ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  • Аяллын код: G8-25
  • Аяллын чиглэл: УБ - Сөүл- УБ
  • Аялын хугацаа: 5 өдөр/ 4 шөнө
  • Аяллын огноо: 2025 - 2026
  • Аяллын үнэ: 3,390,000-4,190,000₮
  • Холбоо барих: 80202070, 70001160
БНСУ-ын Сөүл хотын шууд нислэгтэй аялал

СӨҮЛ ХОТЫН АЯЛАЛ

Аяллын онцлох зүйлс:

  • Сөүлийн хотын гол үзмэрүүдтэй танилцана
  • Өвлийн аялал – Эоби мөсөн хөндий, Нами арал
  • Цанын баазад зочлох, цанаар гулгах боломжтой
  • Солонгосын түүх, соёлтой танилцана
  • Мёндон, Хондэ, COEX зэрэг худалдааны газруудаар аялна
  • Орчин үеийн Сөүлийн хотын өнгө төрхийг мэдэрнэ
  • Чөлөөт цаг болон худалдааны цагийг хөтөлбөрт багтаасан
  • Нисэх буудал, зочид буудал, аяллын тээврийг цогцоор нь зохион байгуулна
  • Гэр бүл, найз нөхөд болон групп аялагчдад тохиромжтой
  • 5 өдөрт хот, байгаль, соёл, худалдааг хослуулсан оновчтой хөтөлбөр

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

  • Инчон олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирсний дараа аяллын хөтөч тосон авч, Сөүл хотын зочид буудалд хүргэнэ.
  • Зочид буудалдаа бүртгүүлж байрласны дараа чөлөөт цагтай байх бөгөөд ойр орчмын дэлгүүр, кафе, ресторануудаар өөрсдийн сонирхлоор үйлчлүүлэх боломжтой.

Зочид буудал : Golden Seoul hotel 4* | Хоол: онгоцонд хоолтой

  • Өглөөний цайны дараа Сөүл хотын түүх, соёлтой танилцах аяллаа эхлүүлж, Кёнбоккун хааны ордон, Кванхвамүн талбай болон уламжлалт Eunpyeong Hanok Village-ээр зочилно.
  • Үүний дараа N Seoul Tower-оос хотын үзэмжийг сонирхон, Мёндон худалдааны гудамж болон Мёндон сүмээр аялна.
  • Хүссэн аялагчид нэмэлт төлбөрөөр ханбок өмсөн дурсгалын зураг авах боломжтой.

Зочид буудал: Golden Seoul hotel 4* | Хоол: өглөө, өдрийн хоол

  • Өглөөний цайны дараа Сөүл хотоос хөдөлж, өвлийн улиралд мөсөн тогтоц, цагаан байгалиараа алдартай Eobi Ice Valley-ээр зочилсны дараа үзэсгэлэнт Нами арлыг зорин аялна.
  • Үдээс хойш цанын баазад очиж, хүссэн аялагчид нэмэлт төлбөрөөр цана болон сноубордоор гулгах боломжтой.
  • Өвлийн байгаль, зугаа цэнгэлийг хослуулсан сонирхолтой нэг өдрийг өнгөрүүлнэ.
Зочид буудал: Golden Seoul hotel 4* | Хоол: өглөө, өдөр, оройн хоол
  • Өглөөний цайны дараа Кёнгдон уламжлалт зах болон Starbucks Gyeongdong 1960-тай танилцаж, дараа нь COEX Mall дахь алдарт номын сангаар зочилно.
  • Үргэлжлүүлэн Lotte World Tower-ийн Seoul Sky орчмоор аялж, улаан нарсны бүтээгдэхүүн болон гоо сайхны дэлгүүрүүдээр орно.
  • Өдрийн төгсгөлд Хондэ худалдааны гудамжинд чөлөөт цагаар дэлгүүр хэсэж, Сөүлийн орчин үеийн залуусын соёлтой танилцана.

