ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  • Аяллын код: G8-16
  • Аяллын чиглэл: УБ-ЭРЭЭН-ХӨХ ХОТ-САНЬЯА-УБ
  • Аялын хугацаа: 10 өдөр / 9 шөнө
  • Аялал эхлэх огноо: 11/07, 11/14, 11/21, 11/28
  • Аяллын үнэ: 3.490.000₮
  • Холбоо барих: 80202050,70001160

Аяллын хүсэлт илгээх

УЛААНБААТАР - ЭРЭЭН - ХӨХ ХОТ- САНЬЯА ХОТ

ХАЙНАНЬ АЯЛАЛ + ХӨХ ХОТ

Аяллын онцлох зүйлс:

  • Газрын диваажин Хайнан арлын үзэсгэлэнт Саньяа хотын аялал
  • Дархан цаазат газар бүхий Сармагчны арал үзэх
  • Зөөлөн, торгон элст далайн эргийн аялал
  • Худалаа, үйлчилгээний томоохон төвүүд
  • Саньяа хотын хамгийн том усан парк

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

  • Энэ өдөр аялагчид 16:50 цагийн галт тэрэгээр Замын Үүдийг зорино.
  • Энэ шөнө галт тэрэгэнд хононо
  • Өглөө 7:15 цагт Замын үүдэд ирж цааш Эрээн хотын хил гаалиар гарна. Үүний дараа жуулчдын автобусаар Хөх хотын зүг 5 цаг явж очино.
  • Хөх хотод ирж оройн хоолоо идээд буудалдаа тухлан амарна.

Зочид буудал; 4 одтой зочид бууудал
Хоол: оройн хоол

  • Өглөөний цайны дараа бид газрын диваажин гэгдэх Хайнан арлын Саньяа хотруу G54259 дугаарт нислэгээр 14:10 цагт нисч орой 19:30 цагт газардана.
  • Оройн хоолоо идсний дараа буудалдаа ирж амарна. Энэхүү оройг та бүхэн буудлын бассейнд сэлж цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой.

Зочид буудал; Summer beach resort hotel 4*
Хоол: өглөө, оройн хоол

  • Өглөөний цайгаа уусны дараа бид Хятад улсын аялал жуулчлалын 4А зэрэглэлийн бүс болох Сармагчны арлаар зочилно. Энэхүү газар нь зөвхөн Хятадад төдийгүй дэлхийн Макака төрлийн сармагчинг хамгаалдаг цорын ганц улсын хамгаалалттай бүс юм. Тус арал дээр нийт 2000 орчим сармагчин байдаг ба тэдгээрийг сургаж, өсөж үржүүлэх бодлого 1965 оноос эхэлсэн байдаг. Энд Ази тивийн хамгийн урт далай дээгүүрх агаарын дүүжин машин байдаг ба аялагчид сармагчны дархан цаазат газарлуу явах замдаа Саньяа арлыг дээрээс нь тольдонгоо усан дээрх тосгоны амьдралыг харах боломжтой.
  • Өдрийн хоолны дараа уугуул оршин суугчдын тосгон болох Ли Мяо тосгонд зочилно.
  • Үүний дараа бид шөнийн Саньяа хотыг харах Усан онгоцны аялал хийнэ.

Зочид буудал: Summer beach resort hotel 4*
Хоол: өглөө, өдөр, оройн хоол

  • Өглөөний цайны дараа бид Хайнан арлын 4А зэрэглэлийн Баруун арлын зүг хөдөлнө. Энэхүү арал дээр та бүтэн өдрийн турш амарч, наранд биеэ шарж мөн та нэмэлт төлбөртэйгөөр усны мотоцикл, завь, шүхэр гэх мэт усан спортуудаас сонгон авч үйлчлүүлэн цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой.
  • Өдрийн хоолны дараа сувдны үйлдвэрээр очиж сонирхох ба та бүхэн худалдан авалт хийх
    боломжтой.
  • Оройн хоолоо идсний дараа буудалдаа ирж амарна

Зочид буудал; Summer beach resort hotel 4*
Хоол: өглөө, оройн хоол

  • Өглөөний цайны дараа бид тус хотын хамгийн том усан паркаар зочилж бүтэн өдрийг тоглож, хөгжилдөн өнгөрүүлнэ. Атлантис усан парк нь бүх насныханд зориулсан тоглоомын хэсгүүдтэй ба мөн мини аквариум байдаг юм.
  • Оройн хоолны дараа буудалдаа ирж амарна

Зочид буудал ; Grand Soluxe Hotel & Resort Sanya5*
Хоол: өглөө, оройн хоол

  • Энэ өдөр та бүхэн чөлөөтэй тул өөрсдийн хүслээр буудалдаа амрах, ойр орчмын үзэсгэлэнт газруудаар зугаалах эсвэл дэлгүүр хэсч, худалдаа үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлэх боломжтой.

