ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  • Аяллын код: G12-1
  • Аяллын чиглэл: УБ - Тайланд - Камбож - Вьетнам - УБ
  • Аялын хугацаа: 12 өдөр/11 шөнө
  • Аяллын огноо: 2021
  • Аяллын үнэ: ХХХ₮
  • Холбоо барих: 70001160, 99975457

Аяллын хүсэлт илгээх

ТАЙЛАНД - КАМБОЖ - ВЬЕТНАМ

Аяллын онцлох зүйлс:

  • Та бүхнийг нэг удаагийн аяллаар аялал жуулчлалын хөгжлөөрөө тэргүүлж буй Тайланд, Камбож, Вьетнам гэсэн Зүүн Өмнөд Азийн гурван улсаар аялах боломжыг бид олгож байна.
  • Энэхүү гурван улсыг нэг дор тойрох энэхүү адал явдалт аяллаар та Зүүн Өмнөд Азийн эртний түүхт Тай үндэстэн болох Тайланд улс, тус бүс нутгийг 600 гаруй жилийн турш захирч байсан Кхмерийн үзэнт гүрний төв болсон Камбожийн Вант Улс, нэгэн цагт дайны хөлд нэрвэгдэж явсан одоо Ази тивийн аялал жуулчалын гол цэг болсон Вьетнам улсаар аялна.

