ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  • Аяллын код: G10-2
  • Аяллын чиглэл: УБ - Бээжин - Тяньжин - Чэжү - Фукуока- Тианжин - Бээжин - УБ
  • Аялын хугацаа: 7 өдөр/ 6 шөнө
  • Аяллын огноо: 2025 оны 9 сар
  • Аяллын үнэ: 2,690,000 - 3,190,000₮
  • Холбоо барих: 80202070, 70001160
Хятад, Солонгос, Япон 3 улс дамнасан визгүй хөлөг онгоцны аялал

3 УЛСЫН ХӨЛӨГ ОНГОЦНЫ КРУИЗ АЯЛАЛ

Аяллын онцлох зүйлс:

  • Цаг зав хэмнэсэн шууд нислэгтэй болон газраар хосолсон
  • 261м урт MS Dream Cruise хөлөг онгоцон дээр 6 өдрийн турш байрлах
  • Хятад, Солонгос, Япон гурван улсыг дамнан визгүй зорчих
  • Чэжү арал, Сасебо/Нагасаки эргийн хотуудын хөтөлбөртэй тойрон аялал багтсан
  • Хөлөг онгоцон дээрх Ази болон Европын амтат хоолнууд мөн шоу үзүүлбэр, хөгжөөнт арга хэмжээнүүд
  • Хүүхдийн тоглоомын талбай болон усан сан
  • Худалдан авалт хийх дэлгүүр

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

  • Энэ өдөр бид бүхэн 16:00 цагт Улаанбаатар төмөр замын өртөөнд цугларна. 16:40 цагт УБ – Замын үүд чиглэлийн галт тэргэндээ суун Хятад улсыг зорин хөдлөнө.
  • Өглөөний 07:20 цагт Замын – Үүд хотноо ирэх бөгөөд галт тэргэнээс буун Эрээн хотын хил гаалиар нэвтрэн гарна.
  • Хилээр гарсны дараагаар Эрээн хотод өдрийн хоолоо идээд Тяньжин хотын зүг хөдлөнө. Орой нь Тианжин хотод зочид буудалдаа орж байрлан амрана.

Байрлах: Tianjin Pujing Weiting Hotel 4* зочид буудал | Хоол: Өдрийн хоол 

  • Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд хөлөг онгоцны аялал эхлэх боомтод хүрэлцэн ирж хөлөг онгоцондоо сууна.
  • Бидний Номхон далай дээрх хөлөг онгоцны круиз аялал ийнхүү эхлэнэ. Хөлөг онгоцон дээр төрөл бүрийн энтертайнмэнт үзүүлбэрүүд, бассейн, фитнесс болон шоппинг хийх зэрэг төрөл бүрийн үйл ажиллагаа байгаа тул та цагийг бүрэн дүүрэн, хөгжилтэй өнгөрүүлэх болно.
Байрлах: MS Dream Charming cruise | Хоол: Өглөө, өдөр, оройн хоол 
  • Энэ өдрийг бид бүхэн бүтэн өдрийн туршид хөлөг онгоцон дээр өнгөрүүлэх болно.
  • Номхон далайн үзэсгэлэнг хөлөг онгоцноос тольдонгоо, бүхэл өдрийн туршид онгоцон дээр болох хөгжөөнт арга хэмжээнд оролцож, шоу үзүүлбэрүүдийг үзэж сонирхон, Ази болон Европын төрөл бүрийн амтат хоолыг зооглон өнгөрүүлнэ.
  • Хөлөг онгоцон дээр мөн хүүхэд багачуудад зориулсан тоглоомын төв, усан гулсуур болон бассейн зэрэг багтсан байдаг.

Байрлах : MS Dream Charming хөлөг онгоц   | Хоол: Өглөө, өдөр, оройн хоол

  • Энэ өдөр бид өглөөний цайгаа уусны дараагаар Азийн Хавай гэгдэх Солонгос улсын үзэсгэлэнт Чэжү арлын усан боомтод хүрэлцэн ирнэ. Хөлөг онгоцоноос бууж үзэсгэлэнт Чэжү арлын автобустай өдрийн аялалдаа гарах болно.
  • Ийнхүү Чэжү арлын тойрон аяллаа өндөрлөн буцан хөлөг онгоцондоо сууж оройн хоолоо зооглоод аяллаа үргэлжүүлэх болно.

