ХОНГ КОНГ АЯЛАЛ + ВЬЕТНАМ
Азийн бар орон болох Хонг Конг болон соёлын өв байгалийн гайхамшиг бүртдсэн Вьетнам улсын газрын диваажин Халонг булан, эртний түүхт Ханой хотуудын аялалдаа таныг урьж байна.
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:
- Шинэ нисэх буудал дээр цуглах цаг: 04:30
- Улаанбаатар хотоос өглөө 06:45 цагт Миат -ийн нислэгээр Хонг Конг хотын зүг нисч өдрийн 11:25 цагт газардана
- Ачаа тээшээ авсны дараа бид автобусандаа сууж буудалдаа очин бүртгэлээ хийлгээд үдээс хойш тус хотын аяллаа эхлүүлнэ.
- Хонг Конг хотыг бүхэлд нь харж болох Викториа өндөрлөгт (Victoria Peak) гарж хотын үзэсгэлэнг мэдрэнгээ дурсгалт зураг татуулах боломжтой.
- Үүний дараа бид Хонг Конгын аялал жуулчлалын гол бүсүүдийн нэг болох Оддын өргөн чөлөөгөөр (Avenue of stars) зугаалж алдарт жүжигчин “Bruce Lee”- ийн хөшөөг болон шөнийн гэрлэн шоуг үзнэ.
Зочид буудал: Regal Kowloon 4*
Хоол: Онгоцонд хоолтой, Оройн хоол
- Өглөөний цайны дараа бид .. цагийн нислэгээр Вьетнам улсын нийслэл хот болох Ханой хотыг зорин ниснэ.
- … цагт газардаж, хил гаалиар гарч, ачаа тээшээ авсны дараа автобусандаа сууж буудалдаа ирнэ.
- Энэ өдөр бид аян замын алжаалаа тайлж буудалдаа амарна.
Зочид буудал:
Хоол: аялагчид өөрсдөө
- Өглөөний цайны дараа бид Вьетнам улсын нийслэл, улс төр, худалдаа наймаа, соёл боловсролын төв хот болох Ханой хотын аяллаа эхэлнэ.
- Энэ өглөө бид бүхэн Вьетнам үндэстний мөргөл, залбиралын гол газруудын нэг болох “Хо Ши Мин” бунханы цогцолбороор зочилон сүм хийдийн өвөрмөц гоёмсог хийц, үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн, түүхт
хөшөө дурсгалыг үзэхээс гадна тэдгээрийг хэрхэн хүндэтгэл үзүүлэн, мөргөл үйлдэж байгааг сонирхох юм. - Үүний дараа бид Вьетнамын цэргийн түүхийн музейд хүрэлцэн ирж АНУ, Хятад болон Францын эсрэг явуулж байсан суртал ухуулга , баримт бичиг болон дайны үед олзлогдсон нисэх онгоц болон төв
байгууламжийг үзнэ. - Өдрийн хоолны дараа бид Ханой хотын хамгийн цэнгэг устай , 12га тайлбайг хамрах Хоан Киэм (Hoan Kiem) нуураар зугаалангаа нийт 36 гудамжаас бүрдэх Вьетнам улсын хэв маягийг бүрэн илэрхийлсэн Хуучин хотоор (Old Quarter) аялах юм.
- Мөн бид тус хотын хамгийн том худалдааны зах болох Дон Суань-аар (Don Xuan market) үйлчлүүлэх ба та өөрт хэрэгтэй бүхий л зүйлсийг хямд үнээр худалдан авах боломжтой.
- Вьетнам улсын соёл уламжлал, түүхийг бүрэн агуулсан ардын урлаг болох Усан дахь хүүхэлдэйн жүжигийг (Water puppet show) үзнэ.
- Орой буудалдаа ирж амарна.
Зочид буудал: ………….. 5*
Хоол: Өглөө, Өдөр
- Өглөөний цайны дараа бид Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн,маргад эрдэнийн уснаас ургасан гайхалтай шохойн чулуун уулсаараа алдартай Халонг Бэйе (Halong Bay) зүг хөдөлнө.(Ханой хотоос автобусаар 2 цаг орчим явна)
- 12:45 цагт бид 5одтой усан онгоцны бүртгэлээ хийлгэн орж, энэ өдрийн аяллаа эхэлнэ.
- Усан онгоцондоо сууж 13:30 цагт үзэсгэлэнт Бай Ту Лонг буланру (Bai Tu Long Bay) явах ба замдаа бид Вьетнам үндэсний амтат зоог барина.
- 15:00 цагт Кап Ла арал (Cap La Island) дээр ирж каяак завиар аялаж, далайд сэлж, байгалийн үзэсгэлэнг ажиглан амрах юм.
- 17:30 цагт усан онгоц дээрээ буцаж ирээд оройн үдэшлэг хийж (sunset party) цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ.