Зочид буудал: Golden Seoul Hotel 4*  | Хоол: өглөө, өдөр

  • Өглөөний цайны дараа зочид буудлаас 11:00 цагт гарч, нислэг хүртэл өөрийн хүссэнээр чөлөөт цагаа өнгөрөөнө.
  • Товлосон цагт зочид буудлын лоббид цуглан, хувийн машинаар Инчон олон улсын нисэх буудал руу хүргүүлнэ. Ийнхүү бидний Сөүл хотын 5 өдрийн аялал өндөрлөж, эх орон руугаа буцна

АЯЛЛЫН ҮНЭ:

  • Том хүн : 3,990,000₮
    (2 том хүн нэг өрөөнд байрлах үнэ)

Хүүхэд : 3,390,000₮
(ээж, аавын хоёрын хамт нэг ортой)

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • Олон улсын нислэгийн тийз
  • Монгол хэлтэй аяллын хөтөч
  • Сөүл хотод байрлах 4 одтой зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, хураамжийн үнэ
  • Хөтөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ
  • Гадаадад зорчигчийн аяллын иж бүрэн даатгал

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Аяллын үнэ, хөтөлбөрт багтаагүй бусад зардал
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
  • Солонгосын визний хураамж
АЯЛЛЫН ХУГАЦАА
АЯЛЛЫН ХУГАЦААҮнэАялал захиалга
01/11 - 01/183'990'000₮Аялал захиалах
01/18 - 01/253'990'000₮Аялал захиалах
01/25 - 02/013'990'000₮Аялал захиалах
02/01 - 02/083'990'000₮Аялал захиалах
02/08 - 02/153'990'000₮Аялал захиалах
02/15 - 02/224'190'000₮Аялал захиалах
02/22 - 03/014'190'000₮Аялал захиалах
03/01 - 03/084'190'000₮Аялал захиалах
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
  • Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
  • Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлай чат болон утсаар холбогдож тодруулах: 80202060, 99061160, 7001160.
  • Та аялал захиалах бол аяллын эхлэх хугацаа, том хүний тоо, хүүхдийн тоо & нас, өөрийн бүтэн овог нэр, регистрийн дугаар, холбогдох утасны дугаар гэсэн мэдээллүүдийг бидэнд чатаар болон холбогдсон аяллын менежерийн утасны дугаарлуу илгээнэ үү.
  • Бид танд буцаагаад аяллын гэрээ болон хөтөлбөрийг илгээнэ.
  • Аяллын гэрээ байгуулж, урьдчилгаа 50%-ийн төлбөр төлснөөр таны суудал баталгаажна.

Шаардлагатай бичиг баримт

  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
  • Вакцины гэрчилгээг утсан дээрээ юмуу хэвлэж биедээ авч явах
  • 18 нас хүрээгүй хүүхэд хууль ёсны харгалзан дэмжигчээс (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ.
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.

Жирэмсэн аялагч, зорчигч

  • Та манай аялал хариуцсан менежертэй холбогдон аяллын ачаалал, гарч болох эрсдэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсны дараа аяллын шийдвэрээ гарга уу!
  • Мөн жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
  • Жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн аялалд хамрагдах, тухайн агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой. Маягтыг эндээс авна уу.
  • Энэхүү магадалгааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд аливаа агаарын тээвэр нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй болохыг анхаараарай.
  • Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
  • Аялалд тохиромжтой цоожтой чемодан
  • Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
  • Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
  • Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
  • Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
  • Зургийн камер, аппарат
  • Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
  • Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
  • Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
  • Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
  • Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур

Нислэг, тээвэрлэлт

  • Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
  • Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
  • Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
  • Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.

Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай

  • Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
  • Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
  • Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
  • Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.

Шингэн зүйл гэдэгт:

  • Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
  • Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
  • Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
  • Шүршдэг бүтээгдэхүүнүүд
  • Бусад ижил төрлийн шингэн зүйлс

Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа

Гар тээш

  • Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.

Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш

  • Та олон улсын нислэгээр зорчихдоо энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.