МАЛЬДИВЫН АЯЛАЛ
- Хайрт хосууд, гэр бүлээрээ аялагч хэн бүхний хүсэл мөрөөдөл болсон Мальдив улс нь 1200 орчим жижиг шүрэн арлуудаас тогтсон, 400 орчим мянган хүн амтай Зүүн Өмнөд Ази, Энэтхэгийн далайд орших арлын улс юм.
- Энэхүү аяллаар аялал жуулчлалын хөгжлөөрөө Ази тивдээ тэргүүлж байгаа Мальдив болон Тайланд улсаар нэгэн зэрэг аялах боломжийг танд олгож байна.
- Дэлхийн хамгийн цэнгэг далайн усаараа алдартай Мальдивд та бие сэтгэлийн алжаалаа тайлан амрах бол Тайландын нийслэл Бангкокд Азийн соёлтой танилцах ба шоппинг хийх хэрэгцээгээ хангах боломжтой.
- Мальдив улс бол газарзүйн хувьд хамгийн их тархсан тусгаар тогтносон улсуудын нэг төдийгүй бөгөөд 557,426 орчим оршин суугчтай, газар нутгийн хэмжээгээрээ Азийн хамгийн жижиг улс юм. Нийслэл Мале хот нь хамгийн их хүн амтай хот бөгөөд “Хааны арал” гэж нэрлэдэг.
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:
- Өглөө 06:30 цагт шинэ Чингис Хаан нисэх онгоцны буудалд цуглана.
- Бүртгэлээ хийлгээд МИАТ компанийн шууд нислэгээр өглөөний 10:00 цагт Тайландын нийслэл Бангкок хотыг зорин хөөрч орон нутгийн цагаар 17:30 цагт Бангкокийн Суварнабум нисэх онгоцны буудалд газардана.
- Хилээр нэвтэрсний дараа бид Бангкок хотын төвд байрлах 5 одтой зочид буудалдаа ирж оройн хоолоо идээд амарна.
Зочид буудал 5*
Хоол: Оройн хоол
- Өглөөний цайны дараа Бангкок хотын аяллаа эхэлнэ. Тайландын эзэн хааны ордон Их Ордон (Grand Palace) болон эзэн хааны шүтээн Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha) үзнэ.
- Үүний дараа Тайландын үндэсний, урт сүүлт завиар Бангкок хотын дундуур урсах “Эх гол” хэмээн орчуулагдаж болох Чао Прая (Chao Rhaya) мөрнөөр аялана. 104 м өндөр Үүрийн Туяа (Wat Arun) хэмээх хамгийн өндөр хийдийг харна.
- Өдрийн хоолоо мөрний эрэг дээрх задгай ресторанд иднэ. Дараа нь 42 м урт (Гандангийн Жанрайсаг бурхан 40 м өндөр) зүүрмэглэж буй Будда бурханг агуулж байдаг, хамгийн эртний сүм болох Ват По (Wat Pho) зэрэг бидний монголчуудын хувьд үзүүштэй, сонирхолтой газруудаар тус тус аялна.
- Оройн хоолоо Тайландын хамгийн өндөр барилга болох “Bayoke Sky Tower”-ийн 84 давхарт олон улсын буфет хоол зооглоод зочид буудалдаа ирж амарна.
Зочид буудал: The Berkeley Hotel Pratunam 5*/ Baiyoke Sky Hotel 5*
Хоол: Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
Өглөөний нислэгээр бид 4цаг гаран нисээд Мальдивын нийслэлийн ойролцоо байрлах Хулхул арал дээрх хүрэлцэн очно. Энэ арал нь байнгын оршин суугчгүй бөгөөд зөвхөн тус улсын гол онгоцны буудал байрладаг арал юм. Эндээс та хурдны моторт завиар аялан өөрсдийн байрлах амралтын газартаа хүрэлцэн ирнэ.