Байрлах: MS Dream Charming Cruise | Хоол: Өглөө, оройн хоол 

  • Энэ өглөө бид арлын Япон улсын Сасебо/Нагасаки эргийн хотын аяллаа эхлүүлнэ.
  • Сасебо/Нагасаки хотын эргийн өдрийн аяллаа эхлүүлэн … үзэж сонирхоод өдрийн аяллаа өндөрлүүлэн хөлөг онгондоо суух болно.
  • Нагасаки хот: Япон улсын Кюшю аралд орших, түүх соёлоор баялаг, дэлхийн хоёрдугаар дайны үеэр атомын бөмбөгт өртсөн хоёр дахь хот бөгөөд өнөөдөр дэлхийн энх тайвны бэлэгдэл болсон түүхэн хот билээ.
  • Сасебо хот: Японы Кюшю арлын баруун хойд хэсэгт Нагасаки мужид байршилтай боомтын хот бөгөөд Японы тэнгисийн цэргийн хүчин, АНУ-ын цэргийн хүчинтэй хамтарсан бааз байрладаг.

Байрлах: MS Dream Charming Cruise | Хоол: Өглөө, оройн хоол 

  • Энэ өдрийг бид бүхэн бүтэн өдрийн туршид хөлөг онгоцон дээр өнгөрүүлэх болно.
  • Номхон далайн үзэсгэлэнг хөлөг онгоцноос тольдонгоо, бүхэл өдрийн туршид онгоцон дээр болох хөгжөөнт арга хэмжээнд оролцож, шоу үзүүлбэрүүдийг үзэж сонирхон, Ази болон Европын төрөл бүрийн амтат хоолыг зооглон өнгөрүүлнэ.
  • Хөлөг онгоцон дээр мөн хүүхэд багачуудад зориулсан тоглоомын төв, усан гулсуур болон бассейн зэрэг багтсан байдаг.

Байрлах : MS Dream Charming хөлөг онгоц   | Хоол: Өглөө, өдөр, оройн хоол

  • Өглөө бид Тяньжиний боомтод хүрэлцэн ирэх бөгөөд MS Dream Charming Cruise дээр өнгөрүүлсэн 6 өдрийн аяллыг дуусган хөлөг онгоцноосоо бууна.
  • Тианжин хотоос Эрээн чиглэлд аяллын автобусаар явна.
  • Орой Эрээн хотод ирж зочид буудалдаа орж амрана.

Байрлах: Guodu Hotel зочид буудал | Хоол: Өглөөний цай 

  • Өглөө бид өглөөний цайгаа уусны дараагаар Эрээн – Замын Үүд чиглэлийн автобусанд сууж хилээр хоёр улсын хилээр нэвтрэнэ.
  • Оройн Замын Үүд – Улаанбаатар хотын чиглэлийн галт тэргэнд сууж Улаанбаатар хотыг зорино.

Байрлах: Галт тэрэг | Хоол: Өглөөний цай 

Өглөөний 09:20 цагт Улаанбаатар хотод хүрэлцэн ирснээр бидний дурсамж дүүрэн аялал ийнхүү өндөрлөнө.

АЯЛЛЫН ҮНЭ:

Том хүн :

  • Нислэгтэй: 2,690,000 – 3,190,000₮ +нислэгийн тийз

(Өрөөний сонголтуудаас хамаарч үнэ ялгаатай байна.)

Хүүхэд :

  • Нислэгтэй: 2,590,000 – 3,090,000₮ + нислэгийн тийз

(Өрөөний сонголтуудаас хамаарч үнэ ялгаатай байна.)

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • MS Dream Charming Cruise хөлөг онгоц дээрх 6 өдөр/ 5 шөнийн аялал
  • Эргийн хотуудын тойрон аялал
  • Монгол хэлтэй аяллын хөтөч, орчуулагч
  • Тяньжин хотод байрлах 4 одтой зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөлбөрийг дагуу угтах, үдэх тээврийн үйлчилгээ
  • Хөтөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ
  • Гадаадад зорчигчийн аяллын иж бүрэн даатгал
  • УБ - Замын Үүд - УБ 2 талын вагоны тасалбар

