ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  • Аяллын код: G7-4
  • Аяллын чиглэл: УБ-АНТАЛЬЯ - ПАМАКУЛЛЕ - ИСТАНБУЛ-УБ
  • Аялын хугацаа: 7 өдөр/6 шөнө
  • Аялал эхлэх огноо: 1/18, 1/25, 2/3, 2/17, 3/10, 3/24
  • Аяллын үнэ: 4.490.000₮ Хүүхэд 2-12 нас хүртэл 3.690.000₮
  • Холбоо барих: 80202060, 80202050, 80202070, 70001160

Аяллын хүсэлт илгээх

АНТАЛЬЯ - ПАМАКУЛЛЕ – ИСТАНБУЛ

ТУРКИЙН АЯЛАЛ

Аяллын онцлох зүйлс:

  • Ази болон Европ тивийг зааглан, Газар дундын тэнгисийн хөвөө хязгаарт орших Турк улс нь аялахад нэн тааламжтай газар билээ. Тиймдээ ч энэхүү гайхамшигт газрыг жил тутам 50 орчим сая хүн үзэхээр зорьдог байна.  Энэхүү аяллаар та  Туркийн Ривьерагийн хурдацтай хөгжиж буй аялал жуулчлалын  хот болох Анталия болон  “Хөвөн цайз” Памуккалле, эртний Хиераполис хот уруу аялж Аполло сүм, Агора болон бусад газруудаар зочилно. Мөн Ази, Европыг холбосон Босфорын хоолойгоор голоороо тусгаарлагдсан Туркийн хамгийн том хот болох Истанбул хотын түүх, соёлын дурсгалтай танилцана.

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

  • Эртний түүхт Турк улсыг зорих аялал маань энэ өдрийн 08:45 минутад Turkish Airlines-ын нислэгээр Улаанбаатар хотоос Анталъя хотыг зорин хөдөлнө. Бидний онгоц Анталъя хотын нисэх буудалд газардахад таныг манай аяллын хөтөч, жолооч тосон авч, зочид буудалд тань хүргэж өгнө.
  • Бидний байрлах 5 одтой Sherwood Dreams Resort зочид буудал нь Анталъя хотын аялал, амралтын гол бүс болох Белект байрладаг. Тус зочид буудалд та буфет хоол, уух зүйлсээр үнэгүй үйлчлүүлж аяллын алжаалаа тайлан тухлан амарч, далайн эргээр алхах, усанд бассейнд орох зэргээр чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой.

Зочид буудал: Sherwood Exclusive Lara 5* (All-Inclusive).
Хоол: оройн хоол. Онгоцонд 2 удаа хоолтой

  • Турк улс нь олон зууны турш Ази, Европыг холбосон худалдаа, наймааны гол бүс нутаг байсаар ирсэн. Тиймээс аялагч жуулчдын сонирхолыг татсан олон сонирхолтой үйлдвэр, дэлгүүрээр их байдаг.
  • Өглөөний цайны дараа Турк савхин ба үслэг эдлэлийн үйлдвэр дэлгүүр болон зөвхөн Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгө үнэт эдлэлийн дэлгүүрээр орж худалдан авалт хийнэ.
  • Бидний аялал үргэжилж эртний түүхийн бичээс болж үлдсэн Анталия хотын хуучин дүүрэг болох Калейчигийн нарийн гудамжаар аялж усан онгоцны хуучин боомт, Еивилийн сүм, Хадрианы хаалга зэрэг түүхийн дурсгалуудыг үзнэ. Энд төрөл бүрийн хивс, нутгийн бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын нарийн гудамжны 2 талаар байрлах жижиг жижиг дэлгүүрүүд нь аялагч жуулчдын сонирхлыг их татдаг. Орой зочид буудалдаа ирж амарна.

Байрлах: Sherwood Exclusive Lara Resort 5* (All-Inclusive). Хоол: ө/ц, ө/х, о/х

  • Өглөөний цайны дараа өдрийн хоол хүртэл буудалдаа амарна.
  • 12:00 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд өдрийн хоолоо идсэний дараа бид Туркийн баруун хэсэгт орших рашаан сувилал, амралт аялал жуулчлалын бүс болсон Памукаллийг зорин хөдөлнө.
  • Замдаа бид Памуккале хотын нэрийн хуудас болсон анар жимсний талбайд байрлах амтат дарсны үйлдвэр болон дэлгүүртэй танилцана.
  • Энэ хот нь халуун рашаанаараа алдартай хот учраас та бүхэн оройн хоолны дараа зочид буудлынхаа байгалийн халуун рашаантай бассейнд орж алжаалаа тайлаарай.
  • Анхаарах зүйлс: Агаарын бөмбөлөгийн нэмэлт хөтөлбөрт хамрагдах хүмүүс өглөө эрт 5 цагаас буудлын хүлээлгийн өрөөнөөс явна.  /Агаарын бөмбөлөгийн үнэ – 100 ам.доллар/.

