ЧЭЖҮ АЯЛАЛ
Өмнөд Солонгосын Чэжү арал нь улсынхаа хамгийн том арал байхаас гадна бие даасан хотын статустай ганц бүс юм. Чэжү арал нь галт уулын арал бөгөөд ойролцоогоор 2 сая жилийн өмнө усан доорх галт уул дэлбэрснээс үүссэн.
Аялал жуулчлал нь орон нутгийн эдийн засгийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ арлыг заримдаа “Өмнөд Солонгосын Хавай” гэж нэрлэдэг. 1962 онд Өмнөд Солонгосын засгийн газар дотоод, гадаад аялал жуулчлалыг хянах, зохицуулах зорилгоор Солонгосын Үндэсний АЖКорпорацыг (KNTC) байгуулж, улмаар Солонгосын ҮАЖуулчлалын Нийгэмлэг (KNTO) болгон өөрчилжээ.
Энэхүү аяллалаар та Чэжү хотын үзэсгэлэнт газруудаар аялахаас гадна, Aqua planet jeju акуариум болон Шинхуа усан паркт бүтэн өдрийн турш хөгжилдөн тоглон өнгөрүүлнэ.
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:
-
- Шинэ нисэх буудал дээр цуглах цаг: 08:30
- Улаанбаатар хотоос өдөр 11:30 цагт Хүннү эйр -ийн нислэгээр Чэжү хотын нисэх буудал дээр 15:20 цагт газардана.
- Та бүхнийг компаний хөтөч жолооч тосон авч ARBORETUM THEME PARK ICE MUSEUM ” мөсөн
хотхонд сэрүү татуулан зочилж, 3D зургийн хүрээлэн, 5D
кино театр, Цэцэрлэгт хүрээлэнд зочилно
Оройн хоол иднэ. / Солонгос үндэсний хоол /
Зочид буудалдаа очин бүртгэл хийлгэнэ. Буудлын өрөөгөө
хүлээн авч амарна
Зочид буудал: Jeju Oriental Hotel 4* Хоол: Онгоцонд, Оройн хоол
Өглөөний цайны дараа бид бүхэн тогтсон цагт цуглараад Чэжүгийн зүүн хэсгээр амьдардаг уугуул иргэдийн аж амьдралыг харуулах “Эртний тосгон”-оор аялана. Энэ тосгон нь олон зуунжилийн өмнөх Чэжү арлын нутгийн ард түмний эдэлж, хэрэглэж байсан хоол хүнс, орон байртай танилцаж тухайн цаг үед очсон мэт сэтгэгдэл төрүүлдэгээрээ онцлого юм.
Өдрийн хоолны дараа AQUA PLANET JEJU аквариум усан доорх ертөнцтэй танилцана. Дараа нь Солонгос үндэсний хувцас өмсөж зураг авхуулах, солонгосын кимчи хийж үзэх аялал хийнэ.
Өглөөний цайгаа эртлэн уусны дараа бид бүхэн THE MAPARK – дэлхийн анхны морин паркаар зочилж 50 минутын монгол морьд болон Монголын авьяаслаг хүүхдүүдийн морин дээрх тоглолт үзнэ. Өдрийн хоолны дараа Шинхуа усан паркт хагас өдрийг өнгөрүүлнэ.
- Оройн хоолоо идээд буудалдаа амарна
Зочид буудал: Jeju Oriental Hotel 4* Хоол: Өглөө, Өдөр, Орой
-
Энэ өдөр чөлөөт өдөр. - Бидний байрлах буудалд нь хотын төвд тул шоппинг хийх, Казино тоглох, гэх мэт нэмэлт зүйлс хийх боломжтой .
Зочид буудал: Jeju Oriental Hotel 4* Хоол: Өглөө,
Зочид буудал:Hotel Хоол: Өглөөний цай
Энэ өдөр бид Үзэсгэлэнт Далайн эргээр зугаалангаа “Дүүжин гүүр”-ээр аялана. Дараа нь “Ёондум” /Dragon Head Rock/ буюу “Луунтолгойт хавцал цохиог”-г очиж үзнэ. Энэ хад нь лууны толгойн хэлбэртэй бөгөөд домогт өгүүлсэнээр энэ Луу Халла уулаас үхэшгүй мөнхийн залуу болгох навч авахаар явж байгаад уулын бурханыг хилэгнүүлж түүний суманд өртсөнөөр хад цохио болон хувирсан түүхтэй. Лууны толгой цохио нь тэнгэр өөд тэмүүлсэн байдалтай харагддаг. Чэжү арлаас 16:20 цагаас хөөрч Улаанбаатар хотын
“ Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд 20:00
| цагт бууснаар бидний дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө. |
Хоол: Өглөө, Өдөр
АЯЛЛЫН ҮНЭ: 3,990,000 - 4,190,000
Том хүн
* 3,990,000₮ – 4,190,000₮(2 том хүн 1 өрөөнд байрлах нэг хүний үнэ)
* 900,000 (ганцаар 1 өрөөнд байрлах бол)
Аялын үнэд багтсан зүйлс:
Үнэд багтаагүй зүйлс:
АЯЛЛЫН ХУВААРЬ
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
- Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
- Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайнаар болон утсаар холбогдож тодруулах.
- Аялал захиалгын онлайн хуудсыг бөглөж, аяллын гэрээтэй танилцаад, аяллын урьдчилгаа төлбөрийг төлснөөр таны аялал баталгаажна.
Шаардлагатай бичиг баримт
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
- Аяллын даатгалын бичиг баримт
- 18 нас хүрээгүй хүүхэд хууль ёсны харгалзан дэмжигчээс (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ.
- Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
- Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.
Жирэмсэн аялагч, зорчигч
- Та манай аялал хариуцсан менежертэй холбогдон аяллын ачаалал, гарч болох эрсдэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсны дараа аяллын шийдвэрээ гарга уу!
- Мөн жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
- Жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн аялалд хамрагдах, тухайн агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой. Маягтыг эндээс авна уу.
- Энэхүү магадалгааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд аливаа агаарын тээвэр нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй болохыг анхаараарай.
- Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
- Аялалд тохиромжтой цоожтой чемодан
- Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
- Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
- Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
- Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
- Хувийн ариун цэврийн хэрэгсэл
- Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
- Зургийн камер, аппарат
- Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
- Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
- Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
- Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
- Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур
Нислэг, тээвэрлэлт
- Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
- Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
- Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
- Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.
Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай
- Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
- Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
- Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
- Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.
Шингэн зүйл гэдэгт:
- Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
- Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
- Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
- Шүршдэг бүтээгдэхүүнүүд
- Бусад ижил төрлийн шингэн зүйлс
Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа
Гар тээш
- Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.
Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш
- Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.

