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

  • Чингис Хаан ОУ-ын нисэх буудал дээр цуглана. Бидний аялал эхэлж Тайланд улсын нийслэл Бангкок хүрэлцэн очно. Бангкок хотын төвд байрлах зочид буудалдаа ирж байрлаад, маргаашийн аялалдаа бэлдэн амрана.
  • Тайланд улс нь 70 орчим сая хүн амтай бөгөөд нийт хүн амын ~95% нь Буддын шашин шүтдэг, албан ёсны Тай хэлээр ярьдаг, аялал жуулчлал ихээр хөгжсөн Зүүн Өмнөд Азид орших улс юм.
  • Байрлах: Зочид буудал. Хоол: оройн хоол
  • Өглөөний цайны дараа Бангкок хоттой танилцах аяллаа эхлүүлж өнгө өнгийн цэцэгсийн үнэр анхилсан цэцгийн захаар алхаж, Тайланчуудын өдөр дутмын ахуй амьдралтай танилцана.
  • Үүний дараа Тайландад ирсэн хүн бүхний үздэг Бангкок хотын нэрийн хуудас болсон Tай угсааны хаадын гэр бүлийн амьдарч байсан алдарт Гранд Палас ордоныг үзнэ. Мөн тус ордонд байрлах Тайландын хамгийн чухал Буддын сүм болох Ват Пра Каев буюу Маргад Бурханы сүмд зочилно.
  • Өдрийн хоолны дараа бид их хотын хөл хөдөлгөөнөөс холдон Чао Фраяа голын хөвөөнд орших барилга архитектурын шийдэл, гар урлалын нарийн хийцүүдийг харж болох үзэсгэлэнт Ват Арун сүмийг үзхээр Тайландын уламжлалт завиар аялна. Замдаа бид Тай байшин байрилгын хэв маяг, Тайландчуудын аж амьдралын онцлогыг ажиглан харах боломжтой.
  • Байрлах: Зочид буудал. Хоол: өглөө, өдөр, орой
  • Өнөөдөр бид улс хоорондын зорчигч тээврийн аяллын автобусаар Камбож улсын Сием Рийп хотын зүг аяллаа эхлэнэ. Сием Рийп нь дэлхий дээрх шашны хамгийн том байгууламж болох 9-15 зууны хооронд мандан хөгжиж байсан Кехмерийн эзэнт гүрний байгуулсан Ангкор Ват шашны цогцолборыг түшиглэсэн Камбожын хойд хэсэгт орших аялал жуулчлалын төв хот юм.
  • Бид автобусаар ойролцоогоор 3.5 цаг явж Камбожын хил дээр ирэх бөгөөд визний зөвшөөрөл, хилийн шалган хүрэх, хил нэвтрэх процес 2-3 цаг үргэжлэнэ.
  • Хил нэвтэрсний дараа дахин 3 цаг Камбожын хөдөө нутгаар аялан Сием Рийп хотод хүрэлцэн ирж зочид буудалдаа байрлаж, аян замын алжаалаа тайлан амарна.
  • Байрлах: Зочид буудал. Хоол: өглөө, өдөр, орой
  • Бид өглөө эртлэн босож ЮНЕСКО-ын дэлхийн өвийн жагсаалтанд орсон Ангкор Ват цогцолбор дээр нар мандах агшныг ажиглах аяллаар өнөөдрийн аяллаа эхлэнэ.
  • Ангкор Ват хийдийг 12-р зууны эхэн үед 300.000 хүн, 600 орчим зааны хүч хөдөлмөрөөр 35 жилийн хугацаанд байрьж байгуулсан, асар том талбайг эзэлсэн маш том шашны байгууламж бөгөөд олон зууны турш хамгийн сайн хадгалагдан эрт үеийн барилга, архитектурын гайхамшигт бүтээл юм.
  • Ангкор Ват хийдийг бүрэн судалж аялахад 3-7 өдрийг зарцуулдаг. Бид энэхүү нэг өдрийн аяллаар тус цогцолборын Ангкор Том, Байон сүм, Заануудын тавцан зэрэг зөвхөн гол гол дурсгалуудыг үзэж сонирхоно.
  • Өдрийн төгсгөлд Бахэнгийн толгодоос Ангкар Ват цогцолборын наран жаргах агшны гоо үзэмжийг ажиглах аяллаар өндөрлөж, зочид буудалруугаа буцна.
  • Байрлах: Зочид буудал. Хоол: өглөө, өдөр, орой
  • Энэ өдөр ямар нэгэн хөтөлбөргүй өөрийн сонирхохлоор хүссэн зүйлээ хийх боломжтой чөлөөт амралтын өдөр.
  • Та зочид буудалдаа сайхан амарч болно. Эсвэл ойоролцоох орон нутгийн захаар хэсэх, гудамжны амтат хоол ундыг сонирхон амталж үзэх, уламжлалт Кехмер массаж хийлгэх зэргээр чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой.
  • Байрлах: Зочид буудал. Хоол: өглөөний цай
  • Өглөө эртлэн босож орон нутгийн зорчигч тээврийн жуулчны автобусаар бид Камбож улсын нийслэл Пном Пень хотын зүг аяллаа үргэжлүүлнэ.
  • Замдаа орон нутгийн ахуй амьдралыг ажиглан явсаар ойролцоогоор 3 цагийн үед бид Пном Пень хот дахь зочид буудалдаа ирж байрлана.
  • Энэ өдөр ямар нэгэн хөтөлбөргүй өөрийн сонирхохлоор хүссэн зүйлээ хийх боломжтой чөлөөт амралтын өдөр. Та зочид буудалдаа сайхан амарч болно. Эсвэл ойоролцоох орон нутгийн захаар хэсэх, гудамжны амтат хоол ундыг сонирхон амталж үзэх, уламжлалт Кехмер массаж хийлгэх зэргээр чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой.
  • Байрлах: Зочид буудал. Хоол: өглөө, өдөр, орой
  • Өглөөний цайны дараа бид улс хоорондын зорчигч тээврийн аяллын автобусаар Вьетнамын бизнес, санхүүгийн төв болох Хо Ши Мин хот руу хөдлөх болно.