Байрлах: Richmond Pamukkale Hotel 5*. Хоол: ө/ц, ө/х, о/х

  • Өглөөний цайны дараа дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн Hierapolis- Pamukkale-д зочилно. Тус газар нь чулуужсан цохио бүхий нийт 2700 метрийн урттай 600 м-ийн өргөнтэй, 150 м өндөр цасан цагаан цайзын дээр орших Hierapolis хэмээх МЭ 200 онд баригдсан 20,000 суудал бүхий театр, Анталийн эртний булш бунхнууд, Ромын үеийн уран барилгын туурийг үзэх ба мөн эртний Ромын Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан халуун рашаан бүхий усан санд үйлчлүүлж цагийг зугаатай өнгөрөөж болно.
  • Өдрийн хоолоо нутгийн ресторанд идсэний дараа хөвөн даавуун эдлэлийн үйлдвэр дэлгүүр орно. / Хөнжил даавуу, дэр / Денизли хот нь хөвөнгийн тариалалтаараа дэлхийд алдартай ба хөвөн давууны хөнгөн үйлдвэрлэлийг тэргүүлэх салбараа болгосон байдаг.
  • Оройн хоол буудалдаа иднэ.
  • Анхаарах зүйлс: Клеопатра хатны рашаанд орох бол 13 ам.долларын төлбөртэй.

Байрлах: Richmond Pamukkale Hotel 5 stars*. Хоол: ө/ц, ө/х, о/х

  • Өглөөний цайны дараа бид Денизли хотын нисэх онгоцны буудал орж Истанбул хотруу явна.
  • Истанбулд буусны дараа 2020 онд шинээр баригдсан 369 метр өндөр телевизийн цамхагыг үзэх ба өдрийн хоолоо дотор нь иднэ.
  • Өдрийн хоолны дараа бид Ази, Европыг холбосон Босфорын хоолойгоор усан онгоцоор аялна (30-60 минут).
  • Үүний дараа бид Истанбулын алдарт 537 онд баригдсан Хагиа софиа болон 1616 онд баригдсан Султан ахметийн сүмээр зочлоод буудалруугаа явна.
  • Оройн хоол буудалдаа иднэ.

Байрлах: Clarion Hotel Istanbul 5 stars. Хоол: ө/ц, о/х

  • Өнөөдөр аяллын хөтөлбөргүй чөлөөт өдөр ба та өөрийн сонирхлын дагуу хүссэн зүйлээ хийж өнгөрөөх боломжтой өдөр. Та зочид буудалдаа амрах, дэлгүүр хэсэх, өөр сонирхсон зүйлээ хийж энэ өдрийг өнгөрөөж болно. Эсвэл буудалдаа амрах, буудлын ойр орчмын газруудтай танилцан өдрийг өнгөрөөх боломжтой.
  • Мөн та Истанбул хотын хамгийн алдартай, дэлхийн брендийн дэлгүүрүүдийн бөөгнөрөл болсон алдарт Истиклал худалдааны гудамж, Европын хамгийн том Shopping mall болох Mall of Istanbul зэрэг газруудаар худалдан авалт хийж болно.
  • Оройн хоол буудалдаа иднэ.

Байрлах: Clarion Hotel Istanbul 5 stars. Хоол: ө/ц, о/х

  • Өглөөний цайны дараа буудалдаа 12:00 цаг хүртэл амраад буудлын өрөөгөө хүлээлгэн өгч Истанбул хотын онгоцны буудалруу хөдөлнө.
  • Нисэх буудал дээр хүрэлцэн ирж, оройн 18:30 цагт Улаанбаатар хотын зүг ниснэ.
    Хоол: Өглөө, Онгоцонд 2 удаа хоолтой
  • Монголын цагаар өглөөний 07:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд бууснаар бидний мартагдашгүй дурсамжит аяллаа өндөрлөнө.

