ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  • Аяллын код: G9-2
  • Аяллын чиглэл: УБ - Хавана - УБ
  • Аялын хугацаа: 9 өдөр/8 шөнө
  • Аяллын огноо: 2021
  • Аяллын үнэ: ХХХ₮
  • Холбоо барих: 70001160, 99975457

Аяллын хүсэлт илгээх

КУБЫН АЯЛАЛ

Аяллын онцлох зүйлс:

  • Куба улс нь дэлхийн дээрх цөөхөн социалист орнуудын нэг бөгөөд та бүхэн 1980-1990 оны Монголын нийгмийн дүр төрхийг одоогийн Куба улсын нийгэм, эдийн засаг, Кубачуудын аж амьдралаас харах боломжтой. Өөрөөр хэлбэл Монголчууд та бидний  амьдарч байсан 30-40 жилийн өмнөх социалист нийгэмрүү цаг хугацаагаар аялна гэсэн үг.
  • Куба улсын улс төр, нийгмийн байдал тайван тогтвортой, ард иргэд нь зочломтгой найрсаг хүмүүс байдаг. Куба нь дэлхий дээрх хамгийн өвөрмөц орнуудын нэг бөгөөд жил бүр 5 сая жуулчид Кубачуудын аж амьдралын онцлог, соёлтой танилцахаас гадна Дэлхий дээрх хамгийн алдартай наран шарлагын газруудын нэг болох цагаан элстэй Варадеро хэмээн наран шарлага, амралт зугаалгын бүсэд амрахаар ирдэг. Та бүхнийг өнгөрсөн цаг хугацаагаар аялах энэхүү аялалдаа урьж байна.