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Хувийн хэрэглээний зардал
  • Хөлөг онгоцны үйлчилгээний хураамж 1 хүний өдрийн 130HKD
  • Хөтөлбөрт багтаагүй бусад зардал
  • Япон улсын хилийн татвар /1000 иен/
  • УБ - Бээжин - УБ 2 талын нислэгийн тийз
АЯЛЛЫН ХУГАЦАА
АЯЛЛЫН ХУГАЦАА /нислэгтэй/АЯЛЛЫН БООМТУУДҮНЭАЯЛЛЫН ЗАХИАЛГА
09/21 - 09/28Тяньжин - Нагасаки - Чэжү- Тяньжин 2,690,000 - 3,190,000₮ +нислэгийн тийзАялал захиалах
ӨРӨӨНИЙ СОНГОЛТУУД
ӨРӨӨНИЙ СОНГОЛТХүний багтаамжҮНЭАЯЛЛЫН ЗАХИАЛГА
Цонхгүй өрөө2 хүний өрөө2,790,000₮Аялал захиалах
3 хүний өрөө2,690,000₮Аялал захиалах
Цонхтой өрөө 2 хүний өрөө2,990,000₮Аялал захиалах
3 хүний өрөө2,890,000₮Аялал захиалах
4 хүний өрөө2,790,000₮Аялал захиалах
Тагттай өрөө2 хүний өрөө3,190,000₮Аялал захиалах
3 хүний өрөө3,090,000₮Аялал захиалах
4 хүний өрөө2,990,000₮Аялал захиалах
MS DREAM CHARMING CRUISE ТАНИЛЦУУЛГА

MS Dream Charming Cruise нь Итали улсад 300 сая ам.долларын өртгөөр бүтээгдсэн ба 261м урт, 32м өргөн, нийт 2500 хүний багтаамж бүхий 77,500 тонн жинтэй хөлөг онгоц билээ.

Хөлөг онгоцон дээр байрлах ресторан лоунж:

  • Rigoletto Restaurant /оройн хоолны ресторан/
  • Traviata Restaurant /өглөөний болон оройн хоолны ресторан/
  • Cafe Corniche /Итали пицца ресторан/
  • Horizon Court /буффет хоолны ресторан/
  • Sterling Steakhouse /стейк ресторан/
  • Riviera Grill Bar /түргэн хоолны ресторан/

Үзвэр үйлчилгээ:

  • The Grand Piazza Atrium /4 давхар задгай талбай бүхий амьд хөгжмийн тоглолт, үзвэр үйлчигээний хэсэг/
  • Explores Bar /кофе, амттан, нарийн боов, дарс, шар айргаар үйлчлэх хэсэг/
  • Atrium Boutiques /нэрийн дэлгүүр/
  • Princess Sea Theatre
  • Princess Sea Monte Carlo казино
  • Atrium lounge
  • Vista lounge
  • Wheelhouse Bar /өдрийн цагаар төгөлдөр хуурийн тоглолт, оройн цагаар англи паб/
  • Premier Cru Bar
  • Seaview Bar
  • Sundaes Bar
  • Oasis спа цогцолбор
  • Riviera усан сан
  • Фитнесс төв, аэробикийн студи
  • Видео тоглоомын өрөө
  • Хүүхдийн төв болон усан сан
  • Спортын талбай
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
  • Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
  • Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлай чат болон утсаар холбогдож тодруулах: 80202070, 99061160, 7001160.
  • Та аялал захиалах бол аяллын эхлэх хугацаа, том хүний тоо, хүүхдийн тоо & нас, өөрийн бүтэн овог нэр, регистрийн дугаар, холбогдох утасны дугаар гэсэн мэдээллүүдийг бидэнд чатаар болон холбогдсон аяллын менежерийн утасны дугаарлуу илгээнэ үү.
  • Бид танд буцаагаад аяллын гэрээ болон хөтөлбөрийг илгээнэ.
  • Аяллын гэрээ байгуулж, урьдчилгаа 50%-ийн төлбөр төлснөөр таны суудал баталгаажна.

Шаардлагатай бичиг баримт

  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
  • Вакцины гэрчилгээг утсан дээрээ юмуу хэвлэж биедээ авч явах
  • 18 нас хүрээгүй хүүхэд хууль ёсны харгалзан дэмжигчээс (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ.
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.

Жирэмсэн аялагч, зорчигч

  • Та манай аялал хариуцсан менежертэй холбогдон аяллын ачаалал, гарч болох эрсдэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсны дараа аяллын шийдвэрээ гарга уу!
  • Мөн жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
  • Жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн аялалд хамрагдах, тухайн агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой. Маягтыг эндээс авна уу.
  • Энэхүү магадалгааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд аливаа агаарын тээвэр нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй болохыг анхаараарай.
  • Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
  • Аялалд тохиромжтой цоожтой чемодан
  • Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
  • Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
  • Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
  • Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
  • Зургийн камер, аппарат
  • Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
  • Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
  • Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
  • Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
  • Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур

Нислэг, тээвэрлэлт

  • Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
  • Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
  • Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
  • Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.

Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай

  • Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
  • Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
  • Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
  • Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.

Шингэн зүйл гэдэгт:

  • Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
  • Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
  • Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
  • Шүршдэг бүтээгдэхүүнүүд
  • Бусад ижил төрлийн шингэн зүйлс

Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа

Гар тээш

  • Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.

Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш

  • Та олон улсын нислэгээр зорчихдоо энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.