АЯЛЛЫН ҮНЭ:

Том хүн

4.490.000₮ (2 том хүн 1 өрөөнд байрлах нэг хүний үнэ)

12 нас хүртэлх хүүхдийн үнэ

3.690.000₮ (ээж, аавын хамт нэг ортой)

Аялын үнэд багтсан зүйлс:

  • УБ-Истанбул-Анталья, Истанбул–УБ хоёр талын ОУ-ы нислэгийн тийз - Туркиш Эйрлайнс,
  • Памуккалле – Истанбул дотоодын нислэгийн тийз - Туркиш Эйрлайнс
  • Монгол хэлтэй аяллын хөтөч, орчуулагч
  • Турк/нутгийн аяллын хөтөч
  • Анталья хотод 5 одтой зочид буудалд 2 хонох,
  • Памуккаллед 5 одтой зочид буудалд 2 хонох,
  • Истанбул хотод 5 одтой зочид буудалд 2 хонох зардал,
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, хураамжийн үнэ
  • Хөтөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ
  • Гадаадад зорчигчийн аяллын иж бүрэн даатгал

Үнэд багтаагүй зүйлс:

  • Хувийн хэрэглээний зардал
  • Хөтөлбөрт ороогүй нэмэлт үйлчилгээ
  • Аяллын үнэт багтаагүй хоолны зардал,
  • Нутгийн хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
  • PCR шинжилгээний 1 удаагын төлбөр (ирэх үед)

АЯЛЛЫН ХУВААРЬ:

АЯЛЛЫН ХУГАЦААҮНЭАялал захиалга
1/6 - 1/134,490,000 ₮Дүүрсэн
1/13 - 1/204,490,000 ₮Дүүрсэн
1/18 - 1/254,490,000 ₮Аялал захиалах
1/25 - 2/14,490,000 ₮Аялал захиалах
2/3 - 2/104,490,000 ₮Аялал захиалах
2/17 - 2/244,490,000 ₮Аялал захиалах
3/10 - 3/174,490,000 ₮Аялал захиалах
3/24 - 3/314,490,000 ₮Аялал захиалах
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
  • Аяллын хөтөлбөр болон аяллын гэрээтэй сайтар уншиж танилцах,
  • Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлай чат болон утсаар холбогдож тодруулах: 80202060, 99061160, 7001160.
  • Та аялал захиалах бол аяллын эхлэх хугацаа, том хүний тоо, хүүхдийн тоо & нас, өөрийн бүтэн овог нэр, регистрийн дугаар, холбогдох утасны дугаар гэсэн мэдээллүүдийг бидэнд чатаар болон холбогдсон аяллын менежерийн утасны дугаарлуу илгээнэ үү.
  • Бид танд буцаагаад аяллын гэрээ болон хөтөлбөрийг илгээнэ.
  • Аяллын гэрээ байгуулж, урьдчилгаа 50%-ийн төлбөр төлснөөр таны суудал баталгаажна.
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
  • Ковид19-ийн эсрэг вакцины 2 буюу бүрэн тунд хамрагдаж 14 хоносон байх.
  • Вакцинд хамрагдаагүй 12 хүртэлх насны хүүхэд вакцины бүрэн тунд хамрагдсан эцэг эх, асран хамгаалагчийн хамт аялах боломжтой ба 72 цагийн өмнө PCR-ийн шинжилгээ өгсөн байна.
  • Вакцины бүрэн тунд хамрагдаагүй хүмүүс аялал эхлэхээс 72 цагийн өмнө PCR-ийн шинжилгээ өгөөд аялалд явж болно.
  • Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
  • Аялалд тохиромжтой цоожтой чемодан
  • Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
  • Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
  • Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
  • Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
  • Зургийн камер, аппарат
  • Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
  • Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
  • Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
  • Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
  • Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур

Нислэг, тээвэрлэлт

  • Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
  • Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
  • Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
  • Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.

Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай

  • Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
  • Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
  • Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
  • Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.

Шингэн зүйл гэдэгт:

  • Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
  • Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
  • Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
  • Шүршдэг бүтээгдэхүүнүүд
  • Бусад ижил төрлийн шингэн зүйлс

Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа

Гар тээш

  • Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 8 кг-аас хэтрэхгүй байх ёстой.

Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш

  • Та олон улсын нислэгээр зорчихдоо энгийн тийзтэй бол 30 хүртэл кгтээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.