ТУЙЛЫН ТУЯА ХАРАХ АЯЛАЛ
Хорвоогийн хамгийн содон агаад олж үзэхэд хэцүү зүйл бол туйлын туяа билээ. Зөвхөн хойд өмнөд туйлын бүслүүрт жилийн хэдхэн сард л ажиглагддаг уг үзэгдэл нь аялагч бүхний мөрөөдлийн хязгаарт оршдог гэхэд хилсдэхгүй. Харин аялагч та хамгийн хямд боловч тав тухтай байдлаар мөрөөдлөө биелүүлэх боломжтой боллоо.
Мөнхийн хөрш ОХУ – ын нийслэл Баатар хот Москва, уран баримал, урлагын цуглуулга болох Санкт-Петербург хотуудын өвлийн үзэсгэлэнт төрхтэй танилцангаа байгаль эхийн бүтээсэн хамгийн үзэсгэлэнт бүтээл болох Туйлын туяаг үзэх аялалдаа таныг урьж байна. Газарчин – Таны аяллын хөтөч тав тух, баялаг хөтөлбөр, адал явдал, мартагдашгүй дурсамжийг бүтээх боломжийг та бүхэнд санал болгож байна.
Аяллын гол үзэх зүйлс:
- Тав тух, цаг хугацаа хэмнэх Олон улсын болон Хот хоорондын Шууд нислэгтэй
- Москва: Кремль, Улаан талбай, Аврагч Христийн сүм, Новодевичийн сүм, Ялалтын хаалга, Кутузовскийн өргөн чөлөө, Арбатын гудамж, Зарядые Парк, Метроны аялал
- Мурманск: Алёша хөшөө, Ленин хөлөг онгоц, Кола хойг, Саами үндэстэн, Туйлын туяа, Мурманск хотын түүхийн музей,
- Санкт-Петербург: Василевски арал, Смолны сүм, Гэгээн Исаакын сүм, Аврагчийн сүм, Алдарт ЭРМИТАЖ музей,
- Сонирхолтой, хөгжилтэй, адал явдалт хөтөлбөр,
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:
Цэнхэр гарагийн хоймор Орос орны гайхамшигт хотууд болон байгаль эхийн хамгийн үзэсгэлэнт бүтээлүүдийн нэг болох Туйлын туяа үзэх аялал маань энэ өглөөний 7 цагт нисэх буудал дээр цугласнаар эхэлнэ. Таныг онгоцны буудалд хүрэлцэн ирмэгц аяллын хөтөч тосч аван онгоцондоо сууж Москва хотыг зорин ниснэ.
Москва хотын цагаар 11:35 минутад газардаад онгоцны буудал дээр өдрийн хоолоо идсэний дараагаар дамжин нислэгээр Мурманск хотыг зорино. Хойд туйлын бүслүүрт хамаарах тус хотод ирээд зочид буудалдаа байрлан аян замын алжаал ядаргаагаа тайлан амарна.
Байрлах: Зочид Буудал Хоол: О/х
Энэ өдөр бид Мурманск хоттой танилцана. Алслагдсан тосгон хэдий ч ирсэн хэн бүхний нүдийг хужирлаж зүрхийг булаадаг гайхалтай үзмэрүүд энэ хотод бий. Бидний аялал Дэлхийн 2-р дайны дурсгал болох Алёша үзсэнээр эхэлнэ. Түүнчлэн Хойд туйлын хамгаалагчдад зориулан босгосон 34метр өндөр хөшөө, анхны цөмийн зэвсэг тээвэрлэгч Ленин хөлөг онгоц зэргийг үзээд өдрийн хоолоо иднэ.
Өдрийн хоолны дараа бид эх газрын хязгаар болсон Кола хойгийн түүхээр аялна. Бүс нутгийн онцлог, амьдралын хэв маягийг бүхэлд нь багтаасан түүхийн музейг үзэж дуусаад орой 17:00 цагийн орчимд буудалдаа ирж амарна. Оройн хоолоо идсэний дараагаар цаг агаарын байдлыг тааруулан гайхамшигт туйлын туяа үзэхээр явна.
