Англи , Шотланд, Уэльс, Хойд Ирландын аялал
ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
АНГЛИ-ШОТЛАНДЫН АЯЛАЛ
Аяллын онцлох зүйлс:
- Их Британийн 4 орныг нэг аяллаар үзэх
- Лондон, Кардифф, Ливерпүүл, Белфаст, Эдинбург хотуудаар аялах
- Giant’s Causeway-н байгалийн гайхамшгийг үзэх
- Биг Бэн, Букингемийн ордон, Эдинбургийн түүхэн дурсгалт газруудтай танилцах
- Хотын аялал + байгалийн үзэсгэлэнт маршрутыг хослуулсан
- Их Британийн алдартай үзмэр, дүүргүүдээр дурсамжтай зураг авах боломж
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:
-
- Шинэ нисэх буудал дээр цуглах цаг: 07:00
- Улаанбаатар хотоос өглөө 09:05 цагт хөөрч Франкфурт хотын нисэх буудал дээр 11:25 цагт бууж ачаа тээшээ аваад хот хоорондын нислэгээр Франкфурт-Лондон хотруу ниснэ.
- Лондон хотод бууж, буудалдаа аян замын алжаалаа тайлан амарна.
Зочид буудал: Hotel Хоол: Онгоцонд 2 хоолтой
-
- Өглөө цайгаа уусны дараа бид Лондон хотын төвд орших Их Британийн хамгийн алдартай бэлэг тэмдэг болох Биг Бэн цагт цамхагыг үзэж аялалаа эхлүүлээд хааны гэр бүлийн чухал нандин дурсгал болох Вестминстерийн сүмээр зочилно.
- Дараа нь Букингемийн ордон болох хааны гэр бүлийн албан ёсны өргөөний гадаа очиж харуулын солилцоог сонирхоод Британийн музейгээр зочилно.
- Дараа нь дэлхийд алдартай, хамгийн том тансаг зэрэглэлийн Harrods дэлгүүрээр зочилно.
- Үдээс хойш Темза мөрний эргээр зугаалж London Eye дээр гарч Лондон хотыг 360градус бүрэн тольдоод буудалдаа очин амарна.
Зочид буудал: Hotel Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол
-
- Энэ өдөр бид Ковент Гарденаар зугаална.Лондон хотын төв хэсэгт байрлах уг дүүрэг нь урлаг соёл, худалдаа, энтертайнментаараа алдартай юм.
- Үүний дараагаар бид Лондон хотын хамгийн алдартай уулзвар болох Сохо болон Пикадилли сёркүс хэсгээр алхаж хотын буцалж буй амьдралтай танилцана.
Европын хамгийн хөл хөдөлгөөнтэй худалдааны Оксфордын гудмаар дэлгүүр хэсч, кино шиг үзэсгэлэнтэй, загварлаг, баялаг соёлтой Ноттинг Хилл дүүргээр зугаалаад London Bridge дээр очиж орчинтой танилцан зураг даруулна.
Зочид буудал: Hotel Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол
-
- Өглөө эртлэн босч UNESCO-гийн дэлхийн өвийн жагсаалтад багтдаг, хүрэл зэвсгийн үеийн эртний дурсгалуудын нэг 5000 жилийн настай чулуун байгууламжыг /Stonehenge/ үзэж сонирхоод /140км-2цаг/ үдээс хойш Кардифф хотруу явах замдаа хононо. /240км-3цаг/
Зочид буудал: Hotel Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол
-
- Энэ өдөр бид Уэлсийн нийслэл Кардифф хоттой танилцах аялал хийнэ. Калдифф Бэй хэсгээр зугаалж далайн эргийн орчныг сонирхоод, 53га газрыг хамардаг Бюте парк-аар алхан хотын төвийн цэцэрлэгт хүрээлэнд амарна.
- 2,000 гаруй жилийн түүхтэй Кардифф кастлын гадна талаас нь үзэж, түүхэн орчныг нь мэдрээд үдээс хойш хотын төвөөр чөлөөт цагийг өнгөрөөж орой 18цагт Ливерпүүл хотыг зорин хөдөлж замдаа буудаллан амарна. /180км-2цаг/
Зочид буудал: Hotel Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол
-
- Өглөөний цайгаа уусны дараа Ливерпүүл хотын зүг 1:30минут яваад хүрнэ. Дэлхийд анх удаа цутгамал, төмөр, тоосго, чулуугаар барьсан гэдгээрээ инженерчлэлийн түүхэнд бичигдсэн Royal Albert Dock боомтоор зочилж The Beatles хамтлаг сүүлийн цомгын нүүр зургийг авсан Abbey Road явган хүний гарцыг үзэж алдарт Beatles-ийн хөшөөгөөр зочилно.
- Домогт The Beatles хамтлагын ижил нэрт хит дуунаас улбаалан олон улсад алдаршсан Penny Lane, Strawberry Field орчмоор зугаалж гаднаас нь үзэн танилцана.
- Үдээс хойш чөлөөт цаг өнгөрөөгөөд оройн 22:00цагт Стена Лайн усан онгоцонд сууж, Белфаст хотын зүг хөдөлнө. Шөнийг усан онгоцны хувийн өрөөндөө өнгөрөөж өглөөний 07:00 цагт Белфаст хотод ирнэ.