  • Аяллын үргэлжлэх хугацаа нь хилээр гарах хугацааг оруулаад дунджаар 6 цаг +/- 30 минут орчим үргэлжилнэ. Пном Пень ба ХоЧи Мин хотын хоорондох зай 240 км.
  • Зочид буудалдаа ирж байрлаад, маргаашийн аялалдаа бэлдэн сайтар амарна.
  • Байрлах: Зочид буудал. Хоол: өглөө, орой
  • Өглөө эртлэн босож Вьетнамын анхны аяллаа эхлэж Хо Ши Мин хоттой танилцан Транг Луон хурдны замаар Кай Би хөвөгч захыг зорин хөдөлнө. Кай Би бол Вьетнамын Меконг мөрнийн бэлчир орчмын Тянь Жианг мужийн хөдөө орон нутгийн дүүрэг юм.
  • Кай Би-д ирээд бид завин аяллаар Меконг мөрнийн бэлчир болох Тиен голын усан дээрх хөвөгч захын худалдаа арилжааг сонирхож, голын эрэг дагуу амьдрах нутгийн иргэдийн аж амьдралыг ажиглан аялна.
  • Орон нутгийн нэгэн тосгоноор зочилон, органик дессерт амттаны бүтээгдэхүүний үйлдвэрлэл хийдэг гэр бүлийн жижиг бизнестэй танилцана.
  • Өнөөдөр бид Вьетнам үндэсний хоолыг хэрхэн хийх талаар суралцаж, өөрсдийн хийсэн амтат өдрийн хоолыг зооглох болно.
  • Үүний дараа Тан Фонг арал дээрх хөдөө тосгоны иргэдийн ахуй, аж амьдралыг илүү ойроос ажиглан унадаг дугуйгаар зугаална. Өдрийн төгсгөлд Хо Ши Мин хотруу буцаж, зочид буудалдаа ирж амарна.
  • Байрлах: Зочид буудал. Хоол: өглөө, орой
  • Өглөөний цайны дараа бид онгоцны буудал хүргүүлэн Хо Ши Мин хотоос Вьетнамын нийслэл
  • Ханой хотод хүрэлцэн ирнэ. Олон зууны түүхт Ханой хот нь 8 сая орчим оршин суугчидтай, дэлхийн 20 том хотын тоонд ордог ба Хятад болон Францын нөлөө шингэсэн барилга архитектур бүхий хуучин дүүрэг, олон зууны түүхийн түүхээрээ жуулчдын сонирхолыг татдаг хот юм. Хотын гудам нь эр, эмгүй мотоцикл унасан хүмүүсээр дүүрэн ба бараг хүний тооноосоо илүү мотоциктэй гэж ярьдаг.
  • Өнөөдөр бид Ханой хотын хагас өдрийн аяллаар хотын түүхэн дурсгалт газруудтай танилцаж, аяллын төгсгөлд Вьетнамын уламжлалт усан дээрх хүүхэлдэйн тоглолтыг үзэж сонирхоно. Үндэсний хөгжим, ардын дууны аялгуунд усан дээрх хүүхэлдэйнүүд төрөл бүрийн үзүүлбэрүүд, Вьетнам ард түмний аж амьдралыг бүхий л талаар харуулна.
  • Байрлах: Зочид буудал. Хоол: өглөө, өдөр, орой
  • Өглөөний цайны дараа бид Вьетнамд ирсэн жуулчдын хамгийн ихээр очиж аялж амардаг аялал жуулчлалын гол бүс нутаг, ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлтэй, байгалийн үзэсгэлэнт Халонг булангаар аялах усан онгоцны аяллаа эхлэхээр явна.
  • Халонг хотын олон улсын усан боомтоос аяллаа эхэлж Халонг булангийн үзэсгэлэнт хэсгүүдээр аялна.
  • Үдээс хойш усан онгоцноосоо буун моторт завиар Сунг Сот агуйн аялал хийхээр хөдлөнө. Уг агуй нь энэ хавьдаа хамгийн том, үзэсгэлэнтэйд тооцогддог ба асар том байгалийн тогтоц юм. Та тус агуй дотор алхан дагуу байгалийн өвөрмөгц тогтоцыг үзэж, жуулчдад зориулаад гэрэлтүүлэг, шат бүхий замаар дээш гаран Халонг буланг өндөр дээрээс тольдон харах боломжтой.
  • Бид өнөөдөр Халонг булангаар аялсан усан онгоцон дээрээ хоноглох ба энэхүү онгоц нь зочид буудлын өрөө, ресторан, амрах тавцан бүхий таны тах тухыг бүрэн хангахад зориулагдсан юм.
  • Оройн хоолны дараа бид үзэсгэлэнт Халонг буланы нам гүмд нар жаргах агшныг ажиглан амрана. Хэрэвээ та загасчилах сонирхолтой бол үдшийн бүрийд усан онгоц дээрээсээ загас барих боломжтой.
  • Байрлах: Усан онгоц. Хоол: өглөө, өдөр, орой
  • Таны энэ өдрийн аялал өглөөний Тай Чи дасгалын хичээлээр эхлэнэ. Өглөөний цайны дараа бид Ти Тов арлын зүг хөдөлж усанд сэлэх, каяак завиар аялах, арлын өндөрлөг хэсэг рүү алхаж байгалийн үзэсгэлэнг өндөрлөг дээрээс ажиглан харах зэрэг сонирхолтой хөтөлбөрөөр аялал маань үргэжлэнэ.
  • Бидний аялал өндөрлөж үдээс хойш Ханой хотруу буцна. Өдрийн үлдсэн хэсэгт та зочид буудалдаа амрах, эсвэл буудлын ойр орчмоор алхан бэлэг дурсгалын дэлгүүр хэсэх, Ханой хотын иргэдийн өдөр тутмын аж амьдралыг ажиглах харах боломжтой.
  • Байрлах: Зочид буудал. Хоол: өглөө, өдөр, орой
  • Өглөөний цайгаа уусны дараа онгоцны буудал явах цаг хүртэл амралт, чөлөөт цаг.
  • Товлосон цагтаа цуглаж онгоцны буудал дээр ирээд УБ буцах онгоцондоо сууснаар та бидний Зүүн Өмнөд Азийн гурван улсаар аялсан адал явдалт, дурсамжит аялал маань өндөрлөнө.
  • Хоол: өглөөний цай