- Энэ шөнө бид усан онгоц дээр хонох ба та орой нь хөгжөөнт тоглоом тоглож, далайн амьтдыг харж эсвэл коктайл шимэнгээ амарч болох юм.
Зочид буудал:
Хоол: Өглөө, Өдөр, Орой
- Өглөөг бид Вьетнам үндэснийн Тай Чи дасгал хийн, өглөөний цай, кофегоо ууж эхлүүлнэ.
- Үүний дараа бид Халонг булангаар аялаж буй хэн бүхний заавал үзэх ёстой хамгийн үзэсгэлэнт, содон Тиен Кан Сон (Thien Canh Son Cave) агуйд зочилно.
- Усан онгоц дээрээ буцаж ирээд Вьетнам үндэсний хоолны үзүүлбэрийг үзэх ба хүсвэл та өөрийгөө сорин уг үзүүлбэрийг заавар тусламжтайгаар туршиж үзэх боломжтой.
- Өдрийн хоолоо усан онгоц дээр идсний дараа бид боомт дээр ирж Ханой хотруу явахдаа бэлтгэнэ.
- Оройн 17:00 цагт Ханой хотод ирээд буудалдаа амарна.
Зочид буудал:
Хоол: Өглөө, өдөр.
- Өглөөний цайны дараа бид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд нисэх онгоцны буудалруу хөдөлнө.
- … цагт Хонг Конг хотын зүг нисч … цагт газардана. Ачаа тээшээ авсны дараа автобусандаа суун буудалдаа хүрэлцэн ирнэ.
Зочид буудал:
Хоол: Өглөө, Орой
- Өглөөний цайны дараа бид тус хотдоо төдийгүй Азийн шилдэг сэдэвчилсэн парк болох Диснейлэнд паркийн зүг хөдөлнө. Тус парк нь бүх насныханд зориулсан 7 өөр төрлийн хэсгээс бүрддэг ба бидний
мэдэх бүхий л үлгэрийн баатруудыг эндээс харж , бүхэл өдрийг тоглож хөгжилтэй өнгөрүүлэх юм. - Оройн хоолоо идсний дараа буудалдаа ирээд явах бэлтгэлээ хангана.
Зочид буудал: Regal Kowloon 4*
Хоол: Өглөө, Орой
- Өглөөний цайны дараа бид 12:25 цагийн нислэгээр Улаанбаатар хотыг зорин ниснэ.
- … цагт газардаж, ачаа тээшээ авсны дараа автобусандаа сууж буудалдаа ирнэ.
Хоол: Өглөө, Онгоцонд хоолтой
АЯЛЛЫН ҮНЭ:
Том хүн: 6.890.000₮
(2 том хүн 1 өрөөнд байрлах нэг хүний үнэ)
12 нас хүртэлх хүүхдийн үнэ: 6.390.000₮
Аялын үнэд багтсан зүйлс:
Үнэд багтаагүй зүйлс:
АЯЛЛЫН ХУВААРЬ:
| АЯЛЛЫН ХУГАЦАА | Үнэ | Аялал захиалга |
|---|
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
- Аяллын хөтөлбөр болон аяллын гэрээтэй сайтар уншиж танилцах,
- Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлай чат болон утсаар холбогдож тодруулах: 80202060, 99061160, 70001160.
- Та аялал захиалах бол аяллын эхлэх хугацаа, том хүний тоо, хүүхдийн тоо & нас, өөрийн бүтэн овог нэр, регистрийн дугаар, холбогдох утасны дугаар гэсэн мэдээллүүдийг бидэнд чатаар болон холбогдсон аяллын менежерийн утасны дугаарлуу илгээнэ үү.
- Бид танд буцаагаад аяллын гэрээ болон хөтөлбөрийг илгээнэ.
- Аяллын гэрээ байгуулж, урьдчилгаа 50%-ийн төлбөр төлснөөр таны суудал баталгаажна.
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
- 18 нас хүрээгүй хүүхэд аав, ээжээсээ өөр хүнтэй хамт явж байгаа бол итгэмжлэл хийлгэсэн байх.
- Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
- Аялалд тохиромжтой цоожтой чемодан
- Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
- Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
- Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
- Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
- Хувийн ариун цэврийн хэрэгсэл
- Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
- Зургийн камер, аппарат
- Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
- Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
- Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
- Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
- Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур
Нислэг, тээвэрлэлт
- Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
- Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
- Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
- Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.
Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай
- Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
- Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
- Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
- Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.
Шингэн зүйл гэдэгт:
- Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
- Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
- Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
- Шүршдэг бүтээгдэхүүнүүд
- Бусад ижил төрлийн шингэн зүйлс
Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа
Гар тээш
- Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 8 кг-аас хэтрэхгүй байх ёстой.
Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш
- Та олон улсын нислэгээр зорчихдоо энгийн тийзтэй бол 30 хүртэл кгтээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.

















