ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  • Аяллын код: G8-6
  • Аяллын чиглэл: БАНГКОК -ПАТТАЯА-АЮУТТАЯА
  • Аялын хугацаа: 8 өдөр/ 7 шөнө
  • Аяллын огноо: 11/5, 11/12, 11/19, 11/26, 12/3, 12/10
  • Аяллын үнэ: 4,890,000₮
  • Холбоо барих: 80202050, 99061160, 70001160

Аяллын хүсэлт илгээх

БАНГКОК – ПАТТАЯА – АЮУТТАЯА

ТАЙЛАНДЫН АЯЛАЛ

Гэр бүлээрээ аялагч, найз нөхөд, дурлалт хосууд, адал явдал хайгч хэн бүхний хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангасан дэлхий дээрх цөөхөн аялал, амралтын бүсүүдийн нэг болох Паттаяа болон Тайландын нийслэл Бангкок хотоор хамтдаа аялцгаая.

Аяллын онцлох зүйлс:

  • Цаг хугацаа хэмнэсэн Шууд нислэгтэй
  • Бангкок: Хааны ордон, Хаш бурханы сүм,  Central World худалдааны төв
  • Паттаяа: Гайхамшигт наран шарлагын газрууд, үзэсгэлэнт арлуудын аялал
  • Аюуттаяа – ЮНЕСКО-ийн соёлын өвд багтсан хуучин нийслэлийн дурсгалт цогцолбор
  • Кoh Larn Coral Island – Алтайн элст шүрэн арлын аялал
  • Сиам усан парк 
  • Сонирхолтой, хөгжилтэй, адал явдалт хөтөлбөрт аяллууд