Бид энэхүү Мальдивын резорт дээрээ нийт 5 өдөр/4 шөнө хугацааг өнгөрүүлнэ. Энэ хугацаанд бид ямар нэгэн хөтөлбөр, цаг хугацаанд баригдахгүй өөрийн сонирхохлоор хүссэн зүйлээ хийн сайхан амарцгаах юм. Та далайн эрэг дээрх амралтын газраа сайхан амарч, ойр орчмын үзэсгэлэнт төрх, байгалийн сайхантай танилцах, наранд биеэ шарах, үдшийн нам гүмд торгомсог зөөлөн элсэн дээгүүр алхах зэргээр цагаа дурсамжтай сайхан өнгөрөөх боломжтой
ХООЛ: Мальдив дээр өнгөрүүлэх хугацааны бүх өдөр, оройн хоол, өглөөний цай багтсан.
ЭНТЕРТАЙНМЕНТ: Орой бүр DJ болон амьд хөгжмийн тоглолттой. Мөн өдөр тутмын нийт амрагчдыг хамруулсан хөгжөөнтэй, сонирхолтой үйл ажиллагаануудад хамрагдах боломжтой.
УСАН СПОРТ: Kayaking – сэлүүрт завь, Stand up paddleboarding буюу босоо сэлүүрт завь үнэгүй
- Өглөөний цайны дараа бид моторт завиар онгоцны буудал хүргүүлнэ.
- Мальдиваас 12:30 цагт нисээд Бангкокийн ОУ-ын нисэх буудалд 19:05 цагт хүрэлцэн ирээд Бангкокийн төвд байрлах зочид буудалдаа ирээд амарна.
Зочид буудал 5*| Хоол: Өглөөний цай
- Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Бангкок хотын хамгийн том худалдааны төврүү автобусаар явна.
- 13:00 цагт цуглаж онгоцны буудал явах ба онгоцны буудал дээр ирээд бүртгэлээ хийлгэнэ.
- 16:20 цагт нисэж, орой 23:40 цагт Улаанбаатарын шинэ нисэх буудал дээр ирнэ.
Хоол: Өглөөний цай
АЯЛЛЫН ҮНЭ:
Мальдивын резорт дээр байрлах өрөөний төрөлөөс хамаарч аяллын үнэ нь өөр өөр байна:
- Оcean View Room/ Далайруу харсан өрөө:
Том хүн: 9.890.000 | Хүүхэд: 8,390,000 - Beach Villa / Далайн эргийн Вилла:
Том хүн: 10.690.000 | Хүүхэд: 9,190,000 - Water villa/ Усан дээрх Вилла:
Том хүн: 11.590.000 | Хүүхэд: 9,990,000
Аялын үнэд багтсан зүйлс:
Үнэд багтаагүй зүйлс:
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
- Аяллын хөтөлбөр болон аяллын гэрээтэй сайтар уншиж танилцах,
- Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлай чат болон утсаар холбогдож тодруулах: 80202060, 99061160, 70001160.
- Та аялал захиалах бол аяллын эхлэх хугацаа, том хүний тоо, хүүхдийн тоо & нас, өөрийн бүтэн овог нэр, регистрийн дугаар, холбогдох утасны дугаар гэсэн мэдээллүүдийг бидэнд чатаар болон холбогдсон аяллын менежерийн утасны дугаарлуу илгээнэ үү.
- Бид танд буцаагаад аяллын гэрээ болон хөтөлбөрийг илгээнэ.
- Аяллын гэрээ байгуулж, урьдчилгаа 50%-ийн төлбөр төлснөөр таны суудал баталгаажна.
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
- 18 нас хүрээгүй хүүхэд аав, ээжээсээ өөр хүнтэй хамт явж байгаа бол итгэмжлэл хийлгэсэн байх.
- Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
- Аялалд тохиромжтой цоожтой чемодан
- Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
- Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
- Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
- Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
- Хувийн ариун цэврийн хэрэгсэл
- Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
- Зургийн камер, аппарат
- Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
- Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
- Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
- Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
- Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур
Нислэг, тээвэрлэлт
- Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
- Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
- Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
- Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.
Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай
- Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
- Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
- Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
- Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.
Шингэн зүйл гэдэгт:
- Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
- Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
- Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
- Шүршдэг бүтээгдэхүүнүүд
- Бусад ижил төрлийн шингэн зүйлс
Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа
Гар тээш
- Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.
Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш
- Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.