Зочид буудал; Grand Soluxe Hotel & Resort Sanya5*
Хоол: өглөө, өдөр

  • Өглөөний цайны дараа Саньяа хотын нисэх онгоцны буудалруу хөдөлнө. 07:05 цагийн нислэгээр нисч өдөр 12:45 цагт Хөх хотод газардана.
  • Хөх хотоос хүрэлцэн ирсний дараа шууп Эрээн хотын зүг хөдөлнө.
  • Эрээн хотын буудалдаа ирж тухлан амарна.

Зочид буудал: 4 одтой
Хоол: өглөө, өдөр

  • Өглөөний цайны дараа Эрээн хотын худалдааны төв, захаар явж худалдан авалт хийх боломжтой.
  • 12 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд өдөр 14:00 цагт хил нэвтрэх автобусандаа сууж Замын үүдэд хүрэлцэн ирнэ.
  • Орой 18.05 цагийн галт тэрэгээр Улаанбаатар хотын зүг хөдөлнө. Энэ шөнө галт тэрэгэнд хононо

Хоол: өглөөний цай

  • Өглөө 9:20 цагт Улаанбаатар хотод ирснээр бид бүхний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

АЯЛЛЫН ҮНЭ:

Том хүн: 3.490.000
(2 том хүн 1 өрөөнд байрлах нэг хүний үнэ)

12 нас хүртэлх хүүхдийн үнэ: 2.990.000
(ээж аавын хамт нэг ортой)

Аялын үнэд багтсан зүйлс:

  • УБ- Замын Үүд – УБ хоёр талын галт тэрэгний тасалбар
  • Хөх Хот – Саньяа - Хөх Хот хоёр талын дотоодын нислэгийн тийз
  • Монгол хэлтэй ӨвөрМонгол аяллын хөтөч, орчуулагч
  • Саньяа хотод байрлах 5 одтой зочид буудал
  • Хөх хотод байрлах 4 одтой зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан өглөөний цай, өдөр оройн хоол
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, хураамжийн үнэ
  • Хөтөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ
  • Гадаадад аялагчдын иж бүрэн даатгал

Үнэд багтаагүй зүйлс:

  • Хувийн хэрэглээний зардал
  • Хөтөлбөрт ороогүй нэмэлт үйлчилгээ
  • Нутгийн хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй

АЯЛЛЫН ХУВААРЬ:

ҮНЭАялал захиалга
11/073,490,000Аялал захиалах
11/143,490,000Аялал захиалах
11/213,490,000Аялал захиалах
11/283,490,000Аялал захиалах
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
  • Аяллын хөтөлбөр болон аяллын гэрээтэй сайтар уншиж танилцах,
  • Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлай чат болон утсаар холбогдож тодруулах: 80202060, 99061160, 70001160.
  • Та аялал захиалах бол аяллын эхлэх хугацаа, том хүний тоо, хүүхдийн тоо & нас, өөрийн бүтэн овог нэр, регистрийн дугаар, холбогдох утасны дугаар гэсэн мэдээллүүдийг бидэнд чатаар болон холбогдсон аяллын менежерийн утасны дугаарлуу илгээнэ үү.
  • Бид танд буцаагаад аяллын гэрээ болон хөтөлбөрийг илгээнэ.
  • Аяллын гэрээ байгуулж, урьдчилгаа 50%-ийн төлбөр төлснөөр таны суудал баталгаажна.
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
  • 18 нас хүрээгүй хүүхэд аав, ээжээсээ өөр хүнтэй хамт явж байгаа бол итгэмжлэл хийлгэсэн байх.
  • Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
  • Аялалд тохиромжтой цоожтой чемодан
  • Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
  • Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
  • Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
  • Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
  • Зургийн камер, аппарат
  • Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
  • Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
  • Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
  • Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
  • Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур

Нислэг, тээвэрлэлт

  • Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
  • Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
  • Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
  • Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.

Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай

  • Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
  • Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
  • Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
  • Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.

Шингэн зүйл гэдэгт:

  • Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
  • Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
  • Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
  • Шүршдэг бүтээгдэхүүнүүд
  • Бусад ижил төрлийн шингэн зүйлс

Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа

Гар тээш

  • Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 8 кг-аас хэтрэхгүй байх ёстой.

Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш

  • Та олон улсын нислэгээр зорчихдоо энгийн тийзтэй бол 30 хүртэл кгтээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.