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

  • Чингис Хаан ОУ-ын нисэх буудал дээр цуглана. Бид аялал эхэлж өглөөний нислэгээр Улаанбаатараас Куба улсын нийслэл Хавана хотын зүг Туркийн Истанбул хотоор дамжин ниснэ.
  • Куба улс нь 11 орчим сая хүн амтай Латин Америкийн улсуудын нэг бөгөөд аялал жуулчлалын хөгжлөөрөө бүс нутагтаа тэргүүлэгч орнуудын нэг юм.
  • Бидний нислэг өглөө Хавана хотын онгоцны буудалд газардана. Эндээс зочид буудалдаа ирж аян замын алжаалаа тайлж амарсны дараа үдээс хойш бид ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Хавана хотын хуучин дүүргээр алхаж Кубачуудын өдөр тутмын жирийн аж амьдралтай танилцана.
  • Дуу, хөгжим, бүжиг бол Кубачуудын өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг. Хүмүүс нь гэрийнхээ цонхон дээр өсгөгчтэй хөгжмөө чангаар тавьж, гудамжиндаа дуулж, салса, мамбо бүжиглэж байх нь энгийн нэг үзэгдэл. Мөн оройн цагаар гудамны зай талбай ихтэй газраа бөөнөөрөө цуглаж бүжиглэж байхыг харах нь аргагүй энэ ард түмнийг дуу, бүжиггүйгээр төсөөлөхийн аргагүй.
  • Оройн хоолондоо бид Кубын уламжлалт үндэсний хоолнуудаас зооглох болно.
  • Байрлах: Зочид буудал. Хоол: ө/х, о/х
  • Өглөөний цайны дараа бид Хавана хотын түүх, соёлын дурсгалт газруудтай танилцах аяллаа эхэлнэ.
  • Испани, Италийн колонийн соёл шингэсэн хуучны загварын барилга архитектор, дэлхийд алдартай Мохито коктейл, Хаванагийн салса болоод мамбо бүжиг, Хавана клаб ром дарс, кохиба гэх тамхи, хувьсгалын удирдагч алдарт Че Геварагийн хөрөг зураг бүхий барилга байгууламж, хотын оршин суугчдын амар тайван, амьдралын баяр баясгалантай байдал нь энэхүү хотыг дэлхийд алдартай өвөрмөц дүр төрх бүхий алдартай хот болгожээ.
  • Хавана хотын чимэг буюу 1950-иад оны эхээр үйлдвэрлэгдэж байсан Оросын “лада” маркийн машины хөдөлгүүр бүхий Америк хуучны машинуудыг хөлөглөн Хавана хотоор салхи татуулан давхих аяллаар бидний өнөөдрийн аялал өндөрлөнө.
  • Байрлах: Зочид буудал. Хоол: ө/ц, ө/х, о/х
  • Энэ өдөр бид Хавана хотоос хөдөлж Кубын баруун нутаг Виньялес хөндий хүртэл ойролцоогоор 3 цаг гаран машинаар авна. Виньялес хөндий нь Кубын хамгийн үржил шимтэй газар бөгөөд дэлхийн хамгийн шилдэг тамхины навчсыг ургуулж, хурааж, хатааж, боловсруулдаг газар юм. Түүнчлэн Кубын хөдөө нутгийн аж амьдралын хэв маяг, өвөрмөц шохойн чулуун толгод, байгалийн үзэсгэлэнт төрхөөрөө алдартай.
  • Өнөөдрийн аяллаар бид навчин тамхины үйлдвэр, нутгийн гар урчуудын захаар зочилно. Үдийн хоолоо навчин тамхины ургамлын тариалалт эрхэлдэг нэгэн гэр бүлд зочилж зооглоно.
  • Үдээс хойш аяллаа үргэлжлүүлэн Виньялесын байгалийн сайхантай танилцаж, аварга том чулуун ханан дээр дэлхийн хүн төрөлхтний хувьслын түүхийг харуулсан алдартай бүтээлийг үзэж сонирхоно.
  • Байрлах: Зочид буудал. Хоол: ө/ц, ө/х, о/х
  • Өглөөний цайны дараа бидний аялал Кубын Матанзас мужийн дэлхийд алдартай аялал, амралт зугаалгын хот болох Варадеро хүртэл 5 цаг орчим явж хүрнэ.
  • Варадеро наран шарлагын газар нь TripAdvisor-ын Travellers’s Choice Awards-ийн 2019 оны дэлхийн хамгийн шилдэг наран шарлагын газруудын нэгээр шалгарч, хоёрдугаарт бичигдэж байсан юм.
  • Варадеро нь Атлантын далайруу 20 км түрж орсон бөгөөд энэхүү хойгийн хамгийн өргөн хэсэг нь ердөө 1200м. Варадеро хотын аялал жуулчлалын бүс нь Кубын ерөнхий хэв маягаас арай өөр бөгөөд ерөнхийдөө Канарын арлуудтай төстэй юм.
  • Энэхүү гайхамшигтай наран шарлагын газрууд, далайн эргийн дагуу аялагч, амрагчдын тав тух, хүсэл хэрэгцээг бүрэн хангах зочид буудлууд, амралтын газрууд олон арваараа байдаг.
  • Бид далайн эргийн дагуу байрлах зочид буудалдаа ирж, өнөөдрийн аян замын алжаалаа тайлан амарна. Та зочид буудлын ойр орчимтой танилцах, далайн эргийн хөвөөгөөр алхах зэргээр энэ өдрийн үлдсэн хэсгийг өнгөрөөж болно.
  • Байрлах: Зочид буудал. Хоол: ө/ц, ө/х, о/х
  • Эдгээр 2 өдөр ямар нэгэн хөтөлбөргүй бөгөөд өөрийн сонирхохлоор хүссэн зүйлээ хийх боломжтой чөлөөт өдрүүд. Та далайн эрэг дээрх амралтын газраа сайхан амарч, ойр орчмын үзэсгэлэнт төрх, байгалийн сайхантай танилцах, наранд биеэ шарах, үдшийн нам гүмд торгомсог зөөлөн элсэн дээгүүр алхах зэргээр цагаа дурсамжтай сайхан өнгөрөөх боломжтой.
  • Та зочид буудлын өрөөнөөсөө 50 орчим метр алхаад үзэсгэлэнт далайн эрэг, наран шарлагын газарт хүрнэ.
  • Өглөө, өдөр, оройн хоолоо та буфетээр чөлөөтэй зооглох бөгөөд таны буусан зочид буудлын бүх уух зүйлс нь үнэгүй гээд боддоо.
  • Өдрийн халуунд мөстэй коктейль, мохито шимэнгээ бассейн, жакужинд орж биеийн алжаалаа тайлах нь үнэхээр тааламжтай мөч. Та оройн хоол зооглонгоо Кубын дуу хөгжим, шоу үзүүлбэрийг үзэж болно. Хүсвэл та нэмэлт төлбөртэйгөөр усан спортоор зугаацах, усан онгоц, завиар аялах, скуба дайвинг далайн шумбалт хийх  зэргээр цагаа зугаатай өнгөрөөж болно.
  • Байрлах: Зочид буудал. Хоол: ө/ц, ө/х, о/х
  • Бид өглөө эртлэн Хавана хотын онгоцны буудалд хүрэлцэн ирж, УБ буцах хуваарьт онгоцондоо сууснаар та бидний гайхамшигт Куба орноор аялсан мартагдашгүй дурсамжит аялал маань өндөрлөнө.
  • Байрлах: Зочид буудал

