ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  • Аяллын код: G8-16
  • Аяллын чиглэл: УБ-САНЯА-УБ
  • Аялын хугацаа: 8 өдөр / 7 шөнө
  • Аялал эхлэх огноо: 7/25, 8/1, 8/8, 8/15, 8/22, 8/29, 9/5, 9/12, 9/19, 9/26, 10/3, 10/10
  • Аяллын үнэ: 2,690,000₮ - 2,990,000₮
  • Холбоо барих: 80202050, 70001160

Аяллын хүсэлт илгээх

УЛААНБААТАР - САНЯА АЯЛАЛ /шууд нислэгтэй/

ХАЙНАН АЯЛАЛ

Аяллын онцлох зүйлс:

  • Газрын диваажин Хайнан арлын үзэсгэлэнт Саняа хотын аялал
  • Атлантис усан парк
  • Усан онгоцны аялал
  • Ойн хүрээлэн, Шилэн гүүр
  • “Romance Park” үндэсний шоу
  • Зөөлөн, торгон элст далайн эргийн аялал
  • Зайсан толгой & Агаарын дүүжин машин
  • Худалдаа, үйлчилгээний томоохон төвүүд

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

  • Аялагчид энэ орой 22:10 цагийн нислэгээр Улаанбаатараас Саняа-н чиглэлд 5 цаг нисэн Газрын диваажин Хайнан арлын Саняа хотод үүрийн 4 цагт ирнэ.
  • Энэ өдөр далайн эрэг дээр наранд биеэ шарж, бассейнд сэлж , буудлын эргэн тойрноор зугаалж мөн shopping хийж өдрийг өөрсдийн хүслээр тааваараа өнгөрүүлнэ.
    Зочид буудал: NARADA Resort Hotel Sanya Pleasant Bay 5* / Хоол: өглөөний цай
  • Үдээс өмнө Хайнан арлын алдарт сувдны дэлгүүрээр орно. Өдрийн хоолны дараа бид усан онгоцны аялалд гарна. Усан онгоцоор далайгаар аялж мөн усны хөгжилтэй тоглоомууд тоглож болно.
  • Оройн зоогонд шарсан махны ресторанд үхэр, хонь, тахиа, гахай, нугас, загас гэх мэтийн төрөл бүрийн шарсан мах болон халуун орны шинэхэн жимс, олон төрлийн хүйтэн зууш, халуун хоолыг өөрийн хүссэнээрээ амтархан идэх боломжтой. Дараа нь зочид буудалдаа байрлан амарна.
    Зочид буудал: NARADA Resort Hotel Sanya Pleasant Bay 5* /Хоол: өглөөний цай , оройн хоол

 

  • Өглөөний цайны дараа 5А зэрэзглэлийн Хайнаны уугуул иргэдийн аж амьдралыг харуулах Бинглан тосгонд хүрэлцэн ирж ойн адал явдал, шилэн, гүүр, зиплайнаар гулгах, go карт машин унах, бартаат замаар 4 дугуйт унах, эртний мөнгөн эдлэлийн музей, шувууны хүрээлэн болон галын наадам шоу үзүүлбэр зэргийг үзэх гайхамшигт нэг өдрйиг өнгөрүүлнэ /зарим экстрем тоглоомууд нэмэлт төлбөртэй/
    Зочид буудал: NARADA Resort Hotel Sanya Pleasant Bay 5* / Хоол: өглөөний цай, өдрийн хоол
  • Энэ өглөө тааваараа амарч байгаад буудлаас сэтгэл гарган бэлдсэн өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
    Зочид буудал: Narada Resort Hotel Sanya Pleasant Bay 5* / Хоол: өглөө
  • Өглөөний цайны дараа хурдны замаар 30 км аялж Атлантис усан паркад бүтэн өдрийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх болно. Та уг усан паркаар аялснаар адал явдал, баяр хөөрөөр бялхсан уур амьсгал дунд нэвтрэн орох болно. Атлантис усан парк нь жилийн дөрвөн улиралд нээлттэй байдаг бөгөөд 8 давхар байшинтай тэнцэх өндөр эгц босоо усан гулгуураас чөлөөт уналтаар унаж, 72 км/ц-н хурдтайгаар мушгиралдсан хоолойгоор дамжин Акул загасны аквариумны дундуур урсан гарч, нарны дулаан илч, усны хүчит давлагаа, зүйрлэшгүй баяр хөөрийг мэдрэх болно.
  • Оройн хоолоо идсэний дараа Саняа хотын алдартай аялал жуулчлалын паркаар зочилох ба түүх соёлыг харуулсан тоглолт, шоу үзүүлбэр болон цирк, гэрлийн шоуг үзнэ.
    Зочид буудал: NARADA Resort Hotel Sanya Pleasant Bay 5* / Хоол: өглөөний цай, оройн хоол
  • Энэ өглөө тааваараа амарч байгаад буудлаас сэтгэл гарган бэлдсэн өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
    Зочид буудал: Narada Resort Hotel Sanya Pleasant Bay 5* / Хоол: өглөөний цай
  • Өглөөний цай уусны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Саняа хотын томоохон моллуудын нэг болох Joy City дэлгүүрээр шоппинг хийнэ.
  • Үүний дараа агаарын дүүжин машинд сууж Саняа хотын бүхэлд нь тольдох ба тус хотын түүхийг харуулах ойн хотхоноор зугаална.
  • Оройн хоолоо идсэний дараа нисэх онгоцны буудлын зүг хөдлөх ба үүрийн 04:10 цагийн нислэгээр УБ хотыг зорин нисч өглөөний 09:10 цагт газардснаар бидний дурсамж дүүрэн аялал ийнхүү өндөрлөнө.
    Зочид буудал: NARADA Resort Hotel Sanya Pleasant Bay 5* / Хоол: өглөөний цай , оройн хоол