Аяллын алжаалаа тайлж зочид буудалдаа тухлан амарсны дараагаар бид өглөөний 11:00цагт хойд зүгийн нэгэн төлөөлөл болох Саами үндэстний амьдрал, аж байдалтай танилцах аяллаа эхэлнэ. Хүн ба байгалийн зохилдлогод тулгуурлан байгаль эхийн нарийн шүтэлцээнд нүүдэлчин соёлоо хадгалан өдий болтол амьдран сууж буй цаа буга малладаг Оросын нэгэн ястан юм.
Хөвсгөлийн тайгад суух цаатан түмнээс ялгаатай нь Хааски нохой тэжээж, цаа бугадаа чарга хөллөн явдаг байна. Бид энд цаатны урц болон Цаа буга хэрхэн малладаг талаар сонирхож танилцаад нутгийн түмний онгод шүтээнд залбиран аян замын өлзий хүсэх боломжтой.
Өдрийн хоол зооглосны дараагаар бид Саами ястны уламжлалт тоглоомоор тоглож, Цаа чаргаар явж, хүсвэл үндэсний хувцсыг нь өмсөн цаа бугатай зургаа татуулах боломжтой. Орой нь бид хойд зүгийн яруу тансаг байгалиар аялсаар зочид буудалдаа ирж оройн хоолоо зооглоод тухлан амарна. Орой та хүсвэл халуун саунд орох боломжтой. Цаг агаарын байдлыг тааруулан гайхамшигт туйлын туяа үзэхээр явна.
Байрлах: Зочид буудал. Хоол: Ө/ ц, Ө/х, О/х
Энэ өдөр Мурманск хотоос Санкт-Петeрбург хотын зүг 12:05 цагт ниснэ. Ойролцоогоор 2 цаг орчим яваад Санкт-Петрбург хотноо ирж өдрийн хоолоо зооглоно. Тус хот нь нийслэл Москваг ч үл дагуулам үзэсгэлэн төгөлдөр хот бөгөөд уран барилга, эртний түүхийн сор болсон бүтээлүүдээрээ алдартай.
Өдрийн хоолоо амтархан зооглосны дараагаар бид Василевски арал, Смолны сүм, Гэгээн Исаакын сүм, Аврагчийн сүм зэрэг дундад зууны үед баригдсан хамгийн гайхамшигт үзмэрүүдтэй танилцана. Оройн хоол буудалдаа зооглоно.
Байрлах: Зочид буудал. Хоол: Ө/ц, Ө/х, О/х,
Амтат өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараагаар та хүссэн зүйлсээ хийх боломжтой. Ойр орчмоор зугаалах, дэлгүүр хэсэх, хотын зарим хэсгүүдтэй танилцах, эсвэл зүгээр л зочид буудалдаа амрах зэргээр өдрийг өнгөрөөх боломжтой.
Байрлах: Зочид буудал. Хоол: Ө/ц
Өглөөний цайны дараагаар бид хүн төрөлхтний үнэт өв болох яруу тансаг Эрмитажийн музейг үзнэ. Нийтдээ 2 давхар, 100 гаруй танхимаас бүтэх энэхүү гайхамшигт музей нь нийт өвийн тоогоор Дэлхийд 2-р байрт эрэмбэлэгддэг бөгөөд байгуулагдаад даруй 250 гаруй жилийн нүүрийг үзжээ.
Үүний дараагаар бид нисэх буудлын зүг нисч оройн 18:00 цагын нислэгээр москва хотыг зорин ниснэ. Москва хотод газардмагцаа зочид буудалдаа ирж хоолоо зоог бариад тухлан амарна.
Байрлах: Зочид буудал. Хоол: Ө/ц, Ө/х, О/х
Бидний аяллын нэгэн сонирхолтой хэсэг болох Баатар хот Москвагийн аялал энэ өглөөний 9 цагт эхэлнэ. Ойролцоо байрлах эмнэлзүйн лабораторид PCR шинжилгээ өгсөний дараагаар төгс үзэмж бүхий аврагч Христийн сүм, Ялалтын хаалга, Новодевичий хийд, Оросын армийн агуу удирдагчдын нэг болох Михаил Илларионович Кутузовын нэрэмжит өргөн чөлөө зэргээр зочлоно.