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

  • Өглөө 06:30 цагт шинэ Чингис Хаан нисэх онгоцны буудалд цуглана.
  • Бүртгэлээ хийлгээд МИАТ компанийн шууд нислэгээр өглөөний 10:00 цагт Тайландын нийслэл Бангкок хотыг зорин хөөрч орон нутгийн цагаар 17:30 цагт Бангкокийн Суварнабум нисэх онгоцны буудалд газардана.
  • Хилээр нэвтэрсний дараа бид Бангкок хотын төвд байрлах 5 одтой зочид буудалдаа ирж оройн хоолоо идээд амарна.
    Зочид буудал: The Berkeley Hotel Pratunam 5* / Baiyoke Sky Hotel 5*
    Хоол: Оройн хоол
  • Өглөөний цайны дараа Бангкок хотын аяллаа эхэлнэ. Тайландын эзэн хааны ордон Их Ордон (Grand Palace) болон эзэн хааны шүтээн  Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha)  үзнэ.
  • Үүний дараа Тайландын үндэсний, урт сүүлт завиар Бангкок хотын дундуур урсах “Эх гол” хэмээн орчуулагдаж болох Чао Прая (Chao Rhaya) мөрнөөр аялана. 104 м өндөр Үүрийн Туяа (Wat Arun) хэмээх хамгийн өндөр хийдийг харна.
  • Өдрийн хоолоо мөрний эрэг дээрх задгай ресторанд иднэ. Дараа нь 42 м урт (Гандангийн Жанрайсаг бурхан 40 м өндөр) зүүрмэглэж буй Будда бурханг агуулж байдаг, хамгийн эртний сүм болох Ват По (Wat Pho) зэрэг бидний монголчуудын хувьд үзүүштэй, сонирхолтой газруудаар тус тус аялна.
  • Оройн хоолоо Тайландын хамгийн өндөр барилга болох “Bayoke Sky Tower”-ийн 84 давхарт олон улсын буфет хоол зооглоод зочид буудалдаа ирж амарна.
    Зочид буудал: The Berkeley Hotel Pratunam 5*/ Baiyoke Sky Hotel 5*
    Хоол: Өглөө, Өдөр, Оройн Хоол.
  • Өглөөний цайны дараа бид Тайландын амралт, аялал жуулчлалын гол бүс болох Паттая (Pattaya) хот руу автобусаар аялна. Паттаяа нь Бангкок хотоос 150км зайтай.
  • Замдаа бид “Nong Nooch” цэцэрлэгт хүрээлэнд очиж Тай үндэсний соёлын шоу болон Зааны шоу үзнэ.
  • Паттаяад ирээд Тайландын хамгийн том бөгөөд дээд ангилалын үнэт эдлэлийн төв Жэм Галлерай (Gem Gallery) -р зочилж шүр сувд худалдан авах боломжтой.
  • Паттаяа далайн эрэгт байлах зочид буудалд ирж байрлана.
    Зочид буудал: Pullman Pattaya Hotel G 5*.
    Хоол: Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
  • Өнөөдөр чөлөөт амралтын өдөр ба та өөрийн сонирхсон зүйлээ хийж амрах боломжтой.
  • Та энэ өдөр өөрийн хүссэнээрээ байх чөлөөт амралтын өдөр ба та зочид буудалдаа амрах, далайн эргээр зугаалах, наран шарлагын газарт биеэ шарах, Патаяа хотын төвөөр хэсэх, дэлгүүр хэсэх зэргээр чөлөөт цагаа өөрийн хүссэнээр өнгөрөөх боломжтой. Патаяа хотод хэд хэдэн том худалдааны төвүүд байдаг.
  • Мөн үдэш нь та Паттая хотын шөнийн амьдралтай танилцаж шоу цэнгээний гудам (Walking Street) –аар зугаалах боломжтой. Энэхүү гудамж нь баар, диско клуб, стриптиз клубууд, рок хөгжмийн хамтлагийн тоглолттой фаб, Тай боксын бооцоот тоглолт  зэрэг төрөл бүрийн зугаа цэнгээний газруудтай.
    Зочид буудал: Pullman Pattaya Hotel G 5*.
    Хоол: Өглөөний цай
  • Өглөөний цайны дараагаар Coral island буюу Шүрэн арал руу завиар явна. Арал дээр цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн усанд орж, наран шарлагын газарт тааваараа амрахаас гадна  шүхрээр татуулах, усны мотоцикл унах, далай доогуур аялах, банана завиар татуулах гэх мэт усан спортуудаас нэмэлт төлбөртэйгөөр зугаацаж болно. Арал дээр далайн гаралтай өдрийн хоол иднэ.
  • Шүрэн арлаас буцаж ирээд  оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна.
    Зочид буудал: Pullman Pattaya Hotel G 5*.
    Хоол: Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
  • Өглөөний цайны дараагаар буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Бангкок хот руу хөдөлнө.
  • Бид Паттаяа-аас аяллын автобусаар 2.5 цаг яваад Бангкок хотын төвд байрлах зочид буудалдаа ирнэ.
  • Энэ өдөр шоппинг хийх чөлөөт өдөр бөгөөд та бүхэн – Хамгийн том худалдааны төв, Central World – Дэлхийн шилдэг Брэнд бүтээгдэхүүнүүд, Siam Paragon – Дээдсүүдийн зорьдог төвөөр зочилж хэрэгцээт зүйлсээ худалдан авч болно
    Зочид буудал: The Berkeley Hotel Pratunam 5* / Baiyoke Sky Hotel 5*
    Хоол: Өглөөний цай
  • Энэ өглөө бид Бангкок хотын төвөөс 80км зайтай орших Тайландын эртний түүхэн хот болох Аюутаяа руу өдрийн аяллаа эхэлнэ.
  • ЮНЕСКО-ийн дэлхийн соёлын өвийн бүртгэлд орсон энэхүү хот нь 1350- 1767 оныг хүртэл, 400-н жилийн турш Сиамын эзэнт гүрний нийслэл гэгдэж байсан бөгөөд энэ хотыг үе дамжин нийтдээ 33 хаан захирч байжээ. 1700 оны үед хотын нийт оршин суугчдын тоо 1 сая-д хүрч байв. 1767 онд Эртний Бурма ( одоогийн Мянмар) улсын цэргүүд уулгалан довтолж, энэхүү гайхамшигт хотыг үнсэн товорго болгосон байна.
  • Аяллын хугацаанаас хамаарч бид аяллын төгсгөлд Бангкокд буцаж ирээд хамгийн том худалдааны төв болох MBK shopping centre дээр зогсож шоппинг хийнэ. Дэлгүүр орохгүй аялагчид буудалдаа ирж амарна.
    Зочид буудал: The Berkeley Hotel Pratunam 5* / Baiyoke Sky Hotel 5*
    Хоол: Өглөөний цай, өдрийн хоол
  • 11:30 цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Сиам усан парк очиж бүтэн өдрийг зугаатай өнгөрөөнө. Сиам усан парк нь Тайланд улсын анхны бөгөөд хамгийн том усан парк юм. Хүүхэд, насанд хүрэгчдэд зориулсан олон янзын усан гулгуур байдгаас гадна нялх хүүхдийг зугаацуулах талбай хүртэл байдаг.
  • Эндээс бид онгоцны буудал явах ба Орой онгоцны буудал дээр ирээд 21:30 цагт бүртгэлээ хийлгэж  20:50 Улаанбаатарын чиглэлд ниснэ.
    Хоол: Өглөөний цай, өдрийн хоол
  • Монголын цагаар өглөө 04:10 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд бууснаар бид мартагдашгүй дурсамж дүүрэн аяллаа өндөрлөнө.

