  • Европ-ын аяллын визний өргөдөл гаргах үйлчилгээ
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Монгол-Герман хэлтэй аяллын хөтөч тайлбарлагч
  • Хөтөлбөрт заагдсан өдрийн аяллууд
  • Хөтөлбөрт багтсан үзвэр, үйлчилгээний хураамж
  • Гадаадад зорчигчийн аяллын иж бүрэн даатгал

Үнэд багтаагүй зүйлс:

  • Европ-ын аяллын виз, визний хураамж /80 евро+89,000 хураамж/
  • Аяллын үнэд багтаагүй бусад зардал
  • ОУ-ын нислэгийн илүү тээшний хураамж
  • Хувийн хэрэглээний зардал
  • Хөтөч Жолоочын гарын мөнгө 25€
АЯЛЛЫН ХУВААРЬ
Аяллын хугацаа Аяллын ҮнэАялал захиалга
8/08 – 8/2011.590.000₮ + тийзАялал захиалах
9/12 – 9/2413.990.000₮Аялал захиалах
10/10 - 10/2213.990.000₮Аялал захиалах
11/07 - 11/913.990.000₮Аялал захиалах
12/12 - 12/2413.990.000₮Аялал захиалах