Гайхалтай адал явдал, шинэхэн танил, найз нөхөдтэйгөө өнгөрөөсөн мартагдашгүй аялал маань дуусах дөхөж байна. Энэ өглөө 8:20 цагийн онгоцоор Улаанбаатар буцна. Чингис Хаан онгоцны буудалд 12:40 цагт газардсанаар бидний аялал өндөрлөнө. Хоол: Өглөөний цай

АЯЛЛЫН ҮНЭ:

Том хүн

* xxx₮ (2 том хүн 1 өрөөнд байрлах нэг хүний үнэ)
* xxx₮ (ганцаар 1 өрөөнд байрлах бол)

12 нас хүртэлх хүүхдийн үнэ

* xxx₮+тийзний үнэ (ээж, аавын хамт нэг ортой)
* xxx₮+тийзний үнэ (тусдаа нэмэлт ортой)

Аялын үнэд багтсан зүйлс:

  • ОУ-ын нислэгийн тийз, онгоцны буудлын хураамж
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөлбөрт заагдсан Монгол-Англи хэлтэй аяллын хөтөч тайлбарлагч
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, хураамжийн үнэ
  • Хөтөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ
  • Гадаадад зорчигчийн аяллын иж бүрэн даатгал

Үнэд багтаагүй зүйлс:

  • Аяллын үнэд багтаагүй бусад зардал
  • Хувийн хэрэглээний зардал
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
  • Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
  • Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайнаар болон утсаар холбогдож тодруулах.
  • Аялал захиалгын онлайн хуудсыг бөглөж, аяллын гэрээтэй танилцаад, аяллын урьдчилгаа төлбөрийг төлснөөр таны аялал баталгаажна.

Шаардлагатай бичиг баримт

  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
  • Аяллын даатгалын бичиг баримт
  • 18 нас хүрээгүй хүүхэд хууль ёсны харгалзан дэмжигчээс (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ.
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.

Жирэмсэн аялагч, зорчигч

  • Та манай аялал хариуцсан менежертэй холбогдон аяллын ачаалал, гарч болох эрсдэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсны дараа аяллын шийдвэрээ гарга уу!
  • Мөн жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
  • Жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн аялалд хамрагдах, тухайн агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой. Маягтыг эндээс авна уу.
  • Энэхүү магадалгааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд аливаа агаарын тээвэр нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй болохыг анхаараарай.
  • Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
  • Аялалд тохиромжтой цоожтой чемодан
  • Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
  • Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
  • Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
  • Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
  • Зургийн камер, аппарат
  • Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
  • Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
  • Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
  • Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
  • Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур

Нислэг, тээвэрлэлт

  • Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
  • Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
  • Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
  • Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.

Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай

  • Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
  • Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
  • Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
  • Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.

Шингэн зүйл гэдэгт:

  • Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
  • Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
  • Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
  • Шүршдэг бүтээгдэхүүнүүд
  • Бусад ижил төрлийн шингэн зүйлс

Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа

Гар тээш

  • Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.

Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш

  • Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.