АЯЛЛЫН ҮНЭ:

Хөтөлбөртэй аяллын үнэ

* Том хүн: 4,890,000 төг
* Хүүхэд 2-5.99 нас: 3,790,000 төг  (нэмэлт оргүй)
* Хүүхэд 6-11.99 нас: 3,990,000 төг (нэмэлт оргүй)

Хөтөлбөрт аялын үнэд багтсан зүйлс:

  • УБ - Бангкок - УБ хоёр талын онгоцны тийз
  • Монгол хэлтэй аяллын хөтөч, орчуулагч
  • Бангкок хотод байрдах хотын төвийн 5 одтой зочид буудал The Berkeley Hotel Pratunam 5* https://www.berkeleypratunam.com/ Baiyoke Sky Hotel 5* https://www.baiyokehotel.com/
  • Паттаяад байрлах далайн эргийн 5 одтой зочид буудал Pullman Pattaya Hotel G. http://www.pullmanpattayahotelg.com/
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ
  • Гадаадад зорчигчийн аяллын даатгал
  • Хөтөлбөрт багтсан үзвэр, үйлчилгээний хураамж

Үнэд багтаагүй зүйлс:

  • Хувийн хэрэглээний зардал
  • Аяллын үнэ, хөтөлбөрт багтаагүй бусад зардал
  • ОУ-ын нислэгийн илүү тээшний хураамж
  • Аяллын хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй

АЯЛЛЫН ХУВААРЬ:

АЯЛЛЫН ХУГАЦААҮНЭАялал захиалга
111/05-11/124,890,000 ₮Аялал захиалах
211/12-11/194,890,000 ₮Аялал захиалах
311/19-11/264,890,000 ₮Аялал захиалах
411/26-12/034,890,000 ₮Аялал захиалах
512/03-12/104,890,000 ₮Аялал захиалах
612/10-12/174,890,000 ₮Аялал захиалах
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ

Шаардлагатай бичиг баримт

  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
  • Вакцины гэрчилгээг утсан дээрээ юмуу хэвлэж биедээ авч явах
  • 18 нас хүрээгүй хүүхэд хууль ёсны харгалзан дэмжигчээс (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ.
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.

Жирэмсэн аялагч, зорчигч

  • Та манай аялал хариуцсан менежертэй холбогдон аяллын ачаалал, гарч болох эрсдэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсны дараа аяллын шийдвэрээ гарга уу!
  • Мөн жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
  • Жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн аялалд хамрагдах, тухайн агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой. Маягтыг эндээс авна уу.
  • Энэхүү магадалгааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд аливаа агаарын тээвэр нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй болохыг анхаараарай.
  • Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
  • Аялалд тохиромжтой цоожтой чемодан
  • Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
  • Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
  • Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
  • Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
  • Зургийн камер, аппарат
  • Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
  • Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
  • Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
  • Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
  • Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур

Нислэг, тээвэрлэлт

  • Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
  • Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
  • Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
  • Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.

Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай

  • Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
  • Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
  • Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
  • Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.

Шингэн зүйл гэдэгт:

  • Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
  • Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
  • Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
  • Шүршдэг бүтээгдэхүүнүүд
  • Бусад ижил төрлийн шингэн зүйлс

Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа

Гар тээш

  • Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.

Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш

  • Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.