АЯЛЛЫН ҮНЭ:

Том хүн

* ххх₮ (2 том хүн 1 өрөөнд байрлах нэг хүний үнэ)
* ххх₮ (ганцаар 1 өрөөнд байрлах бол)

12 нас хүртэлх хүүхдийн үнэ

* ххх₮+тийзний үнэ (ээж, аавын хамт нэг ортой)
* ххх₮+тийзний үнэ (тусдаа нэмэлт ортой)

Аялын үнэд багтсан зүйлс:

  • Улаанбаатар – Бангкок ОУ-ын нислэгийн тийз, онгоцны буудлын хураамж
  • Ханой – Улаанбаатар ОУ-ын нислэгийн тийз, онгоцны буудлын хураамж
  • Хо Ши Мин – Ханой хотын орон нутгийн нислэгийн тийз, онгоцны буудлын хураамж
  • Камбож, Вьетнам улсын аяллын виз, визний хураамж
  • Тайланд – Камбож, Камбож – Вьетнам улсуудын хооронд аялах ОУ-ын зорчигч тээврийн аяллын автобусны тийзний зардал
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал, хээрийн кэмп, далайн эргийн амралтын газар
  • Хөтөлбөрт заагдсан өглөөний цай, өдөр, оройн хоол
  • Хөтөлбөрт заагдсан Монгол-Англи хэлтэй аяллын хөтөч тайлбарлагч
  • Хөтөлбөрт заагдсан өдрийн аяллууд
  • Хөтөлбөрт багтсан үзвэр, үйлчилгээний хураамж
  • Хөтөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ
  • Гадаадад зорчигчийн аяллын иж бүрэн даатгал

Үнэд багтаагүй зүйлс:

  • Хувийн хэрэглээний зардал
  • Аяллын үнэд багтаагүй бусад зардал
  • ОУ-ын нислэгийн илүү тээшний хураамж
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
  • Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
  • Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайнаар болон утсаар холбогдож тодруулах.
  • Аялал захиалгын онлайн хуудсыг бөглөж, аяллын гэрээтэй танилцаад, аяллын урьдчилгаа төлбөрийг төлснөөр таны аялал баталгаажна.

Шаардлагатай бичиг баримт

  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
  • Аяллын даатгалын бичиг баримт
  • 18 нас хүрээгүй хүүхэд хууль ёсны харгалзан дэмжигчээс (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ.
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.

Жирэмсэн аялагч, зорчигч

  • Та манай аялал хариуцсан менежертэй холбогдон аяллын ачаалал, гарч болох эрсдэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсны дараа аяллын шийдвэрээ гарга уу!
  • Мөн жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
  • Жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн аялалд хамрагдах, тухайн агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой. Маягтыг эндээс авна уу.
  • Энэхүү магадалгааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд аливаа агаарын тээвэр нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй болохыг анхаараарай.
  • Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
  • Аялалд тохиромжтой цоожтой чемодан
  • Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
  • Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
  • Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
  • Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
  • Зургийн камер, аппарат
  • Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
  • Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
  • Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
  • Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
  • Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур

Нислэг, тээвэрлэлт

  • Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
  • Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
  • Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
  • Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.

Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай

  • Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
  • Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
  • Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
  • Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.

Шингэн зүйл гэдэгт:

  • Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
  • Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
  • Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
  • Шүршдэг бүтээгдэхүүнүүд
  • Бусад ижил төрлийн шингэн зүйлс

Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа

Гар тээш

  • Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.

Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш

  • Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.