Зочид буудал: Stena Line усан онгоц Хоол: Өглөөний цай, Өдрийн хоо
-
- Энэ өдөр бид Агуу аваргын зам нэрээрээ алдаршсан Хойд Ирландын Антрим Гүнлигийн хойд эрэгт байрлалтай Giant’s Causeway –д очиж галт уулын гаралтай олон мянган 6талт багана чулуугаар бүрдсэн байгалийн өвөрмөц чулуун тогтоцыг сонирхоно.
- Үдээс хойш тухайн байгалийн цогцолбор газраар зугаалж чөлөөт цаг өнгөрүүлээд орой нь Белфаст хотруу буцна.
Зочид буудал: Hotel Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол
-
- Өглөө цайны дараа бид Белфаст хоттой танилцан хотын төвөөр алхаж түүхэн бөгөөд сүр жавхлантай архитектурын дурсгалт барилгын ойр орчмоор зугаалах болно.
Өдрийн 15:30 минутанд Белфаст хотоос Шотландын зүг усан онгоцоор 2цаг явж хүрнэ.
Шотландад ирсний дараа Глазго хотын зочид буудалд байрлана.
Зочид буудал: Hotel Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол
-
- Өглөө цайны дараа бид Глазго хотоос 1цаг явж Эдинбург хотод хүрэлцэн ирнэ.
- Эдинбург хотын Юнескод бүртгэгдсэн, түүхэн хэсэг болох дундад зууны үеийн нарийн гудам, чулуун зам, сүрлэг цайз, нууцлаг хонгилуудтай Эдинбургийн хуучин хотоор алхаж, Royal Mile гудмаар хоттой танилцан зугаална.
- Үдээс хойш бид Эдинбург хотын түүхэн цайз, болон далайн эргийг 360градус тольдон харна.
- Орой нь бид Princes street garden-д амарч шинэ хот болон хуучин хотыг зааглан оршдог нийтийн цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалаад буудлын зүг хөдөлнө.
Зочид буудал: Hotel Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол
-
- Энэ өдөр бид Эдинбург хотын аяллаа үргэлжлүүлэн, үлгэрийн мэт үзэсгэлэнтэй түүхэн тосгон болох Dean village болон Stockbridge орчмоор зугаалж үдээс хойш тус хотод чөлөөт цагийг өнгөрөөнө.
- Орой нь бид чөлөөт цаг гарган хотын төвөөр зугаална.
Зочид буудал: Hotel Хоол: Өглөөний цай, өдрийн хоол
-
- Өглөөний цайны дараа Белфаст хотын нисэх онгоцны буудалруу явна.
- Белфаст-Франкфурт-Улаанбаатар хотруу ниснэ.
Зочид буудал: Hotel Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол онгоцонд
АЯЛЛЫН ҮНЭ:
- Том хүн : 17,600,000₮
(2 том хүн нэг өрөөнд байрлах үнэ)
Хүүхэд : 16,800,000₮
(ээж, аавын хоёрын хамт нэг ортой)
Аяллын үнэд багтсан зүйлс:
Аяллын үнэд багтаагүй зүйлс:
АЯЛЛЫН ХУГАЦАА
| Аяллын хугацаа | Аяллын Үнэ | Аялал захиалга |
|---|---|---|
| 11/1 - 11/11 | 17,600,000₮ | Аялал захиалах |
| 12/13 - 12/23 | 17,600,000₮ | Аялал захиалах |
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
- Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
- Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлай чат болон утсаар холбогдож тодруулах: 80202060, 99061160, 7001160.
- Та аялал захиалах бол аяллын эхлэх хугацаа, том хүний тоо, хүүхдийн тоо & нас, өөрийн бүтэн овог нэр, регистрийн дугаар, холбогдох утасны дугаар гэсэн мэдээллүүдийг бидэнд чатаар болон холбогдсон аяллын менежерийн утасны дугаарлуу илгээнэ үү.
- Бид танд буцаагаад аяллын гэрээ болон хөтөлбөрийг илгээнэ.
- Аяллын гэрээ байгуулж, урьдчилгаа 50%-ийн төлбөр төлснөөр таны суудал баталгаажна.
Шаардлагатай бичиг баримт
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
- Вакцины гэрчилгээг утсан дээрээ юмуу хэвлэж биедээ авч явах
- 18 нас хүрээгүй хүүхэд хууль ёсны харгалзан дэмжигчээс (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ.
- Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
- Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.
Жирэмсэн аялагч, зорчигч
- Та манай аялал хариуцсан менежертэй холбогдон аяллын ачаалал, гарч болох эрсдэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсны дараа аяллын шийдвэрээ гарга уу!
- Мөн жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
- Жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн аялалд хамрагдах, тухайн агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой. Маягтыг эндээс авна уу.
- Энэхүү магадалгааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд аливаа агаарын тээвэр нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй болохыг анхаараарай.
- Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
- Аялалд тохиромжтой цоожтой чемодан
- Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
- Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
- Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
- Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
- Хувийн ариун цэврийн хэрэгсэл
- Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
- Зургийн камер, аппарат
- Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
- Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
- Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
- Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
- Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур
Нислэг, тээвэрлэлт
- Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
- Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
- Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
- Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.
Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай
- Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
- Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
- Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
- Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.
Шингэн зүйл гэдэгт:
- Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
- Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
- Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
- Шүршдэг бүтээгдэхүүнүүд
- Бусад ижил төрлийн шингэн зүйлс
Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа
Гар тээш
- Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.
Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш
- Та олон улсын нислэгээр зорчихдоо энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.

