Өдрийн хоолоо ойролцоо байрлах ресторанд идээд үргэжлүүлэн метрогоор аялах бөгөөд зүрх булаам үзэсгэлэнтэй галт тэрэгний буудлууд болон олон олон сонирхолтой үзмэрүүдийг үзэж явсаар ОХУ – ын эдийн засаг, хөгжил дэвшлийн үзэсгэлэн болох ВДНХ цогцолборт хүрнэ. Тус газарт өвлийн жинхэнэ дүр төрхийг сэтгэлээ шингээн урласан үзэсгэлэнт чимэглэлүүдийн дор дурсгалын зургаа татуулаад хотын аяллаа өндөрлөж зочид буудалдаа ирж тухлана.
Байрлах: Зочид буудал. Хоол: Ө/ц, Ө/х, О/х
Өглөөний цайны дараагаар зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд тус улсын нэрийн хуудас болох Улаан талбайн аяллаа эхэлнэ. Кремлийн Ордон, Улаан Талбай, агуу эх орны дайны бэлгэдэл Мөнхийн гал зэргийг үзээд өдрийн хоолоо алдарт ГАМ ГАЛЛИРЕЙ – д иднэ.
Өдрийн хоолны дараа Москва хөгжил дэвшлийн бэлгэдэл болох Зарядые Паркаар зочилно. Тус цогцолбор нь анх 2017 онд баригдсан бөгөөд орчин үеийн техник технологийг шингээсэн гайхалтай бүтээн байгуулалт болж чаджээ. Энд та “Москва дээгүүр нисэх” хэмээн нэрийддэг хөтөлбөрт хамрагдах боломжтой. Хотын аяллаа өндөрлүүлээд нисэх буудлын зүг хөдөлнө. Оройн 21:30 цагт гэрийн зүг мөнгөн хөлгийн жолоо залж маргааш өглөөний 8:30 цагт газардсанаар бидний дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.
Байрлах: Зочид Буудал Хоол: Ө/ц, Ө/х
АЯЛЛЫН ҮНЭ:
Том хүн
* 6’890’000₮ (2 том хүн 1 өрөөнд байрлах нэг хүний үнэ)
12 нас хүртэлх хүүхдийн үнэ
* 5’590’000₮ (ээж, аавын хамт нэг ортой)
Аялын үнэд багтсан зүйлс:
Үнэд багтаагүй зүйлс:
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
- Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
- Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайнаар болон утсаар холбогдож тодруулах.
- Аялал захиалгын онлайн хуудсыг бөглөж, аяллын гэрээтэй танилцаад, аяллын урьдчилгаа төлбөрийг төлснөөр таны аялал баталгаажна.
Шаардлагатай бичиг баримт
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
- Аяллын даатгалын бичиг баримт
- 18 нас хүрээгүй хүүхэд хууль ёсны харгалзан дэмжигчээс (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ.
- Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
- Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.
Жирэмсэн аялагч, зорчигч
- Та манай аялал хариуцсан менежертэй холбогдон аяллын ачаалал, гарч болох эрсдэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсны дараа аяллын шийдвэрээ гарга уу!
- Мөн жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
- Жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн аялалд хамрагдах, тухайн агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой. Маягтыг эндээс авна уу.
- Энэхүү магадалгааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд аливаа агаарын тээвэр нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй болохыг анхаараарай.
- Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
- Аялалд тохиромжтой цоожтой чемодан
- Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
- Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
- Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
- Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
- Хувийн ариун цэврийн хэрэгсэл
- Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
- Зургийн камер, аппарат
- Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
- Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
- Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
- Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
- Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур
Нислэг, тээвэрлэлт
- Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
- Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
- Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
- Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.
Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай
- Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
- Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
- Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
- Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.
Шингэн зүйл гэдэгт:
- Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
- Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
- Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
- Шүршдэг бүтээгдэхүүнүүд
- Бусад ижил төрлийн шингэн зүйлс
Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа
Гар тээш
- Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.
Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш
- Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.