АЯЛЛЫН ҮНЭ:

Том хүн:

4 одтой зочид буудал: 2,690,000₮
5 одтой зочид буудал: 2,990,000₮

(2 том хүн 1 өрөөнд байрлах нэг хүний үнэ)

Хүүхдийн үнэ:

4 одтой зочид буудал: 2,190,000₮
5 одтой зочид буудал: 2,490,000₮

(ээж аавын хамт нэг ортой үнэ ба нэмэлт ор авах бол том хүний зардалтай ижил болно.)

Аялын үнэд багтсан зүйлс:

  • УБ- Саняа – УБ хоёр талын шууд нислэгийн тийз
  • Монгол хэлтэй аяллын хөтөч, орчуулагч
  • Саньяа хотод байрлах 5 одтой зочид буудал: Narada Resort Sanya Hotel Pleasant Bay 5*
  • Хөтөлбөрт заагдсан өглөөний цай, өдөр оройн хоол
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, хураамжийн үнэ
  • Хөтөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ
  • Гадаадад аялагчдын иж бүрэн даатгал

Үнэд багтаагүй зүйлс:

  • Хувийн хэрэглээний зардал
  • Хөтөлбөрт ороогүй нэмэлт үйлчилгээ
  • Нутгийн хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй

АЯЛЛЫН ХУВААРЬ:

Аяллын хугацаа 4* ЗОЧИД БУУДАЛ5* ЗОЧИД БУУДАЛАялал захиалга
7/25 – 8/012.690.000₮2.990.000₮Аялал захиалах
8/01 – 8/082.690.000₮2.990.000₮Аялал захиалах
8/08 – 8/152.690.000₮2.990.000₮Аялал захиалах
8/15 – 8/222.690.000₮2.990.000₮Аялал захиалах
8/22 – 8/292.690.000₮2.990.000₮Аялал захиалах
8/29 – 9/052.690.000₮2.990.000₮Аялал захиалах
9/05 – 9/122.690.000₮2.990.000₮Аялал захиалах
9/12 – 9/192.690.000₮2.990.000₮Аялал захиалах
9/19 – 9/262.690.000₮2.990.000₮Аялал захиалах
9/26 – 10/32.690.000₮2.990.000₮Аялал захиалах
10/3 – 10/102.690.000₮2.990.000₮Аялал захиалах
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
  • Аяллын хөтөлбөр болон аяллын гэрээтэй сайтар уншиж танилцах,
  • Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайн чат болон утсаар холбогдож тодруулах: 80202050, 99061160, 70001160.
  • Та аялал захиалах бол аяллын эхлэх хугацаа, том хүний тоо, хүүхдийн тоо & нас, өөрийн бүтэн овог нэр, регистрийн дугаар, холбогдох утасны дугаар гэсэн мэдээллүүдийг бидэнд чатаар болон холбогдсон аяллын менежерийн утасны дугаарлуу илгээнэ үү.
  • Бид танд буцаагаад аяллын гэрээ болон хөтөлбөрийг илгээнэ.
  • Аяллын гэрээ байгуулж, урьдчилгаа 50%-ийн төлбөр төлснөөр таны суудал баталгаажна.
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
  • 18 нас хүрээгүй хүүхэд аав, ээжээсээ өөр хүнтэй хамт явж байгаа бол итгэмжлэл хийлгэсэн байх.
  • Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
  • Аялалд тохиромжтой цоожтой чемодан
  • Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
  • Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
  • Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
  • Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
  • Зургийн камер, аппарат
  • Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
  • Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
  • Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
  • Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
  • Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур

Нислэг, тээвэрлэлт

  • Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
  • Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
  • Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
  • Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.

Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай

  • Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
  • Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
  • Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
  • Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.

Шингэн зүйл гэдэгт:

  • Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
  • Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
  • Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
  • Шүршдэг бүтээгдэхүүнүүд
  • Бусад ижил төрлийн шингэн зүйлс

Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа

Гар тээш

  • Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.

Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш

  • Та олон улсын нислэгээр зорчихдоо энгийн тийзтэй бол 23кг хүртэлх тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.