КАЗАХСТАН - ҮЗБЕКИСТАН АЯЛАЛ
Аяллын онцлох зүйлс:
- Эртний түүхийн сурвалж бичигт олон арван удаа тэмдэглэгдэн үлдэж, Ази-Европыг холбосон түүхэн Торгоны замын аялалдаа та бүхнийг урьж байна. Цөөн хоногт багтаан ая тухтай аялангаа төвийн азийн чимэг болсон яруу тансаг хотуудын эртний түүхээр аялаарай. Нэгэн цагт Их монгол улсын бүрэлдэхүүнд багтаж байсан 2500 жилийн бахдам түүхт Самарканд, Бухар, Ташкент зэрэг хотуудыг нэгэн зэрэг үзэнгээ Алмати хотод дэлгүүр хэсэх боломжтой. 2 улсын 4 хотоор тав тухтай зочилж, эртний гайхам түүхээр аялцгаая.
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:
- Улаанбаатар хотоос ..:.. цагт Казахстан улсын Алматы хотруу шууд нислэгээр нисч очино
- Биднийг тус хотод газардах үед хөтөч болон жолооч тосч аван хотын аяллаа эхэлнэ. Алматы хотын заавал үзэх газар болох Панфиловын талбай, цул модон оньс бүхий Зенкоё сүм, Гэгээн Николасын сүм, үндэсний хөгжмийн зэмсгийн музей, тус хотын хамгийн том худалдааны төвүүдийн нэг болох ногоон захаар орж сонирхоно.
- Үүний дараа Алматы хотын ойролцоо байрлах Кок Тобе ууланд зочилж, хотын дүр төрхийг бүхэлд нь үзэх боломжтой. Далайн түвшнээс дээш 1100 метрийн өндөрт байрлах оргил өөд дүүжин тээврээр зорчиж хотыг бүхэлд нь ажиглах боломжтой. Орой нь зочид буудалдаа ирж тухлан амарна.
Зочид буудал: 4 одтой зочид буудал
Хоол: Оройн хоол.
- Өглөөний цайгаа уусны дараагаар бид Алматы хотын нисэх буудал руу хөдөлж өглөөний нислэгээр Узбекистан улсын нийслэл Ташкент хотыг зорино. Чингис хааны байлдан дагуулалтын үеээр сүйтгэгдсэн ч торгоны зам дагуух байршлынхаа хүчинд ахин сэргээгдсэн тус хот нь эртний түүхт Лалын улсын чухал дурсгалуудыг агуулдаг билээ.
- Бид Хаст Имамын талбай, Барак Хан медресе, Мазар Каффал Аль-Шаши бунхан, Мадрас хотын Кукелдаш, Ташкент хотын хамгийн эртний зах – Чорсу зэрэг эртний түүхт газруудаар аялна. Бидний өнөөдөр үзэх бас нэгэн сонирхолтой газар бол Амир Тимурын талбай болон Тусгаар тогтнолын талбай, тэдгээрийг холбосон үзэсгэлэнт өргөн чөлөөгөөр зугаалах боломжтой.
Зочид буудал: 4одтой
Хоол: Өглөөө, өдөр, оройн хоол
- Өглөөний цайгаа уусны дараагаар бидний аялал цааш үргэлжилнэ. Бид Ташкент хотын галт тэрэгний буудлаас 7:30 цагт Бухар хотыг зорин хөдөлж 11:20 минутанд Бухар хотод хүрэлцэн ирнэ. Эндээс бид шууд зочид буудалдаа хүрэлцэн очиж өрөөгөө хүлээн авч, тээшээ үлдээсний дараагаар Бухар хотын аяллаа эхэлнэ.
- Өнөөдрийн үзэх зүйлс маань өөр хоорондоо төдийлөн хол биш бөгөөд цаг хэмнэх үүднээс явган аялах болно. Өдгөөгөөс 1600 орчим жилийн өмнө бүтээгдсэн хаалга (арк), дундад зууны үеийн архитектурын сод бүтээл болох Саманидс бунхан, Чашма-Аюубын бунхан, Абу Фаюуд султаны Боло Хауз сүм, Пои Каляан цогцолбор зэрэг нь хүн төрөлхтний ур ухаан, архитектурын нарийн хийцийг шингээсэн сонгомол барилгууд билээ.
Үүний дараагаар бид Бухар хотын хамгийн үзэсгэлэнтэйд тооцогдох хэд хэдэн Мадраса (шашны сургууль) – аар зочилно. “Ляби-Хауз” цогцолборт хамаарах “Абдулазиз Хан”, “Кош”, “Улугбек”, “Кукелдаш”, “Надира Диван Беги” гэх мэт олон тооны мадрасаар зочилно. Завгүй өдрийн дараагаар зочид буудалдаа тухлан амрах туйлын таатай билээ.
Зочид буудал: 4 одтой
Хоол: Өглөө, өдөр, оройн хоол
- Энэ өдөр бид Бухар хотын аяллаа үргэлжлүүлэх болно. Та Накшбанди шашны долоон агуу суфигийн төрсөн газарт зочлох болно. Эртний Бухар хотыг шашны төдийгүй нийгмийн хүрээнд соён гэгээрүүлж, удирдаж байсан долоон ахан дүүсийн тус бүр нь өөр өөр өнгө аясыг агуулах 7 өөр цайзаар зочилж, тус хотын үүсэл гарал болон хөгжил дэвшлийн түүхтэй танилцах болно. Орой нь зочид буудалдаа ирж байрлан тухлан амарна
Зочид буудал: 4 одтой
Хоол: Өглөө, Өдрийн хоол
- Торгоны зам дагуух бидний аялал цааш үргэлжилсээр агуу түүх, яруу алдарт Самарканд хотод хүрэлцэн ирнэ. 7 – р зууны үед анх байгуулагдаж, Доголон Төмөр хааны үед хөгжлийн оргил үедээ хүрсэн гэгддэг тус хот нь дэлхийн соёлын төв гэж хэлж болохуйц газар байжээ.
- Бид тус хотод ирмэгцээ Самаркандын зүрхэнд “Улугбек”, “Тилла-Кори”, “Шер-Дор” гэсэн гурван гайхалтай үзэсгэлэнтэй мадрасаас бүрдэх Регистан талбайгаар зочилно. Дараа нь Гури-Эмирийн бунханд, алдарт Төмөрийн гүрний бунхан, дундад зууны үеийн “Биби Ханум” сүм, “Шахи-Зинда” булшны чуулга зэрэг нандин үзмэрүүд таны өмнө нууцаа дэлгэнэ. Мөн Улугбек ажиглалтын цамхагаар зочилж, боломжтой бол оддын гоо үзэсгэлэнг дурандна.
Зочид буудал: 4 одтой
Хоол: Өглөө, Өдөр, Оройн хоол
- Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараагаар чөлөөтэй. Энэ өдөр бид үзэсгэлэнт Самарканд хотод дэлгүүр хэсч бэлэг дурсгалын зүйлс худалдаж авах эсхүл хотын гудмаар зугаалах боломжтой. Өдөр нь бид зочид буудалдаа эргэн цуглаж галт тэрэгний буудал руу хөдөлнө. 15:50 цагт хурдан галт тэргээр Ташкент хотыг зорин хөдөлж оройн 19:40 цагт ирээд оройн хоолоо идээд зочид буудалдаа тухлан амарна.
Зочид буудал: 4 одтой
Хоол: Өглөө, Оройн хоол
- Өглөөний цайгаа уусны дараагаар зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Ташкент хотын нисэх буудлыг зорино. Эртний түүхийн бахархам гэрч болсон Узбекистан улсыг баяртайгаар үдээд Казахстан улсын өмнөд нийслэл Алматын хотод ахин нэг удаа зочлох болно.
- Өдрийн .. цаг … минутанд биднийг газардмагц жолооч маань тосон авч зочид буудалд хүргэж өгнө. Зочид буудалдаа байрласны дараагаар бид Алматы хотын брендийн дэлгүүр, захаар худалдан авалт хийх боломжтой.
- Оройн хоолоо амтархан зооглож, буудалдаа амарна.
Зочид буудал: 4 одтой
Хоол: Өглөөний цайнталья аялал
- Ахан дүүс гэмээр төв азийн нүүдэлчдийн өлгий нутгаар аялсан Торгоны замын аялал маань өндөрлөж байна. Алматы хотын нисэх буудлаас Улаанбаатар хотыг зорин нисэж Чингис Хаан нисэх онгоцны буудалд гзардсанаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө
Хоол:Өглөөний цай
АЯЛЛЫН ҮНЭ:
Том хүн: X.XXX.XXX
(2 том хүн 1 өрөөнд байрлах нэг хүний үнэ)
12 нас хүртэлх хүүхдийн үнэ: X.XXX.XXX
Аялын үнэд багтсан зүйлс:
Үнэд багтаагүй зүйлс:
АЯЛЛЫН ХУВААРЬ:
| АЯЛЛЫН ХУГАЦАА | ҮНЭ | Аялал захиалга |
|---|
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
- Аяллын хөтөлбөр болон аяллын гэрээтэй сайтар уншиж танилцах,
- Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлай чат болон утсаар холбогдож тодруулах: 80202060, 99061160, 70001160.
- Та аялал захиалах бол аяллын эхлэх хугацаа, том хүний тоо, хүүхдийн тоо & нас, өөрийн бүтэн овог нэр, регистрийн дугаар, холбогдох утасны дугаар гэсэн мэдээллүүдийг бидэнд чатаар болон холбогдсон аяллын менежерийн утасны дугаарлуу илгээнэ үү.
- Бид танд буцаагаад аяллын гэрээ болон хөтөлбөрийг илгээнэ.
- Аяллын гэрээ байгуулж, урьдчилгаа 50%-ийн төлбөр төлснөөр таны суудал баталгаажна.
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
- 18 нас хүрээгүй хүүхэд аав, ээжээсээ өөр хүнтэй хамт явж байгаа бол итгэмжлэл хийлгэсэн байх.
- Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
- Аялалд тохиромжтой цоожтой чемодан
- Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
- Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
- Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
- Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
- Хувийн ариун цэврийн хэрэгсэл
- Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
- Зургийн камер, аппарат
- Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
- Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
- Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
- Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
- Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур
Нислэг, тээвэрлэлт
- Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
- Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
- Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
- Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.
Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай
- Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
- Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
- Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
- Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.
Шингэн зүйл гэдэгт:
- Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
- Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
- Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
- Шүршдэг бүтээгдэхүүнүүд
- Бусад ижил төрлийн шингэн зүйлс
Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа
Гар тээш
- Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 8 кг-аас хэтрэхгүй байх ёстой.
Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш
- Та олон улсын нислэгээр зорчихдоо энгийн тийзтэй бол 30 хүртэл кгтээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.

















